Л.Хасар: Би маш их алддаг, алдаанаасаа ч ичдэг

Ярилцсан Х.СЭРГЭЛЭН (2006-01-14) "Өнөөдөр" сонин

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасvрэнгийн хvv Хасар. Энэ нэрийг шинэ vеийн утга зохиол сонирхогчид андахгvй. Монголын утга зохиолын ертөнцөд Хасарын vе тэнгийнхэн болох сэтгэлгээний яруу найраг бичдэг залуус хvч тvрэн орж ирж байгаа нь нууц биш. Бид энэ дугаарынхаа зочноор Л.Хасарыг урьсан юм.

-Шинэ уран бvтээл юу хийж байна? Хамгийн сvvлд бичсэн шvлгээсээ сонирхуулаач?
-Уран бvтээлсээд байх ч юу байхав дээ. Сая “Болор цом” дээр бичсэн шvлэг л хамгийн сvvлийнх болж байна уу даа. “Миний тархин дотор” гээд

-Тэгвэл тэр шvлгээ бvрэн эхээр нь хэлж өгөөч?
-За, тэгье ээ.

“Миний тархин дотор”
Миний тархин дотор
Зөнөсөн нохой шиг
Зовлон цагариглан хэвтэнэ
Жаргал минь харин
Мухарт шигдэн тамхи татангаа
Урьд танилцсан охидын инээмсэглэсэн
Хоосон дvрийг нэгжинэ

“Энэ гоо сайхан” хэмээн тархи хашгирна
Хvнийг нь мэдрээгvй хоосон дvрнvvд
Хэлхээтэй сувд шиг гөлийнө.
Гэнэтхэн, андын халамцуу дуу
“Бурхан vхчихсэн” гэж Ницшегийн vгийг хэлэхэд
Тархин доторх хоосон дvрийг
Бурхантай оршуулахаар хvмvvс бужигнана
“Би ариун, би, чи бузар булай” гэж
Тархи хашгирна.

Тэртэй тэргvй хvмvvсийн
Бузар булайгаас ичин нар жаргахад
Миний жаргал
Тархин дотор минь
Зөнөсөн нохой шиг
Цагариглан хэвтэнэ. Маргааш өглөө зовлон минь
Тархин дотор
Зөнөсөн нохой шиг
Цагариглан хэвтэнэ.

-За, баярлалаа. Ингэхэд “Болор цом” наадам болоод өнгөрлөө. Хэдийгээр танхимд хvмvvсийг цуглуулаад яруу найргийг шvvнэ гэдэг боломжгvй зvйл гэж олонх нь ярьдаг ч “Болор цом” болдгоороо болж, яруу найргийг шvvж уралдуулах гэсэн оролдлого бvхий хvмvvс буруутдагаараа буруутаад өнгөрөв. Зарим нь гомдолтой л vлдсэн байх. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Миний бодлоор яруу найргийг хэдхэн хоромд шvvнэ гэдэг их хэцvv, бараг л боломжгvй асуудал. Тvvний жинхэнэ шvvгч бол цаг хугацаа юм. “Болор цом”-ын хувьд хэлэхэд энэ наадам vзэгчидтэй их ойр болдог учраас яруу найрагчид оролцох их дуртай байдаг л даа. Тэрэндээ л өдий хvртэл байгаад байгаа байх.

-Тухайлбал “Болор цом” багагvй цаг хугацааг давж туулан өдгөө хvрсэн хэрнээ яруу найрагчид маань хуучин шvлгээ тэврээд л орж ирсээр байна шvv дээ? Шинийг хайж, эрж болдоггvй юм болов уу?
-Хvн болгон шинэчлэгдэх албагvй л дээ. Өөр өөрийнхөө цаг хугацаагаар сэтгэж, өөрийн таньж мэдсэн цаг хугацаагаараа амьсгалж байгаа тэднийг бид буруутгах ч хэрэггvй. Тэр цаг хугацааны зөрvvг хэн ч арилгаж чадахгvй.

-Анзаарвал таны шvлгvvдэд цаг хугацааны мэдрэмж, тvvнийг олж таних гэсэн эрэлхийллvvд нэлээд туссан байдаг л даа. Тэгэхээр цаг хугацааны талаарх мэдрэмжээсээ хуваалцвал ямар вэ?
-Хvмvvсийн дунд цаг хугацааг хөгжлийн бэлгэдэл бөгөөд бvхнийг бvтээгч гэсэн ойлголт тvгээмэл байдаг. Энэ бол хvмvvсийн л бодол. Би тvvнийг нь хvндэтгэж vзнэ. Миний хувьд бол цаг хугацааг огт эсрэгээр нь мэдэрдэг. Тэр бол бvхнийг устган, эвдэлдэг хамгийн харгис зvйл. Намайг цаг хугацаа vхэл рvv минь хvргэж өгөхөөр мөнхөд зэхэж байдаг юм шиг санагддаг. Хэрвээ эрлэг гэж байдаг бол тvvний элч нь цаг хугацаа байх.

