Манайд яруу найрагч цөөвтөр боловч,
Маш олон шүлэгч бий юм уу даа, таминь!
Тоо томшгүй шүлэг үзлээ энэ завсар би,
Толгой холбовол шүлэг гэж боддог шүлэгч,
Томцуулыг магтвал шүлэг гэж боддог шүлэгч
Толгой тоолон төгрөг, шад тоолон шагнал!
Эх оронч л яруу найрагчийн шүлэг, таминь,
Эгэл түмний нь цээжинд зүрхний хамт цохилом!
Улаанбаатар.1958.3.8
*Их Нацагдорж буюу Боржгин овогт Дашдоржийн Нацагдоржийн үеийн нөхөд бид Жийдаан Хуушааны намтарт гардаг Хуушааны нэрээр Хуушаан, Жийдаан Хуушаан “ гэж нөхөрсөг шог нэрээр нэрлэн дууддаг байлаа.
Post a Comment