С.Удвал даргыгаа эргэн дурсахуй

Label:
Б.ХЭНМЭДЭХ (2006-04-21) "Өнөөдөр" сонин

Сономын Удвал гэж Монголын нам, төр, олон нийтийн нэрт зvтгэлтэн эрхэм хатагтай байлаа.

Тэрбээр идэр залуу наснаасаа авъяас билэг, хvч чадал, оюун ухаанаа Монголдоо, ялангуяа эмэгтэйчvvд, өсвөр vеийнхэндээ зориулж, тэдний сайн сайхны төлөө зvтгэж, бvтээж, туурвиж явсан нэгэн буянтан билээ.

Удвал дарга минь амьд сэрvvн байсансан бол энэ онд наян таван нас хvрэх байсан. Дарга гэдгийн учир нь энэ дурсамжийг бичигч мөхөс надад Удвал гуайн удирдлагад арав гаруй жил ажиллах аз завшаан тохиосных.

Удвал гуай хар багаасаа хал vзэж, тvvнээсээ ухаарал авч, зоригжиж, амьдрах, хөдөлмөрлөх, бусдын төлөө зvтгэхийн ачийг мэдэрч, эрдэм номонд шамдан сурснаар нам төр, нийгмийн зvтгэлтэн, төрийн шагналт зохиолч болж, зохиолчдын болон эмэгтэйчvvдийн байгууллагыг олон жил удирдаж байв.

Удвал дарга аймаг, хот, сум, нэгдэл, сангийн аж ахуйн эмэгтэйчvvдийн анхан шатны байгууллагын ажлыг тогтворжуулсан, эхчvvд, эмэгтэйчvvд, хvvхдийн сайн сайхны төлөө олон сайхан vйлс бvтээж санаачилсан. Тvvний гавъяа зvтгэлийг манай ахмад, дунд vеийнхэн бараг л бvгд мэдэх ёстой доо. Гагцхvv он сар улирах тусам сайн хvний тухай дурсах нь хомсддог нь юутай харуусалтай. Гэхдээ Удвал гуайг мэддэг, таньдаг, тvvнийг шvтдэг бvх хvнийг энэ бvлэгт хамааруулах гээгvй юм шvv.

С.Удвал гуай бол гадаадад Монголын амьд нэрийн хуудас болж, ХХ зууны дунд болон сvvл vеийн дэлхийн олон алдартай хvмvvс, тухайлбал, Бразилийн зохиолч Ж.Амаду, Кубын яруу найрагч Н.Гильен, Чилийн яруу найрагч П.Неруда, Зөвлөлтийн зохиолч К.Симонов, сансрын анхны нисгэгч В.Терешкова, Олон улсын ардчилсан эмэгтэйчvvдийн холбооны анхны ерөнхийлөгч Эжени Коттон нар гээд л тvvний танилуудыг дурдаад баршгvй.

Удвал гуай өөрийн орны өндөр шагналаас гадна Энх тайвны төлөө Ж.Кюригийн медаль, Ази-Африкийн зохиолчдын Лотос (бадамлянхуа) шагналтай.

Удвал гуай маань төр нийгмийн өндөр албыг хашихын сацуу нэг охин, гурван хvv төрvvлэн өсгөж, одоо тэд нь, тэдний vр хvvхдvvд нь улс орондоо хөдөлмөрлөж, сурч, эхийнхээ, эмээгийнхээ vйл хэргийг vргэлжлvvлсээр явна.

Тэрбээр “Би эх орон, ард тvмэн, сайн нөхдийн дэмжлэг туслалцаатайгаар амаргvй олон өдрийг туулж өнгөрvvлсэн. Энэ дэлхийн олон арван ухаант, суут, сод хvмvvстэй нvvр тулан уулзаж, учирч явахдаа Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгах л гэснээс биш, би гэдэг өчvvхэн нэрээ дуурсгах гэж хэзээ ч яваагvй” гэж бичсэн байдаг нь тэр их ухаантан ямар төлөв даруу нэгэн байсны нотолгоо биш гэж vv.

Удвал гуай өөрийн бичсэн “Ховор хvн” тууж шигээ vнэхээр ховор хvн байж дээ. Тvvнтэй олон жил хамт ажиллаж байсан, ахмад зохиолч Б.Бааст гуай “Та бид бvгдийн энхрий хайртай Удвал бол дэндvv олон талтай, vнэхээр хосгvй ховор бөгөөд эх болсон Монгол Улсынхаа тvvхэнд vеийн vед дуурсагдан мөнхрөх аугаа их хувь заяатай гайхамшигтай бvсгvй байж дээ” гэж хэлсэн нь юутай vнэн бэ.
Энэ ухаалаг, ховор хатагтайг бидний vе мартах ёсгvйсэн.

0 comments:

Хайвал олно


Архив