Ж.Болд-Эрдэнэ. Би уйтгар гунигаа Янжуур болгон ороогоод...

Би уйтгар гунигаа
Янжуур болгон ороож
Гонсгор сэтгэлээрээ асаана
Дараа нь гашуун уруул минь шуналтай сорно
Пандора хайрцаг хөмрөн унахад
Бүх зовлон ба гансарсан сэтгэл минь асгарлаа
Хөх өнгө тэнгэрийн элч болон
Хязгааргүй огторгуйн хаяа руу ниснэ
Бүх л шаналал холдон одсон мэт
Надад санагдлаа
Гэвч сааралтсан уушиг
Чөлөөтэй амьсгалж чадсангүй
Энэ зовлон зуун настай модны үндэс шиг
Хүчилтөрөгчийн уутны амыг баглана

Гэсэн ч
Пандора хайрцагнаас
Бяцхан дэлбээ
Чимээгүй соёолоход
Өмөнтэй уушигны өвдөлт
Түрхэн зуур намдана
Нэг л өдөр
Түүний ногоорон дэлгэрэхийг
Магадгүй би хүлээнэ

0 comments:

Хайвал олно

Loading...

Архив