Өөрөөс минь юм бүхэн холдож байна
Өчигдрийн жаргал өнөө алдаа бодогдож
Өвгөн ууланд нялх цэцэгс ургаж байвч
Өөрөөс минь юм бүхэн холдож байна
Гэгээн өдрийн наран хүртэл бүдгэрч байна
Гэнэн насны найз нөхөд минь холдож байна
Олон, олон бодол минь сульдаж байна
Охидын инээд зээрийн янзага шиг үргэж байна
Надаас юм бүхэн холдож байна
Намрын тогоруудын гунигт дуу сэтгэлд хоногшоод
Гундаж гунихарсан тавилан бүр ойртоод
Гучин нас гэдэг холын хол санагдаад байна
Аанай л дотны бүгддээ хоргодлоо гэвч
Амьдрал миний тавилангаар дэнчин тавиад
Алсын алсад сэм сэмхэн үдэж байгаа нь
Аймшиг бус учирлал мэт санагдаж байна аа
1992.10.16
Post a Comment