Г.Мөнхцэцэг. Ертөнцийн хайр

Навч хөлөргөж, нарны хүү хайраа хэлдэг
Навч унаж, газрын охинд хайраа өгдөг
Эр өвс эхэлж ургадаг
Энүүхэн хавийн цэцгээ тоолосхийгээд ганхдаг
Хярсан салхи нүдээрээ инээж
Хялгасанд хүртэл хайраа хэлдэг

Хясаа шиг аашиндаа хөлбөрч орхиод
Хамтдаа л явах гэж хийсгэж оддог
Уулга алдуулж бороо асгаран
Ухаангүй саналаа гэж хурмаст шивнэдэг
Уйдна даа, чи надаас уйдна гэж
Улаан зээрд гол амиа тасартал хөөсөрдөг
Тэнгэр, газар хоёр биенээ цоо ширтэж
Тэсгэл алдахдаа манан унагаж уулздаг
Өдөржин нээсэн зовхио амраахын төдий харамлахдаа
Өөрөөсөө бусдад тэнгэр сүүдэр дагуулж харддаг
Дээшээ ургадаг биш, дотогшоо яргадаг бүхэн биенээ барааддаг
Дэндүү их хайрыг дааж ядахдаа дэлхий эргэдэг
Цэврүү исгэгдэх шиг л нулимс ивлээд явчихлаа
Цээжинд минь иссэн чамд хайртай болчихож , би

1993.04.31
0 comments:

Хайвал олно

Loading...

Архив