-Тэгвэл та vхлээс айдаг хэрэг vv?
-Би настай хvн шиг амьдралаас уйдах болоогvй байна л даа. Би vхлээс айдаг, би бас тvvнээс айдаггvй.

-Юу гэж бодож байна? Бидний дундаас vvрд яваад өгчихөж байгаа тэр хvмvvс хаачдаг юм бол?
-Сэтгэлээ хуурахын тулд хойт насанд итгэдэг гэж би хэлж чадахгvй ээ.

-Тэгвэл таны хvн болж төрсний утга учир юу юм?
-Би энд яах гэж ирсэн, яаж яваагаа одоо хvртэл ойлгоогvй явна. Харин бурхан надад “Чи ганцхан олддог зvйлээ хайрлаарай” гэж захисан. Би тэдгээрийг л хайрлаж аливаа юмны vргэлжлэл байхсан гэж хичээдэг.

-Ганцхан олддог зvйлээ олсон уу?
-Эхнээс нь олсоон. Ганцхан олддог зvйл надад их олон заяаж... Миний ээж, аав, миний эмээ, өвөө. Эд бол хэзээ ч давтагддаггvй хvмvvс. Тэднийг л хайрлаж явдаг даа.

-Залуу хvмvvс алдаж онох нь их байдаг. Зарим нь алдаж амжаагvй л яваа байх. Харин та?
-Би маш их алддаг. Тэр алдаанаасаа их ичдэг. Харин алдчихаад огт ичихгvй яваа хvмvvст л харамсдаг. Хvн алдаж болно. Хамгийн гол нь тvvнээсээ ичдэг, засаж залруулахын төлөө эргэж харж чаддаг байх ёстой болов уу гэж бодож байна. Ичгvvр сонжуургvй амьдрал хэзээ нэгэн цагт өөрт нь маш том шийтгэл болоод эргэж ирдэг.

-Зарим яруу найрагч өөрийгөө тэнгэрийн vр сад гэж өргөмжлөх нь байдаг? Та ч бас тэнгэрээс заяасан найрагч уу?
-Тэнгэрийн гэж нэрлэгддэг найрагч олон байдаг л даа. Тэнгэрээс заяасан уу, газраас ургасан уу гэдгийг нь би яаж мэдэх вэ. Миний хувьд шvлэг бичнэ гэдэг бол цэвэр мэдрэмжтэй л холбоотой гэж ойлгодог. Хvн бvрт өөрийн гэсэн мэдрэхvй бий. Хvнд байгалиас заяасан сэрэл, мэдрэхvйг яруу найраг гэж хэлэх байх. Хэт дэвэргэгчдийн тоонд би ормооргvй байна л даа. Тэнгэрээс заяагдсан гэдгийг нь хvлээн зөвшөөрсөн ганцхан хvн байдгийг бид мэднэ. Тэр бол Чингис хаан. Гэхдээ хаан Чингис хэзээ ч өөрийгөө тэнгэрээс заяагдсан хvн гэж ярьж яваагvй болов уу гэж бодож байна. Хvмvvс л тvvнийг тэгж нэрлэсэн шvv дээ.

-Анхныхаа шvлгийг хэдэн настайдаа бичиж байсан бэ?
-Бvр жаахан 3-4 дvгээр ангид л болов уу,
Миний ходоод бол шувууны vvр
Бөөр бол боргоцой
Нvд бол нуур гэж тэмдэглэлийнхээ дэвтэр дээр бичээд vлдээсэн байна билээ. Тэрнээс өмнө долоон настай байхдаа “Миний хөх тэнгэр нартайгаа, сартайгаа алган дээр минь буугаарай” гэсэн шvлэг шиг юм уншаад гvйгээд байдаг байсан гэж аав минь ярьдаг. Яруу найрагч болж их тоглодог байсан гэсэн.

-Анх шvлэг бичээд очиход аав чинь их баярласан уу?
-Аав минь намайг яруу найрагч болохоосоо өмнө хvн болоосой гэж хvсдэг байсан болов уу, тэр vед. Харин дотроо бол яруу найрагч болоосой гэж их горьддог байсан юм гэнэ лээ.

