“Уйт намрын ханшийг даган шувуу бидэн
Умар, єрнє зvг салан одовч
Удаахь жилийн эсэргэн урийн цагаар
Ус нутаг минь чамдаа эргэн эргэн ирнээ”…
Монголын мєнгєн vеийн яруу найргийн сод тєлєєлєгч, намуун уянгын гунигт дуучин Жамъянгийн Болд-Эрдэнийн ийм шvлгийн мєрvvд сэтгэлд vлджээ. Гучин гуравхан насандаа ертєнцийн мєнх бусыг vзvvлсэн билгvvн найрагчийн “Нэг ангийнхан” шvлэгт ангийн анд Цахиур Тємєр овогт С.Баасанжав аялгуу зохиосныг найз нар нь цуглах бvртээ сvлд дуу болгон дуулдаг болж.
“Нэгэн ангийн хvvхдvvд бид нар
Дєчин нэгvvлээ байлаа
Нэгэн нуурын шувууд шиг
Дэгэн дэрвэж явлаа
Vvрийн гэгээтэй уралдаад
Єргєє танхимдаа цугладаг байлаа
Багшийн заасан эрдмээр
Балчир ухаанаа гийгvvлдэг байлаа
Бvл халуун амиараа
Эргээд бид нар цугларна даа
Бvлээн гараа атгалцаад
Инээж баясаад уулзалданаа”
Гэнэн цагаахан сэтгэлийн дууллаар жигvvрлэсэн охид, хєвгvvдээс 25 жилийн хойно 25 нь л ирэх юм гэж хэн санах билээ дээ. Сvх жанжны талбай дээр уулзаж буй эдгээр “сурагчид” бол Налайх дvvргийн Алтан гадас одонт 10 жилийн нэгдvгээр сургуулийг 1982 онд дvvргэсэн Ж.Сэвжээ багштай 10б ангийнхан. Ангийн дарга Д.Єлзийтогтох ирсэн хvvхэд бvхний хvзvvнд єнгєрєгч зууны наяад оны сурагчдын бэлгэдэл гал улаан бvчийг хvндэтгэлтэйгээр зvvж єгєхийн зэрэгцээ улаахан цэцэг гардуулах ажээ. Олон жил ингэж уулзаагvй тэдний харц, царай тєрхєд гайхсан, баярласан, гуниглангуй олон єнгє аяс тодорно. Зарим нь тэврэлдээд vнсэлдэнэ, зарим нь бишvvрхсэн янзтай биесээ ажиглан зогсоно. Эдний ангиас багш, эмч, эдийн засагч, уурхайчин, цэргийн дарга, эмийн санч, мотор ороогч, СЄХ-ны дарга гээд янз бvрийн ажил, мэргэжилтнvvд тєрєн гарчээ. Тэдний ярианаас анзаарахад 14 хєвгvvн нь спортын зэрэг цолтой ийм спортлог анги Налайхад нэг хэсэгтээ байгаагvй юм байх. Бас vймvvлдгээрээ сургуульдаа номер нэг гээд бод доо. Ж.Болд-Эрдэнэ зургаан настай сургуульд орсон болохоор ангийнхнаасаа хоёр ч насаар дvv, “Боожгой” хочтой хvv байж. Наймдугаар ангид байхдаа улсын баатруудын хєргийг зурж vзэсгэлэн гаргасан нь уран зураач болох гараа нь байсан юм билээ гэж тvvнийг ангийнхан нь дурсч байна. Ангийн бас нэг алдартан нь Монгол Улсын гавьяат тамирчин, улсын гарьд том П.Сvхбат юм. Унасан ч, давсан ч инээж л явдаг тvмний хайртай бєх маань эдvгээ АНУ-ын Денвер хотноо амьдарч буй юм билээ. Уулзалтад ирж амжаагvйдээ хvлцэл єчиж, утсаар ярьж байна, мань эр. Саяхан зээгийн зулай vнэрлэж євєє болжээ. Ангийн эвлэлийн vvрийн дарга нь Жаарга хэмээх С.Гэрэл, аж ахуйн салааны даргаар Ч.Билэгт нар ажиллаж байсан аж. Анхны хайрын болзоонд догдлон хєтлєлцєж явсан гэнэхэн хосуудаас Я.Бадрах, Ж.Батцэнд хоёр, Т.Алтангадас, Д.Єлзийтогтох нар л тоонот гэрт толгой холбож, айлын голомт бадраажээ. Я.Бадрах нь Онцгой байдлын ерєнхий газрын гадаад харилцааны хэлтсийн дарга, тэргvvн ахмад болжээ. Хєвгvvдээ биеийн тамирын талбайд єнжиж байна гэж охид нь багшдаа алтан хошуу єргєхєд нєгєєдvvл нь ч бас охидынхоо дээс тоглохыг нууцаар тагнаж илчилж байснаа яриад инээлдэх эд нар яг л хvvхдээрээ. “Гэгээрэл” тєвийн захирал, ардын боловсролын тэргvvний ажилтан Гэрэл, ангийнхан нь Баяртай гэх Тунгалаг гээд сайн багш нар эндээс тєрж. Мєнєєхєн ам тvргэнтэй Баяртай “Би ангийнхаа согоо нь байсан. Худлаа гэвэл намайг манай