Цэл залуугийн гунигийг минь юу ч орлохгүй
Цэвэр ариун яг л шүүдэр мэт бардамхан гуниг
Хэн ч надаас булаахгүй агуу эх чөлөө
Хэзээнээс намайг эзэмдсэн аниргүйн суу алдар аа
Бусдад бэлэглэх дургүй нил хар эрдэнэ минь
Буцааж өгөх өргүйдээ чамд би баярладаг
Хавар болж хүмүүс баясахын цагт
Харин чи намайг чимээгүй шилтгээндээ урьдаг
Анхил залуугийн минь гуниг гэдэг
Арвайхээрийн гудамжинд бороо асгарахтай адилгүй
Идэрхэн танхи насны гунигаа мартана гэдэг
Их л хурын дараа тэнгэр уужрахтай ижилгүй
Хэнээс ч гуйж олоогүй зоргоороо алтан хором
Хэтэрхий дурлагч миний цайлган давилуун үе
Цэл залуугийн гунигийг минь юу ч орлохгүй
Цэвэр ариун яг л шүүдэр мэт бардамхан гуниг аа...
Post a Comment