Ж.Болд-Эрдэнэ. БҮРЭНГИЙН САРЬДГИЙН ХЭРМЭЛ БООГИЙ

Гариг ерөнцийн маань амьсгал зогсоогүй атал мөхөж үрэгдэнэ гэдэг өнгөцхөн ойлголтод хүмүүс илтгэсээр л амь зуух юм.
Ж.Болд-Эрдэнэ

Наяад оны сүүлчээр Монголын яруу найраг шинэ эрч хүчтэй залуусыг түрлэгт автан, нам социализмын бүтээн босголт, үзэл суртлын дуунаас
залхсан уншигчдад хүний дотоод сэтгэл, залуу насны ааг омог, хайр дурлалын тухай шүлгүүдээ дэлгэн барьсан бүхэл бүтэн үеийнхэн төрснийг зарласан юм. Энэ залуусын тэргүүнд уянгын яруу найрагч Ж.Болд-Эрдэнийн нэр зүй ёсоор бичигдэж байлаа. Тэрээр орчлонд цөөхөн жил амьдарна гэдгээ мэдсэн юм шиг алдар нэр, эд мөнгөний төлөөх цаг зуурын ядуухан тэмцлийг үл ойшоож, гагцхүү билиг танхай найрагчийн амьдралыг эргэлт буцалтгүй сонгосон юм. Хорвоог цэл залуугаараа орхин одтолоо үнэн ч явсан шүлгүүдээс нь Ж.Болд-Эрдэнийн яруу найрагт, чин хайртай сэтгэл, илтгэл үнэмшил хийгээд гэгээрэл, гунигийг мэдэрч болно. Нэгэн үе Ж.Болд-Эрдэнэгүй наадам наадам биш, Болд-Эрдэнэтэй нөхөрлөөгүй залуус найрагч биш шахам байсан. Тэр цаг үеийг нэхэн санах уран бүтээлч бидний дунд олон. Алдаж онож, шатаж дэвэрч, хүний амьдралын энхэл донхол дундуур бусдын л адил туулж явахдаа бичсэн түүний “үнэн шүлгүүд” орчин цагийн Монголын яруу найргийн нэгээхэн хуудас болон үлджээ.

Яруу найрагч Гун-Аажавын АЮУРЗАНА
“Монголын мөнгөн үеийн яруу найраг” номондоо түүний тухай ингэж дурсан өгүүлжээ.
0 comments:

Хайвал олно


Архив