Энэ наадам нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг өвөрмөц хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгох зорилготой юм.
Наадмыг нээж БСШУЯ-ны сайд Отгонбаяр нээж үг хэллээ
Энэ наадамд 100-аад уран бүтээлчдийн бүтээл ирснээс хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцох шилдэг 13 бүтээл өнөөдөр тодорлоо.
Наадмын салхийг хагалж зохиолч Т.Баянсангийн "Буртаг" өгүүллэгийг УГЖ Чаминчулуун
Зохиолч Батауягийн "Миний хийл" өгүүллэгийг Мөрөөдлийн театрын жүжигчин Алтаншагай
Зохиолч Энхжавхлангийн "Хасаг толгой" өгүүллэгийг Хувьсал продакшны жүжигчин Оюунбаатар
Зохиолч Т.Бум-Эрдэнийн "Гагнаас" өгүүллэгийг Монголын радиогийн нэвтрүүлэгч Гантөмөр
Зохиолч Дашмөнхийн "Эзэн хааны аяга" өгүүллэгийг жүжигчин Наранбаатар
Зохиолч Амарбаярын "Үйлийн үр" өгүүллэгийг жүжигчин Нурбулаан
Зохиолч Ц.Доржготовын "Танил бус буун дуу" өгүүллэгийг жүжигчин Дэмидбаатар
Зохиолч Мягмаржавын "Эжийгээ баярлуулсан минь" өгүүллэгийг СУИС-ын оюутан Цэрэнчимэд
Зохиолч Баярсайхны "Үйлийн үрийн төлөөс" өгүүллэгийг СГЗ, жүжигчин Г.Равдан
Зохиолч М.Эрдэнэбатын "Үүрийн туяа" өгүүллэгийг СУИС-ын оюутан Болор-Эрдэнэ
СГЗ. Зохиолч С.Пүрэвийн "Нохойн зовлон барагдахгүй" өгүүллэгийг жүжигчин Одонтуяа
Зохиолч Цэнджавын "Ерөнхий сайд" өгүүллэгийг жүжигчин Мөнгөнхуяг
нар уншиж олны хүртээл болгосноос СГЗ. Зохиолч С.Пүрэвийн "Нохойн зовлон барагдахгүй" өгүүллэгээр түрүүлж 2 сая төгрөг. Зохиолч Баярсайхны "Үйлийн үрийн төлөөс" өгүүллэг удаалж 1 сая төгрөг, Зохиолч Ц.Доржготовын "Танил бус буун дуу" өгүүллэг 3-р байрт шалгарлаа.
Утгын чимэг наадамд УГЖ Бүрнээбаяр,
СТА Эрдэнэтунгалаг,
Дуучин Март нар ая дуугаа өргөлөө
Post a Comment