Их зохиолч Д.Нацагдоржийн ээдрээт хувь тавилан

Д.ЖИГВААГҮНСЭЛ (2006-08-24) "Өнөөдөр" сонин

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдөрт

Дашдоржийн Нацагдоржийн туулж өнгөрvvлсэн амьдрал, хувь заяа хэрхэн яаж төгссөн нь эдvгээ бидэнд эргэлзээтэй хэвээр л…
Тэрээр 1906 онд Төв аймгийн Тогос уул сумын нутагт дөрвөн хамжлагатай тайж Дашдоржийн гэрт мэндэлжээ. Тэрбээр бага балчир наснаасаа эцэг эхийн гар дээр өсөн хvмvvжиж байгаад, 1916 онд Нийслэл хvрээний дунд сургуульд суралцан эрдэм номын гараагаа эхэлсэн байдаг.

1918 оноос 1920 оны эцэс хvртэл Олноо Өргөгдсөн Монгол улсын цэргийн яаманд бичээч, 1921 оны долоодугаар сараас ардын засгийн цэргийн яаманд бичээч, Цэргийн яамны орлосон туслах тvшмэл, 1922 оноос Д.Сvхбаатарын гарын тvшмэл, Цэргийн яамны дэргэдэх МХЗЭ-ийн “Жавхланг бадруулагч” vvрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1922 оны дөрөвдvгээр сарын 22-нд МАН-ын Төв Хороонд шилжин зохион байгуулах хэлтсийн туслах тvшмэл, намын Төв Хорооны нарийн бичгийн даргын туслах, цэргийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Төв Хорооны орлогч гишvvн, нарийн бичгийн дарга, намын II их хурлаар Төв хорооны жинхэнэ гишvvн бөгөөд Төв Хорооны тэргvvлэгч гишvvн, Дотоодыг хамгаалах газарт комиссар, Засгийн газрын нарийн бичгийн дарга, намын III их хурлаар Төв Хорооны тэргvvлэгч гишvvний орлогч зэрэг өндөр хариуцлагатай албан тушаалд сонгууль болон томилолтоор ажиллаж байв.

1925 онд Монголын пионерийн байгууллагыг vvсгэн байгуулж, МХЗЭ, МҮЭ-ийг vvсгэн байгуулахад гар бие оролцож явсан байна. Д.Нацагдорж 1935 онд ШУХ-гийн тvvхийн тасгийн эрхлэгч, 1936 оноос тvvх ба дуун ухааны тасгийн эрхлэгчийг хавсран ажиллаж байсан ба монголын тvvх, хэл шинжлэлийн судлалыг vvсгэн хөгжvvлж, нам , төр, шинжлэх ухааны нөр их ажлын хажуугаар 1922 онд жvжгийн анхны дугуйлан байгуулж, 1924 онд “Монголын vгээгvй ардын хөвгvvн”, “Чингэс хааны тvvхээс” гэдэг жvжиг бичиж судар бичгийн хvрээлэнгээс 50 лан мөнгөөр шагнагдаж байжээ

Мөн 1936 онд УБХ-ын Тэргvvлэгчид, Ардын Сайд нарын зөвлөлөөс vндэсний хувьсгал ба цэрэг байгуулагдсаны 15 жилийн ойгоор улсад 15 жил онц гавъяа зvтгэлтэй ажилласан гэж алтан vсгийн vнэмлэх, зургийн аппаратаар тус тус шагнагдсан байна.

Д.Нацагдорж нь гол уран бvтээлээ 1930-аад оноос туурвиж 1937 онд нас барах хvртлээ яруу найраг, vргэлжилсэн vгийн зохиол, жvжгийн төрлийн нийт 200-гаад бvтээл туурвисан байх ба гадаад хэлнээс олон зохиол бvтээл орчуулжээ. Тvvний зохиол бvтээл хийж бvтээснийг энд дурдаад баршгvй юм.
Д.Нацагдорж 1923 онд ЗХУ-д элчингийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ба 1925 онд ЗХУ-ын Ленинград хотод цэргийн улс төрийн академид, эхнэр Пагмадулам нь Дорно дахины хэлний сургуульд тус тус суралцаж байжээ.