-Таны эцгийн сэтгэл хөдөлгөсөн шvлгvvдийг манай ард тvмэн унших их дуртай. Та бас яруу найрагч болчихож. Харин одоо хvvгээ шvлэг бичээд эхэлбэл хэрхэн хvлээж авах вэ, “Яруу найрагчид vеийн vед ядуу амьдардаг” гэж нэг найрагчийн шvлгэнд байдаг даа?
-Өөрөө бичмээр байвал бичнэ л биз. Яруу найрагч болсноор чамгvй зовох болов уу гэж боддог учраас дотроо их харамладаг л даа. Гэхдээ нэгэнт цусанд нь байгаа юм болохоор шvлэгч болдоггvй юм аа гэхэд нэг өдөр шvлэг бичих байлгvй дээ. Ямар ч байсан сэтгэлээр баян, ухаанаар арвин, сайхан эр хvн болох байх аа. Мөнгөөр ч юм уу, эд хөрөнгөөр баян байна гэдэг тэнэг аархлыг төрvvлж, тэнэг хvслийг шатаадаг.
Яг энэ vеэр тvvний хvv Хасуй өрөөнд гvйн орж ирсэн юм. Жаал хvv уг нь цэцэрлэгт явдаг ч энэ өдөр тасалчихаад сууж байгаа гэсэн./

-Хасуй, чи хэдэн настай вэ?
Хасуй: Зургаан настай.

-Цэцэрлэгт явдаг уу?
Хасуй: Явдаг. Гэхдээ өнөөдөр тасалчихсан юм.

-Яагаад?
Хасуй: Ээж байхгvй болохоор л

-Ээж нь хаачсан бэ?
Хасуй: Ээж тоглолтоор явчихсан.

-Чи шvлэг мэдэх vv?
Хасуй: Мэднэ, хоёрыг мэднэ.

-Тэгвэл уншаад өгөөч?
Хасуй: Үгvй ээ

-Том болоод ямар хvн болох вэ?
Хасуй: Математикийн

-Хасар аа, Хасуй гэж юу гэсэн утгатай vг вэ? Яагаад хvvдээ ийм нэр өгөв?
Хасуй: Аав та, шууд хэл, шууд хэл. /Ингэж хэлээд тэр эмээ рvvгээ гvйгээд явчихав./
-Төвдөөр бол наймаачин гэсэн vг. Миний сонгосон учир бол арай өөр билгэдэлтэй. Говь руу нэлээд тvгээмэл хэрэглэдэг л дээ. Хvн мод гэж байдаг юм. Энэ нь жин тээж явахад жингийн ачааг нэг талаас нь тэнцvvлж байгаад өргөдөг модны нэр л дээ. Жинчин хvнд хvнээс илvv хань болдог зvйл байсан юм гэнэ билээ. Яг тvvн шиг хожим ээж, аавдаа, хань ижилдээ тvшигтэй байгаасай гэдэг утгаар өвөөтэй нь зөвлөж байгаад ингэж нэрлэсэн.

-Сvvлийн жилvvдэд уран зохиолоор оролддог залууст ном хэвлvvлэх мөнгөө олно гэдэг нэг том ажил бий болсон байна л даа. Ийм асуудал танд ч бас тулгардаг уу?
-Харин энэ дашрамд нэг зvйл хэлмээр байна. Бидний хэнд маань ч энэ асуудал байнга л тулгардаг. Овсгоотой нэг нь хvнээр ивээн тэтгvvлээд номоо хэвлvvлчихэж байна. Овсгоогvй нэг хэсэг нь тэмдэглэлийнхээ дэвтэрт хэдэн шvлгээ дарсаар мартагдаж байна. Би л гэхэд “Мөнхийн vсэг” компанийнханд маш их баярлаж явдаг. Яагаад гэвэл хэдэн жил би тэднийд хэвлvvлсэн номныхоо төлбөрийг төлж барагдуулж дуусгалгvй явсаар саяхнаас нэг гvйцээх тал руугаа ороод байгаа. Тэгэхээр ядуу найрагч миний зовлонг ойлгож, номыг минь хэвлvvлээд бас ч гэж хугацаа олгосон та нартаа талархсан сэтгэлээ дамжуулж байгааг минь хvлээж авна уу.

