Ж.Болд-Эрдэнэ. Нисэж буй навчис сарны туяаг...

Намуухан шөнө
Навчсаар бороо дусална
Надад уйтгар төрж
Нойр хулжина
Нисэж буй навчис сарны туяаг
Нимгэн нимгэнээр
Бие дээрээ түрхжээ

*****

Гадаа гудамжинд нам гvм
Бvгд унтжээ
Ганцаардсан би л шалбааг сэрээн
Зогсож байна
Гансарч, санаа алдахад минь
Гасалж зовлон хуваалцсан
Гєлєг минь чамд баярлалаа

Хайвал олно

Loading...

Архив