Бямбын Ренчин товч намтар

Еншөөбү Бямбын Ренчин /1905-1977/ 20 дугаар зууны Монголын эх оронч гарамгай сэхээтэн, соён гийгүүлэгч, их эрдэмтэн, зохиолч, дуун хөрвүүлэгч, угсаатан судлагч Еншөөбү Бямбын Ринчин арван зургадугаар жарны хөхөгчин могой жилийн намар /билгийн тоогоор/ буюу 1905 оны 11 дүгээр сарын 21 /аргын тоогоор/-ний өдөр Хиагтын Наймаа хот, эдүгээгийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум болсон газрын зүүнтээ Бул Сарай хэмээх нутагт эцэг Раднажавын гэрт мэндэлжээ. Түүний эцэг Раднажав манж, хятад, орос хэл бичигтэй тухайн үед өндөр боловсролтой сэхээтэн, Хиагтын хязгаарын комиссарын Яамнаа манж, хятад, Монгол хэлний орчуулагчийн алба хааж асан, дэвшилт үзэлтэй хүн байжээ. Ринчен 7 настайдаа Билигсайхан гэгч Монгол, манж хэл бичигтэй хүнд шавь орж Монгол, манж хэл бичиг заалган сурч улмаар Орос Улсын хязгаарын комиссарын Яамны Монгол, манж хэлний орчуулагч Каленов гэгч хүнээр орос бичгийн хэл заалгаж 1914 онд Дээд Шивээний дундад /орос/ сургуулийн бэлтгэл ангид шалгуулан тэнцэж 1917 оноо Зөвлөлтийн хоёрдугаар шатны сургуулийг төгсгөжээ. Ренчин 1924 онд Зөвлөлт Улсын Ленинград хотын Дорно дахины хэлний хүрээлэнд суралцаж, үүний зэрэгцээ 1925 оноос Зөвлөлтийн Шинжлэх Ухааны Академийн Азийн музей, Ленинградын их сургуулийн авиазүйн лабораторид Монголч академич Владиморцов, энэтхэг судлалч академич Олденбург, төвдөч академич Шербатской, дорно дахины түүхч академич Бартольд, түрэг хэлний профессор, академич Юдахин, акаемич Шерба, хэл, түүхийн мэргэжилтэн, академич Марр, Монголч академич Козин, нангиадч академич Алексеев нарын удирдлагад суралцан тус тус төгсгөжээ. Ренчин 1927 оноос Гэгээрүүлэх Яамны харъяа Судар бичгийн хүрээлэнд ажиллаж, 1937 онд хилс хэргийн улмаас баривчлагдан шоронд сууж 1942 оны 4 дүгээр сард суллагдсан. Мөн үеэс “Үнэн” сонины газарт МАХН-ын Төв хорооны шийдвэрээр заагдан 16 жил ажиллажээ. 1958 онд Шинжлэх ухааны Хүрээлэн /хожим ШУА болсон/-д шилжин ажиллаж хүрээлэнгийн жинхэнэ гишүүнээс ШУА-ын жинхэнэ гишүүн, академич болсон. Ренчин 1956 онд Унгар Улсын ШУА-д “Монгол хэлний зүй” сэдвээр шинжлэх ухааны докторын зэргийг Монгол Улсаас анх удаа хамгаалсан. 1970 онд Унгарын ШУА-ын гишүүн болсон байна. Ренчин Монгол хэлний судлал, угсаатан судлал, түүх, утга зохиол, орчуулгын талаар эрдэм шинжилгээ, судлагааны олон бүтээл туурвиж, гадаадын олон улсад хэвлүүлж хэдэн зуун өгүүлэл, сонины нийтлэл бичиж, дэлхийн 20 гаруй орны 70 орчим зохиолчийн 240 эргэм зохиол роман, тууж, өгүүллэг, яруу найраг, шүлгийг Монгол хэлнээ орчуулсан байна. Үүний зэрэгцээ Ренчин утга зохиолын бүхий л хэлбэрээр зохиол бүтээл туурвиж “Монгол хэл”, “Үдэш Невскийд”, “Бэр цэцэг” тэргүүтэй сайхан шүлэг бичиж, “Заан залуудай”, “Их нүүдэл”, “Цогт тайж”, “Сандо амбан”, “Үүрийн туяа” тэргүүт романууд, “Гар”, “Эмгэн сойвон”, “Гүнж”, “Ану хатан”, “Нууцыг задруулсан захиа”, “Шүхэрч Буниа” зэрэг олон олон өгүүллэг зохиож, “Өмнө этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Их говийн зоригтон хүмүүс” хэмээх аяны тэмдэглэл, найруулал нийтлүүлсэн юм. Тэрээр, Монгол хэл бичгийн төлөө, Монгол хэлийг цэвэр сайхан байлгах, Монгол бичгийг хүчээр халж крилл үсгийг дангаар хэрэглэх болсныг насан зүг болтлоо эсэргүүцэн тэмцэж тухайн үед социалист лагерийг удирдаж асан Н.С Хрушев, ЗХУ-аас БНМАУ-д Элчин сайдаар сууж байсан В.М Молотов, өөрийн удирдагч Ю.Цэдэнбал нарт Монгол бичгийг сэргээх талаар хүсэлт гарган захидал бичиж байсан юм. Түүнийг, Монголд дангаар төрийн эрх барьж байсан МАХН, түүний албан тушаалтнууд насан эцэс болтол нь хяхан хавчиж, хэлмэгдүүлж, зохиол бүтээл, гадаадын улс орнуудад ч хүлээн зөвшөөрч сайшаан үздэг асан эрдэм судлалын ажлуудыг нь хэвлүүлэхгүй хориглож, тэр ч байтугай галдан шатааж байсан юм. Гэвч их эрдэмтэн бууж өгөөгүй. Түүний амьдрал, тэмцэл нь эрх чөлөөний их жигүүр, ирээдүйн их түрлэг давалгааны зөн совин болж Ренчин Монголын ард түмний дунд домог болж мөнхөрсөн билээ.