-Онгод гэдэг vгэнд залуучууд тун дургvй болоо юу даа? Та ч бас адил уу?
-Сэтгэлийн хөөрлөөр бичсэн шvлэг одоо нэгэнт хоцрогдсон байна л даа. Тэр утгаараа хvн өөрөө бодож тунгааж, өөрөө сэтгэлээ зовоож, өөрийнхөө хайрлаж бичсэн шvлгийг бусдад бэлэглэдэг байвал уг нь амттай байдаг. Тиймээс магадгvй зарим нь шууд л гэнэт цээжинд ороод ирдэг онгодын шvлгийг учир дутагдалтай гэж vзээд байгаа болов уу. Онгод гэдгийг ихэнх тохиолдолд ширээний шvлэг шиг ойлгодог болчихсон байна. Гэхдээ онгод гэж байдаг ч байж мэдэх юм. Бурхан биднээр дамжуулж хvмvvст vгээ хvргэхийн тулд онгод хайрладгийг vгvйсгэх аргагvй. Тэр ер бусын бэлэг бас хэзээ нэгэн цагт буцаад явчихдаг байж ч болно. Бидэнд өгсөн бvх зvйлээ бурхан буцаагаад авчихдаг. Гудамжинд хэчнээн сайхан бvсгvйчvvд зөрж өнгөрдөг билээ. Гэтэл хэсэг хугацааны дараа тэр гоо сайхан тvvнийх биш болно гэж бодохоор дэндvv харамсалтай.

-Сайхан бvсгvй хараад сэтгэл нь хөдөлдөггvй яруу найрагч гэж байдаггvй байх л даа. Харин та сайхан бvсгvйчvvдэд зориулж шvлэг бичдэг vv?
-Сайхан бvсгvйг хараад сэтгэл нь хөдөлдөггvй яруу найрагч гэж юу байхав. Ер нь тийм хvн ч байхгvй. Гэхдээ гоо сайхан гэдэг бол өөрийн хvч биш, тэнгэрийн хишиг юм. Гэвч төгс гоо сайхан гэж vгvй. Гэсэн ч сайхан бvсгvйг харахад сэтгэлд баяр төрдөг. Яг тэр инээмсэглэж байгаа агшин шигээ vvрд байгаасай гэж хvсдэг учраас хожим тэр бvхэн алга болчих байх гэж бодохоос айдас төрдөг. Тиймээс тэр сайхан агшныг нь яруу найрагт мөнхлөөд vлдээчих юмсан гэсэн хvсэл төрөх нь бий.

-Дэлгэрч байгаа тэр цэцгvvдийг гишгэлээд хаядаг зvйл бол зөвхөн бурхан ч бас биш байх аа?
-Тийм ээ. Монгол хvн гэдэг хавраар соёолсон өвсөн дээр гишгэхдээ хvртэл сэтгэл нь өвддөг байсан ард тvмэн. Гэтэл одоо өвсөн дээр битгий хэл хvний хувь заяан дээр огт юм бодохгvй гишгэлээд өнгөрдөг болжээ. Энэ бол адгуусан шинждээ их л ойр очсоны жишээ. Эмэгтэй хvн гэдэг хvмvvс бидний эх булаг юм. Ээжийгээ, эгчийгээ, дvvгээ хайрлаач ээ, эрчvvд минь гэж хэлмээр байна. Хайрлахдаа солиотойгоор бус жинхэнэ хvний хайраар хайрлаач ээ гэж байна гээд дамжуулчих.

-Алтан, мөнгөн vеийн яруу найрагчид өөрсдийгөө тунхаглаад авлаа. Тэгвэл одоо ид халуун дээрээ байгаа та бvхэн өөрсдийгөө юу гэж нэрлэх гэж байна?
-Алт ч гэнэ vv, мөнгө ч гэнэ vv юм ярьцгаагаад л байна. Д.Нацагдорж, С.Буяннэмэхийн vеийг юу гэж нэрлэх юм бол? Гулранс, Инжинашийн vеийг хаана vлдээх гээд байгаа юм бол? Алт, мөнгө гээд хашгираад байгаа чинь зvгээр л өөрсдийгөө хөөрөгдөж байгаа нэг хэлбэр шvv дээ. Хvн магтуулах сайхан л даа. Би ч бусдад магтуулах дуртай. Харин өөрийгөө магтах дургvй. Өөрийгөө магтаад явна гэдэг бусдад vнэлэгдэхгvй байна гэсэн vг. Алтан цээжтэй, мөнгөн бөгстэй хvvхэд гэж vлгэрт л гардгаас биш алтан ба мөнгөн vеийнхэн хамт амьдарч байна гэдэг хаашаа ч юм бэ дээ, мэдэхгvй.

-Бидний ярилцлага өндөрлөх дөхөж байна. Тиймээс яруу найргаар дамжуулаад хэлж амжаагvй vгээ одоо хэлж болно шvv?
-Аливаа юмны төгсгөлд хvн сайн сайхныг ярих ёстой байх. Намайг төрvvлсэн бурханд баярладаг. Хvн болгож бvтээсэн ээж, аавдаа хайртай шvv гэж хэлмээр санагдаж байна. Хvv чинь хэдийгээр та нарыгаа их зовоодог ч яг одоо энэ сэтгэлээсээ өөр өгөх зvйл надад алга даа.
0 comments:

Хайвал олно


Архив