Тэр єдєр би байрандаа ном уншаад хэвтэж байлаа.
Єглєєхєн орсон борооны vнэр газраас єндийж, нээлттэй бvгдэд нэвчих гэсэн адилаар галт борын vнэртэй сvлэлдэн нэн таатай. Цонхны цаана дууч гургалдай уянгалан жиргэж, хажуугийн пивоны мухлагаас хэн нэгний хараал хэлэх сонсогдоно. Гэнэт хаалга хvчтэй дэлдэж, Батсайхан маань орж ирээд ихэд догдлонгуйгаар “Бушуухан хувцаслаарай, яг цаг хагасын дараа Лев Гумилёв гэртээ хvлээж байя гэсэн” хэмээн хэллээ. Бид хоёр тун яаран очсон сон. Намбалаг сайхан авгай хаалга тайлж, орохыг урилаа. Тохь муутай єрєєнvvд ундуй сундуй нь vзтэл нvvдлийн шинжтэй. Авгай єєрийгєє Наталья Викторовна хэмээн танилцуулаад баахан зовонгуйгаар:
-Бид нvvж байна. Байраа сольж байгаа юм л даа гэж тайлбарлав. Лев Николаевич утсаар ярингаа биднийг “суу” гэж дохисон бєгєєд ярилцахыг сонсохул хэн нэгэн лекц уншуулахаар урихад нь татгалзаж:
-Миний бие муу байна. Тэгээд ч зав муутай… хэмээгээд уучлалт гуйж байв. Дараа нь бидэнтэй мэндлээд эхнэртээ хандаж “Бас л нэг чалчигч” хэмээх нь илт цааргалсан шинжтэй бєгєєд бидэнд хандаж хэлэх ч шиг санагдсан билээ. Бид цай ууцгаалаа.
Гав гинжтэй хvмvvсийг гайтуулан хорьж
Гаднаас нь бэхэлсэн бєх тvгжээтэй
Бараалж харласан нvхэн шоронд
Баривчлагдсан тэдний тарчлахыг vзвэл
Уул гvвээ ч хотолзон атирч
Ус мєрєн ч тасалдан ширгэх байлгvй
Оросын нэрт яруу найрагч Анна Ахматовагийн бичсэн энэхvv алдарт мєрvvдийг мэдэхгvй хvн ховор биз ээ. “Ёжовын харгислалын аймшигт жилvvдэд би арван долоон сарын туршид Ленинградад шоронгийн хаалга сахиж, эргэлт оруулах дараалалд зогссон юм” гэж их яруу найрагч бичжээ. Ээжийгээ ийн эргэлтийн дараалалд зогсоосон зовлонт ганц vр нь эдvгээ бидний ємнє сууж байлаа.
Тvvх, газарзvйн ухааны доктор Лев Николаевич Гумилёв бол монголчуудын дунд vлэмж нэрд гарсан хvн бєгєєд харин тэр vед тєдийлєн их уншигдаагvй байсан юм. “Нева” сэтгvvлд хэвлэгдсэн “Цэцэлсэн шаштир”-ыг манай нэрт орчуулагч, vндэсний сэхээтэн Готовын Аким орчуулсныг нь ч бид тэгэхэд мэдээгvй байсан билээ. Яриа маань мєнєєх л “Нева” сэтгvvлийг тойрсон сон.
Удам угсаагаараа бахархъя гэхvл, ёстой л “Оросын бахархал” болсон гэр бvлд энэ хvн мэндэлжээ. Эцэг Николай Гумилёв нь удмын сэхээтэн, яруу найрагч, онолч, газар зvйч, нэртэй жуулчин байлаа. Хаант Оросын офицер хувцастай аавынх нь зураг хананд єлгєєтэй. Энэ хєргийг Наталья Викторовна бvтээжээ. Лев Николаевич манайхны нийтээр “пvvшиг” хэмээн нэрлэдэг тамхийг тасралтгvй татаж заншсан нэгэн ажээ. Тийм ч єндєр бус лагсдуу биетэй, нvдний нь зовхи унжсан, буурал эрдэмтнийг бид бахархан сонсож, ярьсныг нь тэмдэглэн суухад энэ их хvн зєвхєн монголчуудад хайртай элэгтэйдээ ч биш, гагцхvv vнэний тєлєє нугаршгvй зогсож чадсандаа л хэлмэгдсэн, ямар ч алхаар балбахад муруйгаагvй ган хадаас мэт санагдаж билээ. Цєллєг, шоронгийн хатуу хєтvv насных нь талыг авч одсон ч, энэхvv ган мэт эрийн аугаа их сэтгэлийг эмтэлж ч чадсангvй дээ гэж бодогдов.
