Авлагатай юм шиг олон өдөр нь
Арав таван малаас минь авчих гэж тэвдvvлсэн
Зvvдэндээ ч амрах завгvй гурвын гурван гэр
Зvтгээд байхад хотыг минь харлуулчихаа шахсан
Арван гуравны минь мич -зудын жил
Ахуй сэтгэлд минь хааяа хааяа vзэгдэж хайрла!
Хорхой өвлөөр ичих шиг дулаан байранд бvгсэн
Хотын бэртэгчин намайг эгээрэхийн бэрээгээр гvвдэж хайрла!
Хохилзсон цагаан тал-цаснаас өөр юм байхгvй
Хороо хашаа, өвс тоос юу ч vгvй,
Хол ойрын хvнтэй байтугай хоорондоо уулзах зав байхгvй
Хорж цөөрчих гэж айлгасан хэдэн мал өөр юм байхгvй
Хамаг юм байхгvй юу ч vгvй байхад
Харин хvн сэтгэл маань ямар азаар байсан юм бэ?
Морилоод өнөөдөр ирдэгсэн бол тэвэрч аваад уйлмаар
Монгол ёс гэдэг ямар их тvшиг байсан юм бэ?
Хэн нэгнийд нь атга гурил байвал
Хэзээ манай хотынхон хоосон хонож байлаа?
Чөдөрт явдаггvй дундын хоёр морио байхад
Чөтгөр осгом жавар дунд унаагvйдсэн хэн байлаа?
Гутлаа цоортол намайг аргалд гvйж байхад
Гурван гэрийн хэнийх нь галгvй хоносон билээ
Айлынх нь нэгний дээл нимгэн бол
Арай зузааныг хэн нь ч юм сарвайх,
Утаа май савсуулсаар нэгнийх нь цас хайлбал
Урьдаар айлынхаа бяруу тугалыг усалчих
Сайн хvv шvv гэцгээх, би хонинд дэгдэх
Сачий хvрэхгvй ч томчуудтай хороо барих гэж хичээх
Тэнгэрийн дор би хvмvvст тус болсон бол
Тэр өвөлжингөө тvvсэн хомоолын тоогоор байж таарна
Харангадаж нvд анилгvй чvvчин чvvчин явж
Хавартай бvрэн золгосон малын тоогоор байж таарна
Хэн ч мэддэггvй ямар баатруудыг чи vзэв? гэвэл
Хэдэн малаа эвээрээ аварсан гурван гэрийнхнээ хэлж таарна.
Сар жилvvд өнөөдөр зудын тэр жил биш
Санчиг буурал би арван гуравтай жаал биш
Явигнаж хэн нэг нь амьдрал муу гэлцэвч
Яаж тэр зудын жил шиг ядуу зvдvv байх вэ?
Харсаар байтал эх орон өнгөө засч
Хаа л очно баян өргөн болж байна
Арван гуравныхаа өвлийг би ярьж гэмээнэ
Амьтан хvн итгэх аргагvй болж байна.
Сэхэж өөдлөөд орон улсаараа жаргая даа гэтэл
Сэтгэл минь горгор надад гунигтай байна аа
Санаанд бvдгэрсэн жалгын гурван гэр биш
Санганасан хvн эх оронд байсар байна
Хажуудаа мал байтугай Хvн сөхөрч байхад
Хамжиж нааш гэдэг нь ховор байна
Хамаг юм байхад, юу ч дутаагvй байхад
Харин нөгөө хvн сэтгэл минь хаачсан юм бэ?
Хамаг юм байхгvй, юу ч байхгvй байхад
Халуун сайхан сэтгэл бvгдийн өвөрт байх
Хань ханиндаа бэрхийг даваад даваад гарах
Хvссэн бvхэн байхад, юм бvгд байхад
Хvн сэтгэл дутаж, гангийн бороо шиг хясах
Хvч дутаж, ягдаж хохь нь болох
Хvмvvс минь! Эдний чинь аль нь чухам зуд юм бэ?
Post a Comment