ангийн хєвгvvд тормолзсон алаг нvдтэй, сормолзсон урт сормуустай гээд магтдаг байсан юм чинь” гэж тэрvvхэндээ гайхуулахад эрчvvд тийм шvv гэж хvлээн зєвшєєрч байна. “Алдар” нийгэмлэгийн тамирчин Мєнхбат тавдугаар ангид байхдаа Налайхад байсан Зєвлєлтийн цэргийн ангийн танкнууд гvвээ даван гарч ирэхийг ангийнхаа цонхоор хараад “Хятадын танк ороод ирлээ” гэж хашгираад багш, сурагчдыг тvргэн авахуулсан удаатай. Бас нэгэнтээ, ангийнхан нь Чээгий гэж дуудах Чимэдцэрэн тємєр зам дээр мод тавьж, олон улсын суудлын галт тэрэг саатуулсан “хэргээр” тухайн vедээ аав, ээжээ 10 мянган тєгрєгєєр торгуулсан зэмтэй. Энэ нь санаатай “хорлон сvйтгэх ажиллагаа” ч биш ердєє л уулнаас тvлээний мод ойртуулж яваад галт тэрэг ирэнгvvт зам дээр орхиод гvйчихсэн хvvхдийн л гэнэн явдал аж. “Хэлмэгдсэн омгийнхон” гэдэг киног наяад оны хvvхдvvд их vзнэ. Тэр киноны Чингачукаар єєрийгєє овоглосон Ганбаагаа охид нь их цаашлуулж байна. Мань эр охидоо vнсэх хообийтой байсан нь єнєєдєр “эхнэрт чинь хэлнээ, чамайг” гэсэн даажигналын бай болсон гэлтэй. Инээд хєєр ийн vргэлжлэхийн зэрэгцээ бахархмаар ч юм шиг, гунигтай ч юм шиг дурсамж бас хєвєрсєєр. Арав тєгссєн 41-ээс таван ч хvн ангийнхныхаа ирцийг бvрдvvлэхээргvй холын хол оджээ. 1990 онд Налайхын уурхайд болсон томоохон ослыг монгол тvмэн мартаагvй байгаа. 29 хvний алтан амийг авч одсон энэ эмгэнэлт явдлын vеэр Налайхын аврах ангид ажиллаж байсан эдний ангийн хvv Г.Алтангэрэл хоёр ч хvний амь авраад єєрєє бурхны оронд одсон байна. Ийм сvvн сэтгэлтний ард vлдэгсэд нь, амьдын хорвоод бахархан дурсахаас ч аргагvй юм. Талийгаачийн ээж Цэндсvрэн гуай автобус баазын жолооч байсан учир хvvгийнхээ ангийнхныг амралтын єдрvvдээр салхилуулж зугаалуулдаг байсныг ч нєхєд нь хэрхэн мартах билээ. Ирээдvйн улсын гарьд найздаа “нухуулж” бэлтгэлийг нь хангадаг байсан З.Кавал гэж шавилхан биетэй уурхайчин эр байна. Чєлєєт бєхийн 57 кг-ийн жинд уурхайн хоёр гурван ч удаагийн аварга болж байсан тэрбээр “Манай Сvхээ улсдаа битгий хэл тив, дэлхий, олимпод алдартай бєх дєє” гэж бяцхан хєєрєлхєєд авав. П.Сvхбат аравдугаар ангид байхдаа єсвєрийн бєхчvvдийн барилдаанд євдєг шороодолгvй хорин хэд даван “тулгат” цол авч ангийнхантайгаа баяраа хуваалцаж явж. “Сvхээтэйгээ арван жил нэг ангид сурч, арван жил нэг гудмаар алхаж явлаа даа” гэж хvvхэд насны галт тэрэгний тийз мєрєєдєх хижээл хоёр андыг нь Т.Батчулуун, Б.Баярсайхан гэнэ. Риза гэж казах охин байсан эдvгээ АНУ-д амьдарч байгаа. Монголд маш ховор мэргэжилтэй нэгэн ч эдний ангид бий. Т.Алтангадас Киргизийн Фрунзе хотын Нисэх хvчний дунд сургуулийн онгоцны хар хайрцагны мэргэжилтнээр тєгсчээ. Биеийн тамирын дээд сургууль тєгсєєд 29 дvгээр тусгай сургуульд багшилсан Баатарсvрэн, хvнсний технологич болоод Багануур хотод анхны илгээлт аван очиж талхчнаар ажилласан Цэцгээ гээд ийм л эгэл жирийн иргэдээс эх орон минь эхэлдэг биз ээ. Ангийнхныхаа гэрэл зургийг тайлбарлах П.Энхтуяа, яруу найрагчтай Ленинградад хамт сурч байсан Є.Энх-Амгалан нарын хєтєлсєн жимээр тэртээх наян хоёр оны 10б ангийнхантай уулзахад амьдралын жамаар хэдийнэ аав ээж, эмээ євєє болсон ч нэг нэгэндээ vргэлж хvvхдээрээ санагдах гэгээн дурсамж нь гэрэлтсээр байсан билээ.
Daily News:Л.Батцэнгэл
Post a Comment