Удалгvй Д.Нацагдоржийг 1926 оны есдvгээр сарын 11–нд эхнэр Пагмадулам нарын таван хvний хамт Германд явуулж суралцуулах шийдвэр гарч.

1926 оны сvvлчээр Германд очиж Берлин хотын гадаадын иргэдэд герман хэл заадаг Ауслендерийн институтэд 1927 оны зургаадугаар сар хvртэл суралцаад мөн онд Лейпциг хотын их сургуулийн Дорно дахины судлалын ангид Э.Хенишийн удирдлагаар хоёр жил зочин /сонсогч/ -оор суралцахын зэрэгцээ хөлсний багшаар герман хэл заалгаж байсан гэдэг.

Гэтэл 1929 онд Д.Нацагдоржийг мөн сургуульд нь монголын хуучин тvvх, хэл судлах эрдэмтэн бэлтгэх ангид 4-5 жилийн хугацаагаар vргэлжлvvлэн сургах тухай Гэгээрлийн яамны санал германд байсан монгол сурагчдын захирал Ишдоржид очсон боловч удалгvй Д.Нацагдорж, Пагмадулам нарыг германаас татан ирvvлжээ.

Энэ тухайгаа тэрээр хожим мэдvvлэхдээ:” Би германаас сургуулиа төгсөлгvй татагдан ирсэн явдлаа нэгд: Манай улс герман хоёрын харилцаа муу, хоёрт: Манай улс мэргэжлийн ажилчин хэрэгтэй болж, гадаадад хvн сургах зардал төсөв хэмнэх шаардлага гарсан, гуравт: баруунтны vед бид германд суралцахаар явсан зэргээс татагдан ирсэн болов уу гэж боддог. Биднийг уг сургуулийг төгсгөөд авчирсан бол сайн байсан юм” гэжээ.

Дээрхээс vзэхэд урьд НТХ-ны жинхэнэ гишvvн зэрэг өндөр албыг хашиж яваад гадаадад сургуульд явсан тvvнийг ийнхvv Германаас татан ирvvлсний дараагаар төмрийн заводын орчуулагчаар томилон албан тушаал эрс бууруулсан байна. Хэдийгээр Д.Нацагдорж 1922 оны наймдугаар сард Намын Төв Хорооны дэргэдэх X vvрт орлогч гишvvнээр элсэж байсан боловч 1930 онд Намын II цэвэрлэгээгээр тайж, баруунтны vед Дамбадорж, Жадамба нарын дэргэд дээгvvр албанд ажиллаж байсан, vндэсний vзэлтэй гэж намын гишvvнээс хөөгджээ. Тvvгээр ч vл барам, элдвийн хилс хэрэгт хардаж сэрдэх болсон байна.

“Надад гадаадад дvрвэх санаа байгаагvй”
Улмаар Д.Нацагдоржийг 1932 онд ул vндэслэлгvй хардлагаар улс төрийн хилс хэрэгт баривчилсан юм. Энэ тухай дайчлан баривчлах ордер, урьдчилан хорих тогтоол, vзлэг нэгжлэг хийсэн тогтоол зэрэг нь хэрэгт байхгvй байна. Харин хэрэгт “Дотоодыг хамгаалах газар /ДХГ/-ын дэргэдэх Тусгай комиссын хуралд нууц улс төрийн хэлтсээс хэлэлцvvлэх хэргийн товъёог..” гэсэн зvйлд Д.Нацагдоржийг 1932 оны тавдугаар сарын 17-нд Донровын Намдаг, Найрсаны Галун нарын хамт баривчилж ДХГ-ын гянданд хорьж байгаа гэж тэмдэглэжээ.

Баривчилсанаас хойш есөн удаа байцаасан ба мэдvvлгийг ярианы тэмдэглэл байдлаар бичиж гарын vсэг зуруулжээ. Тvvнийг цуурхлын хэрэгт холбогдуулан буруутгаж байцаасан ч тэрээр хэргийг хvлээгээгvй байна. Д.Нацагдорж мэдvvлэхдээ”…Би энэ засгийн ажил хэрэгт сурсан бага зvйл ба биеэр зvтгэхээс өөр амьдрах замгvй гэж санаж явсан ба цаашдаа ч энэ санаа хэвээр…, сая баригдаж хоригдох хvртлээ улсад ажиллаж байлаа. Намайг гадуурхаж байсангvй. Би улс төрийг эсэргvvцсэн яриа, хурал хийгээгvй. Гадаадад оргож явах санаа ер байсангvй. Нөхдөөс ч хэлсэн ярьсан зvйлгvй. СССР ба Германд явж суралцах өргөдөл хоёр удаа бичсэн.” гэжээ.

