Р.Эмүжин Торгомсог алчуур хөлийн дор ...

Торгомсог алчуур хөлийн дор
Тоггоол ус мэт тунаран унахад
Гэзгээрээ би хөхеө халхлаад
Гэнэт ассан дэн мэт
Гэрэлтэн үлдсэн
Биегүй хоосон, бас харцгүй
Битүүхэн оргилсон дурлалгүй
Бүтээж орхисон натур мэт
Надад бүү шуна, энд хайр байхгүй
Энэ зүгээр л агшин, ахуй ...
1998.11.17

0 comments:

Хайвал олно


Архив