Бүхий л төрөлд хувилж үзмээр санагдаж
Бүдэрсэн газрынхаа шороонд хайртай болчих юм
Задгайхан үгсийг минь чинйи харц номхруулдаг ч
Зөвхөн би л өөрийгөө хязгааргүйн эзэн шиг хаанчилж чадна
Үнэндээ сэтгэл минь энд удаан тогтохгүй л байна
Үеийн чамайгаа орхичихоод холоо явчихдаг ч юм бил үү
Ичимхий оддын дальдчаанд бодлын сүүдэр гатчисаар
Эргээд ирэхэд минь чи намайг санаагүй байвал яана аа
Өөрийн минь үйлээр бүтсэн зовлон байлаа ч надад жаргал
Өнөөдөр би алдвал ч алдаг ээ хамаагүй
Шулга шувууд үлгэр хэлэлцдэг талын охин атлаа
Шуугиант хүслээ хэрсүү үгсээр хязгаарлахгүй
Босго даваагүй хайр минь цагийн эрхээр сэдрэхэд
Босуул сэтгэл минь нэгэнтээ холыг зориод хулжих нь ээ
Учирсан хэрнээ учраагүй чинийхээ л бодолтой харгалдсаар
Улирах цагийн нугачаанд номхроо нь үгүй туйлах нь ээ
Post a Comment