Мөн тэрбээр “Миний хийсэн хэрэг гэвэл 1921 оноос танил нөхөд бага Гомбожав, герман хэмээх Гомбожав, хамтралын Цэрэнжав, Лооройсамбуу, зураач орос Никулин, Наваан-Юндэн, Намдаг, Галун, буриад Ханд… нартай удаа дараа архи ууж, заримтай нь хөзрөөр мөрийтэй тоглож 5-10 төгрөгийн хонжоог өгч авалцдаг байснаас өөр хортой зvйл хийгээгvй ба яриагvй. Хэрэв ярьсан бол зохих газарт хэлнэ” гэжээ.

Д.Нацагдорж хийсэн хэрэггvй болохоо батлан мэдvvлэхийн зэрэгцээ сургагч нарын талаарх өөрийн бодол, гадаадад харилцаатай байдаг найз нөхдийнхөө тухай: “СССР-ээс уригдаж ирсэн сургагч нарыг зөвхөн амиа тэжээх гэж ирээгvй, ажиллаж амьдрах гэж ирсэн биз гэж боддог. Уригдаж ирсэн сургагч нар анх ирэхдээ уранхай муу хувцастай ирээд буцахдаа сайн сайхан хувцастай болоод явдаг шvv дээ. Эдний зарим нь тустай ажил хийдэг ч зарим нь хийсэн юмгvй цалин мөнгөний хойноос хөөцөлдөж байгаад явдаг ч бий. Харин гадаадад харилцаатай хvмvvс гэвэл Лейпциг хотын дээд сургуулийн сургагч герман Барахутай 1929-1930 онд 3-4 удаа захидлаар харилцаж “Чойжид дагинын тууж нэгийг явуулж Барахугаас” герман хэлний тайлбар толь нэг, гадаад хэлний тайлбар толь зэргийг авсан “хэмээн мэдvvлсэн байна.

1932 оны наймдугаар сарын 15-ны өдрийн мэдvvлэгтээ “ Би өөрийн тvvхт байдлаа болон хийсэн хэрэггvй гэдгээ урьд мэдvvлсэн. Одоо гянданд бие тэсэхvйеэ бэрх болж буйн дээр би хувьсгалт засаг төрдөө тустай ажил хийж явснаас өөр хортой санаа агуулж, хортой ажил хийж явсан зvйлгvй. Гэтэл одоо хилсээр баригдан гянданд хоригдож байгаа тул хэргийг даруй цагаатган өршөөлийг vзvvлнэ vv” гэж хvсчээ.

Гэтэл Д.Нацагдоржийг ДХГ-аас байцаан шалгаад, vерхдэг найз нөхөдтэйгээ архи ууж наргиж байх vедээ “дайн болвол эд биднийг vл бvтэх этгээд гээд устгахыг бодно, Германаас сургууль төгсгөлгvй татаж ирvvлсэн явдал бол юм сураад толгой дээр сууна гэж хордсоноос болсон хэрэг, хэрэв Дамбадорж, Жадамбаа нар байсан бол ингэж муугаа vзэж юу боллоо гэж хvн болгонд адлагдахав, оросууд аймхай учир нутагтаа буцаж байна… “гэх зэргээр ярьсан гэсэн хэргээр ялын төлөвлөгөөгvй зөвхөн тусгай комиссын хуралд хэлэлцvvлэх хэргийн товъёогт бичжээ.

ДХГ-ын дэргэдэх тусгай комиссын 1932 оны аравдугаар сарын 29-ний өдрийн хурлын /дугааргvй/ тогтоолоор дээрх хэргийн учир ШЦБ-ийн 49-р зvйлээр Д.Нацагдоржийг нэг жил тэнсэн харгалзах ял оноож суллах шийдвэр гаргасан байна.

