Анх ирсэнээ бодвол овоо дасаад илүү дутуу юм сонирхох тэнхэлтэй болж байх шиг байна. Хамгийн түрүүн анхааралд өртсөн зүйл бол англичууд ба америкчуудын ярианы хэлний зөрөө байлаа.
Хэдий нэг хэл гэлээч зарим хэвшмэл хэллэг эсвэл алив юмсын нэрийг өөр өөрөөр хэлдэг нь чихэнд өртөж зарим тохиолдолд тэрүүхэндээ толгой эргүүлээд авсан юм байна.
Ирсэний маргааш анх хотын төв орох болтол буусан буудлын эзэн сайхан зантай өвгөн заавал машинаараа хүргэж өгөх юм болов. Тэр та нарт pushchair чинь хэрэгтэй юу? гэж асуухад нь юу хэлээд байгаа юм бол гээд нүүрэндээ асуултын тэмдэг тодруулан гайхаж зогстол хажууд байсан охины маань тэргийг заадаг юм байна. Америкчууд хүүхдийн тэргийг stroller гэдэг. Замдаа Дублинд буухад онгоцны үйлчлэгч эмэгтэй хүүхдийн тэргийг buggy гэж байсан санагдана. Гэх мэтчилэн өдөр хоног өнгөрөх тусам шинэ үг олныг сурч байх шив. Дор хэдэн жишээ оруулав.
Америк - Англи
exit - way out
syrup - squash
cart - trolley
crib - cot
cell phone - mobile
scotch tape - sello tape
Q-tips - buds
cookie - biscuits
Үгсийн сангийн зөрүүнээс гадна аялга гэгч хэцүү эд байх. Ялангуяа утсаар хэн нэгэнтэй ярихад хэлсэнийх нь хагасыг ойлгохгүй байх жишээтэй. Тэрнээсээ түвэгшээгээд элдэв хөөцөлдөх ажил гарахад нь биеэрээ явж очоод байвал цаг хүрэлцэхгүй шинжтэй. Миний бодлоор хүн болгон арай өөр аялгаар яриад байх шиг. Учрыг лавлавал тухайн хүн аль нутгаас ирсэн гэдгээсээ шалтгаалж өөр өөр аялгатай ярьдаг юм шиг тайлбар сонсов. Ялангуяа хойд нутгаас ирсэн хүмүүс их өвөрмөц аялгатай ярьдаг гэнэ. Гэхдээ өдөр хоног өнгөрөх тусам чих дасаад гайгүй болоод байх шиг байгаа юм.
June 5, 2013 at 3:27 PM
This website was... how do I say it? Relevant!! Finally I've found something which helped me. Thank you!
Review my web site; natural cellulite treatment
Post a Comment