Yхэж нэг амарлаа гэж
Yнэн сэтгэлээсээ, єєд бологсод баярлана
Олон шоронгийн сvрд дарагдаад
Орхигдсон балгас шиг Ленинград дvнсийнэ
Аймшигт хэлмэгдлийн, дарангуйллын жилvvд… Олон сая хvн энэ жилvvдэд хэлмэгдсэн юм. Золгvй хvv эцгийнхээ, эхийнхээ ємнєєс буруутан болох ёстой байжээ. Хувьсгалын дараа эцэг нь офицеруудын хэрэг гэгчид холбогдон буудуулжээ. Зєвлєлт засаг эцгийг нь буудаад дууссангvй, хvvг нь эцгийнх нь ємнєєс хорьсон байна.
Дєлгєєн Дон намуухан мяралзах шєнє
Дvгрэг сар цонхоор манайх руу шагайв
Хэлтгий тоорцогтой хээнцэр залуу болчихоод
Хэрзийсэн сvг шиг намайг vзээд цочив
Євчтэй зовсон нэг эхнэр байна аа, би
Єнчирч ядарсан эх хvн юм шvv, би
Эр минь шоронд, хvv минь шоронд
Энэрэл буян vйлдээрэй сар минь гэлээ би
Тэр жилvvдэд Анна Ахматова ийн залбирч байжээ.
-Танай манай ард тvмэн адилхан зовлонг туулсан юм шvv. Зовлон хvнийг ойртуулж нєхєрлvvлдэг юм. Гэхдээ Монгол шиг тvvх нь хэлмэгдсэн ард тvмэн vгvй биз ээ. Тvvхийн мандал бадралын алтан vеэ хараар будчихаад, vгvйрэл, сvйрлийн жилvvдээ алтаар бvрэх санаатай тийм чиг ухаантай ард тvмэн биш дэг ээ… гээд инээмсэглэв.
-Цус муудах гэдэг л энэ дээ. Монголчууд дэлхийн тvvхийн ясыг тулсан ард тvмнvvдээс vлэмж гавъяатай нь юм шvv. Чингис хааны байгуулсан Монгол Улсын тvvхийг мушгин гуйвуулснаас эдvгээ хvртэлх олонхи хvмvvст буруу тєсєєллийг єгч чаджээ. Яахлаараа ингэх болсныг би ерєєсєє ойлгодоггvй юм. Ямар ч байсан манай Оросууд энэ талд онцгой их хvчин зvтгэсэн улс. Баатарлаг гvрний тvvхэнд 200 гаруй жилийн турш толбо vлдээсэн учраас…ичсэн хvн ална гэдгэрхvv л юм уу даа. Бидний онолын их эцэг маань /К.Маркс/ “Тэд явсан газар бvрээ ээрэм цєл болгож, єн vржилт нутаг, хvн суусан тосгон сууринг ч vнсэн товрог болгож байлаа” гэж ч хэлсэн. Герман, романууд яагаад монголчуудыг, Чингис хааныг бусдаас илvvгээр vзэн яддаг юм, бvv мэд дээ. Дээрх vгээр бол монголчууд ердєє л салж бутарсан 700 мянга орчим хvнтэй байсан. Чингис хаан хэрэйд, найман, татаар, мэргидийг нэгтгэсний дараа ердєє л сая гаруйхан хvн амтай байсан. Тэгэхэд Хятад 80 сая, Хорезм улс 20 сая, Дорнод Орос гэхэд л ес орчим сая хvнтэй байсан юм. Одоо бол хятадууд л нэг зvг хєдєлбєл царцаахайн нvvдэл шиг юм болж мэднэ дээ… гээд зальжингуйгаар инээмсэглэв.
Тэрээр ихэд ёжтой ярих бєгєєд бидний зvг инээмсэглэн нэлээдгvй сонжин харах ажээ.
-К.Марксын vг гэхдээ зєвхєн “Оросын дипломатын нууц” гэдэг номонд л байдаг юм шvv. Танайхан ч аль эрт ишлэл болгож аваад улсынхаа тvvхийн номонд оруулсан байна билээ. Та нар ч тvvгээр нь хvмvvжсэн улс. Надтай нийлж ийм юм яривал эсэргvv болно шvv” гээд хєхvvнээр инээв.
-Танай манай vзэл сурталд таардаггvй, vндэсний vзэл гэдэг нэг их том дайсан байсан юм аа. Yндэсний vзэл хэрэгтэй юм шvv. Yндэсний vзэл бол том ард тvмэнд бусдыг дарангуйлах зэвсэг, бага ард тvмэнд бусдаас хамгаалах цайз хэрэм болдог юм. Монголчуудын хувьд цайз хэрэм юу юунаас нь чухал хэрэгтэй болж байна даа… гэж их эрдэмтэн хэлсэн юм.