Хожим 1989 оны дөрөвдугээр сарын 14-ний өдрийн ДШЦК-ийн 14 дvгээр магадлалаар Д.Нацагдоржид холбогдох хэргийг хэрэгсэхгvй болгон цагаатгажээ.

Зvvнтний алдаатай бодлогын уршгаар тэрээр сурч мэдэх, хийж бvтээх хvслийг нь хязгаарлаж, vндэсний vзэлтэй хэмээн авъяас чадварыг нь боогдуулж, баруунтан гэж хардаж сэрдэн, улмаар намын гишvvнээс хөөж эхнэр /Нина Цистякова/, охин /Ананда Шира/ хоёрийг нь зөвлөлтөд буцаасан, гэр бvлийн талаар тогтворгvй байсан, улс төрийн ба хулгайн /1936 онд ШУХ-гээс гэрэл зургийн цаас хулгайлсан хэргээр дөрвөн сар хорих ял шийтгэгдэж байв. Хэрэгт тус бvр 4-5 сар хорьж хилс шийтгэсэн зэрэг улс төр , ажил амьдралын янз бvрийн дарамт шахалтаас сэтгэл санаа гундаж эцэстээ архинд автагдан эрvvл мэндээр доройтож ид хийж бvтээх 31 насандаа 1937онд зуурдаар нас барсан байна.

Их зохиолчийн тухай академич Ш.Нацагдорж: “ Би 1935 онд ШУХ нд 17 настай дагалдан сурагчаар орсон юм. Нацагдорж багш тvvхийн тасгийн эрхлэгч байлаа, …их Нацагдорж гуай их сайн хvн байсан, Буянчуулган гуайн хvv Лооройсамбуу, АҮ-ийн яамны сайд Содном, Б.Ринчин гуай нартай их дотно байсан… 1935-1936 онд архинд нилээн орсон байсан учир бараг хvн бvхэн тvvнээс хол хөндий байсан боловч Д.Нацагдорж нь ШУХ-ийн хашаанд байсан Нэрэндоной захирагчийнхаар орж гардаг, хоол унд иддэг …, бас Сандаг гэдэг хvнтэй их дотно байсан.

Сvvлд кутов Норжмаа гэдэг архи уудаг авгайтай ханилж байх vедээ архинд бvр их орсон доо, …Улсын баярын өмнө Д.Нацагдорж гуайг нас барлаа гээд ШУХ-ийн Амгалан зайсан гуай улаан даавуу цуулаад зогсож байсан. Хэн чухам хаана оршуулсаныг би мэдэхгvй… Харин дараа нь Сандаг гуайтай “Спартак” зочид буудал /энэ нь хуучин “Ард” кино театрийн баруун урд байсан юм. Ш.Н/- д Д.Нацагдоржийн байсан тасалгаанд ороход нэг цэрэг төмөр ор, дээр нь хөх даавуу өнгөтэй гудаснаас өөр юм байгаагvй,

Харин тэр орон доор нь жижиг панер модон хайрцагт бvх зохиол бvтээл гар бичмэлvvд нь байсныг бид ШУХ-нд авчирч хvлээлгэн өгсөн , Тэр хайрцаг зохиол бvтээл дотор нь шоронд байхдаа хэд хэдэн чихрийн цаасан дээр бичсэн шvлэг нь байсан юм. Тэр нь одоо олдохгvй болсон гэдэг. Д.Нацагдорж багш бол надад их сайн, сайхан сэтгэлтэй хvн байсан даа “ хэмээн харамсан дурсаж байжээ..

Мөн Монголын зохиолчдын эвлэлийн 8-р хуралд Д.Цэдэв тавьсан илтгэлдээ: “ Д.Нацагдорж… нарын зэрэг олон авъяастаныг ид туурвин бvтээх гал цогтой vед нь хилсээр хавчин хяхаж, шоронд хорьж монголын утга зохиолын хөгжилд нөхөж баршгvй хор хохирол учруулсан билээ…” хэмээн тэмдэглэсэн нь юутай vнэн билээ.
0 comments:

Хайвал олно


Архив