эх сурвалж:
http://www.baabarpedia.mn/index.php?title=%D0%A0%D0%B5%D0%BD%D1%87%D0%B8%D0%BD
11 comments:

[url=http://naruto-hokage.ru/]яманака[/url]


[url=http://www.audio-transcoder.com/how-to-convert-flac-files-to-aac]flac to aac converter[/url]


[url=http://www.srossib.ru/]Разрешение[/url]


[url=http://www.ekolestnica.ru/tag/balyasiny-i-stolby]балясины и столбы[/url]


[url=http://thenewsit.ru/2012/09/obzor-iphone-5-2-15585.html]картинки айфон 5[/url]


[url=http://www.opticmarket.ru/] Cолнцезащитные очки оптом [/url] от
www.opticmarket.ru
EXENZA , FISCHER (GIMADAN SNC Italy). Крллекция 2013 года и стоьки с
огромными скидками !
Информация по теме:


Профессиональная [url=http://www.conditioner03.ru/] установка кондиционеров
[/url] в Москве недорого. Кондиционреы спелит системы цены.
Заправка кондиционера.
Обслуживание кондиционеров. [url=http://www.conditioner03.ru/]
сплит системы samsung[/url]


[url=http://thenewsit.ru/2013/02/samsung-galaxy-s4-budet-osnashhen-processorami-qualcomm-a-ne-exynos-19633.html]какой процессор будет использовать galaxy s4[/url]


[url=http://www.audio-transcoder.com/audio-converter]audio converter free[/url]


слушать песню [url=http://reedr.org/music/Ph+Electro+Every+Breath+You+Take+Radio+Edit/0/]Ph Electro Every Breath You Take Radio Edit[/url]


скачать музыку [url=http://tfile.name/music/Любэ+Позови+Меня+Тихо+По+Имени/0/]Любэ Позови Меня Тихо По Имени[/url]


Хайвал олно


Архив