Ц.Хулан Хөвгүүн чи одоо бүр явчихаач

Label:
Намуун шөнийн нойрыг чи хулгайлж
Ноцсон халуун уруулаараа үнгэдэгч
Надад ердөөч халуун байгаагүйг
Нэг удаач болов анзаарсангүй

Өнөөх л идэр биеийн аашаараа
Өөрийг минь чи хичнээн эзэмдэвч
Өрцөнд минь үлдэх дурсамж үгүй
Өөрөө чи гунигтай амьтан

Залуу биеийн ганц шөнийг авсанч
Заяаны хань насны амраг болохгүй ээ чи
Зөвхөн чинийх байх гэж би төрөөгүй
Зуун олон учрал халуухан амьсгааг мэдэрмээр байна

Олон эрийг сэтгэж ийн өгүүлсэнгүй ээ
Олиггүй хуурамч чамд л зориуллаа
Охин заяаг минь хэнэггүй гараар үймүүлсэн
Орчлонд ганцхан чамд л зориуллаа

Хайртай гэж худлаа битгий хэл
Хайртай юу гэж хачин юм бүү асуу
Хэзээ юм учирсан ч хагацах л тавилантай
Хөвгүүн чи одоо бүр явчихаач!

1 comments:

Эрхэм цуглуулагч гуай хүний шүлгийг зөвшөөрөлгүйгээр хуулж тавиад дээр нь авторыг нь Ц.Хулан гэж бичдэг ямар бөх зүрхтэй хүн бэ. Ц.Хулангаас өөрөөс нь асуугаарай өөрийнх нь биш.А.Хулан гэж хүний шүлэг бөлгөө.
http://uujimhan.blog.gogo.mn/read/entry123694
Үүнийг үзнэ үү.


Хайвал олно


Архив