Б.Ринчений 100 насны ойг тэмдэглэлээ

Б.УРТНАСАН (2005-11-24)

Чихнээ чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их соёл,
Сонсох бvр яруу баялгийг гайхан баясаж
Сод билэгт тvмэн юvгээ бишрэн магтмуу, би хэмээн нэгэн цагт төрийн шагналт нэрт эрдэмтэн, зохиолч Бямбын Ринчен шvлэглэсэн байдаг.
Их зохиолчийн мэндэлсний 100 жилийн ой энэ сард тохиож буй. Өчигдөр Улсын драмын эрдмийн театрт ойд зориулсан хvндэтгэлийн хурал болов. Эл өдрийг тэмдэглэх комисс 2004 онд байгуулагдаж, жилийн хугацаанд олон ажил зохиосны нэг нь энэ аж.

Энэ vеэр Монгол Улсын Шадар сайд Ч.Улааны шийдвэрээр МУИС-ийн тэргvvн профессор С.Дулам, судлаач Ц.Цэрэн, доктор профессор О.Адъяа нарт академич Б.Ринчений нэрэмжит шагнал гардуулсан.

Академичийн хvv Р.Барсболд Энэхvv ойн өдрийг тэмдэглэх ажлыг санаачилсан төр захиргааны байгууллага, мөн ойг тэмдэглэх комисст vр хvvхэд, ач зээ, төрөл төрөгсөд бид талархаж байна гэлээ. Мөн тvvний шавь ардын уран зохиолч Т.Галсан Оюун ухааны баатар нисэх газраа мэдэхийн зэрэгцээ буух газраа ч мэддэг. 1943 онд АНУ-ын дэд ерөнхийлөгч Хенри Уоллесыг манай оронд айлчлах vеэр их багш хэлмэрчилж цаазаар авах ялнаасаа мултарсан тvvхтэй хэмээн дурссан.

Мөн тэрбээр Монгол бичгээ төрийн хэл болгоё хэмээн ард иргэддээ уриалав. Тvvнчлэн цугласан олонд зориулж соёлын тэргvvний ажилтан С.Шаарийбуугийн найруулсан Бvргэдийн дуулал хэмээх баримтат, уран сайхны кино vзvvлсэн. Уг кинонд их эрдэмтний амьдрал, уран бvтээлийн тухай өгvvлжээ.

0 comments:

Хайвал олно


Архив