МЗЭ-ээс уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг-2012” богино өгүүллэгийн наадамд 100-аад уран бүтээлчдийн бүтээл ирснээс хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцох шилдэг 13 бүтээл өнөөдөр тодорлоо. Эцсийн шалгаруулалтад үлдсэн бүтээлүүдийг уран уншлагын мастеруудын уншсаар энэ сарын 18-нд Драмын театрт олны хүртээл болгоно.
Энэ наадам нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг өвөрмөц хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгох зорилготой юм.
Ингээд энэ жилийн “Утгын чимэг-2012” наадамд шалгарсан шилдэг 13 өгүүллэгийг танилцуулья.
1. М.Амарбаяр - "Үйлийн үр"
2. Т.Баянсан - "Буртаг"
3. Б.Баярсайхан - "Үйлийн үрийн төлөөс"
4. П.Батхуяг - "Миний хийл"
5. Т.Бум-Эрдэнэ - "Гагнаас"
6. Д.Дашмөнх - "Эзэн хааны аяга"
7. Я.Мөнхжаргал - "Тэвчээр"
8. А.Мягмаржав - "Ижийгээ баярлуулсан минь"
9. Ц.Доржготов - "Танил биш буун дуу"
10. С.Пүрэв - "Нохойн зовлон барагдахгүй"
11. До.Цэнджав - "Ерөнхий сайд"
12. М.Эрдэнэбат - "Үүрийн туяа"
13. О.Энхжавхлан - "Хасаг толгой"
“Утгын чимэг-2012” наадмыг МЗЭ, МҮОНРТ болон УДБЭТ нар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “Шинэ Ази” групп ажиллаж байна. Тэргүүн байрын эзэн нэг сая төгрөгийн шагнал хүртэх бол удаах байруудад 800, 600 мянган төгрөгийн шагнал өгөх аж. Мөн уран уншигч тус бүр тусгай шагналтай юм байна. Эцсийн шалгаруулалтын билет 10.000 төгрөг бөгөөд өмнөх жилүүдийн шилдэг бүтээлийн СD дагалдах аж.
March 7, 2012 at 2:31 AM
hi nadd ene hasag tolgoi gedg oguulleg mash ih hergt bn bi enuugeer temtseend orh gesn ymaa ta buhen nadd tuslaad uuniig olood taviad ogooj guij bn...
Post a Comment