-Би орос хvн. Єєрийн ард тvмэн, тvvхэндээ ч хайртай. Гэлээ ч vнэн бол vнэн л байдаг. Ямар ч ард тvмнийг дэлхийн тvvхэнд тєр улс байгуулж явсан тvvх оролцоогоор нь, vндэсний бичиг vсэгтэй болсноор нь, хvн тєрєлхтєнд тєрvvлж єгсєн суут хvvхдvvд, бvтээл туурвилаар нь тєлєєлvvлж авч vздэг юм. Зvтгэснээрээ л болгож байна. “Игорийн хорооны тvvх”-ийг IX-X зуунд биш, чухамдаа Монголын нєлєєнд орсноос хойш XIV-XV зууны vед зохиосон юм шvv. Ганцхан баримтаар л ярихад, уг зохиолд сумны vзvvрт хор шингээж харвасан тухай бичжээ. Yvнийг зєвхєн Донын эвенк ногайчууд, монголчууд л мэддэг байсан. “Нууц товчоо”-нд энэ тухай бичсэн байдаг. Оросууд vvнийг монголчуудаас мэдсэн юм. Эртний тvvхэн уран зохиолтой ард тvмэн болох гэж энэ дээ… Москваг монголчууд хэд хэдэн удаа эзэлсэн нь vнэн ч эвдэж бусниулаагvй юм шvv. Москваг польшууд л эвдэн бусниулж байсан, бас энэ хотыг галдан шатаасан Наполеон монгол хvн байгаагvйг бvгд мэднэ. Монголчууд Герман, Литва, Шведийн довтолгооноос Оросыг хамгаалж байсан юм… хэмээн олныг ярьсан билээ.
Ийн ярилцсаны эцэст бидний санаа зовниж, их эрдэмтний цагаас vрсэндээ уучлалт гуйн явахыг завдвал:
-Та нар чинь яагаа вэ, жаахан суу л даа… гэснээр бид хоёр цаг хагас хэртэй ярилцсан билээ. Наталья Викторовна “Манай Лев та хоёрт их л сайхан зан гаргалаа даа” хэмээхvл “Энэ хоёр монгол залуу чалчигч нар биш байна. Тэр чалчигчид ихэд хэцvv байдаг юм” хэмээгээд нєхєрсгєєр инээлээ.
-За, залуус минь, та нар намайг байцааж дууссан ахул би одоо асууя… хэмээгээд Монголын тухай нэлээд сонирхож билээ. Монголд очих уу хэмээн биднийг асуухад:
-Мэдэхгvй юм. Мєрєєддєг л байсан. Намайг урьж байсангvй дээ. Академич Майскийг урьсан нь дээр байсан биз… гэж тунирхангуй хэлсэн сэн.
-Монголчуудтай нєхєрлєж л явсан. Ц.Дамдинсvрэнг сайн мэднэ. Эхнэртэй нь нэг газар ажиллаж байлаа. Хvн муутайхан л хvн. Харин Ринченгийн тухайд бол гайхамшигтай хvн. Тэр хvн бол зєвхєн Монголоор бус, дэлхийгээр овоглох ёстой санагддаг. Майдар гэж нэг их єлссєн дарга эрдэмтэн манайхаар дайраад л гарсан. Нэг номыг минь авч яваад сураггvй болох шив дээ… гэхчилэн ярьж билээ. Би хожим энэ тухайд нь Майдар гуайд дурссан билээ.
Лев Николаевичийг тэр цагаас хойш монголчууд хайрлаж хvндлэн, урьж залсан л байх. Гэвч тэрээр манайд ирээгvй л байна. Юутай ч атугай тэр цагийн Ленинградын монголчууд буюу консулын газрынхан: Бадмаанямбуу, Пунцагдаш, Энэбиш нар энэ хvнд сэтгэл гарган хандаж “Мандухай цэцэн” киног vзvvлж, сэтгэлийг нь засаж байсныг мэдэх юм. МОНЦАМЭ агентлагийн гэрэл зургийн самбарт их эрдэмтний зургийг анх удаа миний найз Ц.Батзоригийн авснаар тавьсныг vзээд баярлаж билээ. Ийн би их эрдэмтнийд єнгєрєєсєн хоёр цаг хагасыг санан, 1989 оны хаврын тэр єдрийг бахархан дурсахдаа, ярилцах зуураа єєрийн хийсэн таталбар зургийн дээр их эрдэмтний єєрийн нь бичсэн дурсгалын vгийн хамтаар уншигчиддаа єргєвэй.
1992.5.30
Post a Comment