Дэндэвийн Пүрэвдорж
Хүн төрөлхтөнд өргөх үг
Анхаараарай!
Алтан нарны хүүхдүүд ээ
Аугаа их хүн ард аа
Анхаараарай!
Боллоо. Цаг боллоо
Бодох цаг гүйцлээ
Босох цаг боллоо
Боллоо. Цаг боллоо
Америкийн цагаан ордонд
Аюулын хар дайн амиллаа
Амьдралын чин халуун зүрхэнд
Атомын цэнэгт пуужин ониллоо
Өчигдөрхөн хагацлын нулимсанд
Өрлөг эх дэлхийд минь
Өнчрөлийн хар нөмрөг өмсгөсөн
Өнөөх гайхал дайн
Худалчийн дарьтай торхонд
Хулгайчийн дайзтай сумаар тоглож
Хувь заяагий чинь дахиад л
Хутганы ирэн дээр тавилаа.
Хагас зуун сая хүний
Хайрын дуу, ханийн жаргалаар
Хар цэцэг хэлхэж үхэлд бэлэглээд
Хаан санаа нь ханаагүй, цадаагүй
Өтөл империализмын алтан зоосноос
Өс, цус хоёроор амлаж
Өршөөлгүй гай гамшгийн дайн
Өнөөдөр галаар амьсгалж эхэллээ.
Амьдрал жаргалын гайхамшигт хувьтай
Алтан нарны ганц охин
Алаг дэлхий-ээжээ та бид
Атомын түймэрт шатаах гэж үү?Үгүй ээ!
Хувьсгал, хөгжил, эрх чөлөөний
Хугаршгүй ноён нурууг тулсан
Хувь заяагаа та бид
Хумхийн тоос болгох гэж үү?Үгүй ээ!
Хайр дурлал, айл гэр
Хаврын цэцэг, алаг үр
Хамаг сайхан бүхнээ та бид
Халуун цөмд хайлуулах гэж үү?Үгүй ээ!
Энэ дэлхийд анхны ээж
Энхрий үрдээ бүүвэй зохиохдоо
Эцсийн удаа чи дуул! Гэж
Эдүгээ үеийнхэнд захисан гэж үү?Үгүй ээ!
Гал олсон азтай хүн
Гараа халаан атгаж ирэхдээ
Газар дэлхийг хожим нь хуйхлах
Гайтан гарна гэж бодсон гэж үү?Үгүй ээ!
Хол ойрын эцэг дээдэс минь
Хойч үедээ бүрэлгүүлэхийн тулд
Хот барьж, тариа тарьж
Хорвоод өөрийгөө элээсэн гэж үү?Үгүй ээ!
Хvй удмаа, гал голомтоо тэд
Хvсэлтэйгээ, ухаантайгаа бидэнд евлехдее
Хvн терелхтний шинэ vед та нар
Хvргэж егеерэй гэсэн биз дээ?Vгvй ээ!
Сайны ереелийн цэнхэр хадаг
Сакура модны цэмцгэр цэцэг
Сарны сонат, нарны дуулалд
Сайхан сэтгэлээ орхисон биз дээ?Тийм ээ!
Эрх челеегvй америкчуудын шvтдэг
Эрх чепеений титэмд хешеенд
Энхийн бамбар ергvvлсэн болохоос
Эрлэгийн илд бариулаагvй шvv дээ?Тийм ээ!
Хатынь, Освенцим, Бухенваль Дын
Хстай авс, цустай мэс
Харангын түгшзэ, зүрхний лугшааг
Хараахан мартах болоогүй шүү дээ?Тийм ээ!
«Авралын хаан» өнөөдөр тэгтэл
Атомын бөмбөгтэй өлгийд мэндэлж
Америкийн ширээнд өөрөө тодорч
Амьтныг ачилж жаргуулах юм гэнэ.Худлаа!
Азид, Европт.Африкт Анголд, Никарагуад, Ливанд
Агаарт, усанд, газарт түүний
Ашиг сонирхол байгаа юм гэнэ.Худлаа!
Орчлонг тэр «коммунизмын аюул»
«Оросын аюул» гэгчээс аварч
Октябрийн хувьсгалаар «алдсан эрхийг» нь
«Орон дэлхийд авчирч өгөх юм» гэнэ.Худлаа!
Энэ муу санаандаа хvрэхийн тулд
Эхлээд бусдын гарыг хүлж
Эзэд нь үхэж эд нь үлдэж
«Энэрэнгүй» дайнд ялах юм гэнэ.Худлаа!
Үнэн ,манай талд байна
Үүрд дэлгэрэх алсын хувьтай
Үхлийн бус амьдралын хуультай
Үнэн, манай талд байна
Аливаа дайны мөсийг хагалагч
Ажилчин тариачны улаан Аврора
Аугаа их Зөвлөлт орон
Ард тумний ирээдүйг тушиж байна.Үнээн!
Үр үндсийг таслан хөнөөх
Үхлийн зэнөгийг цаазлан хурааж
Үүрд тогтоох энх тайвны
Үүд ганцхан тэнд л байна.Үнээн!
Хүйтэн халуун дайны төсвийг
Хүүхдийн цэцэрлэг, сургуульд гуйвуулж
Хүн төрөлхтөн дэлхий гэртээ
Хүрээлэн сууж амьдаръя гэж байна.Үнээн!
Атомын хүчээр ачаа зөөлгөж
Алсын гаригт хүлэг хөөргөж
Айл бүхний тансаг ширээнд
Амтат идээ таваглая гэж байна.Үнээн!
Москвагийн цаг
Эрин үеийг тоопж байна
Москвагийн зүг
Эвийн замыг зааж байна
Москвагийн үг
Эхийн санааг багтааж байна
Москвагийн туг
Энх тайвныг тогтоож байна
Анхаараарай!
Алтан нарны хүүхдүүд ээ
Аугаа их хүн ард аа
Анхаараарай!
Боллоо. Цаг боллоо
Бодох цаг гүйцлээ
Босох цаг боллоо
Боллоо. Цаг боллоо
Аажуурвал аюултай
Амь, нас байтугай
Амьтны гэрэлт ертөнцийг
Алдаж болох аюултай
Тэр жил Хиросима, Нагасакийг
Тэнгэртэй, газартай нь шатаасан
Тэнэг эздийн толгойгүй гар
Тэсрэх бөмбөгийн товчин дээр байна
Эрүүл саруул ухаанаар
Эвлэлдэн нэгдэцгээе!
Энх тайвангийн төлөө
Эцсийн тулалдаанд орцгооё!
Post a Comment