Азын цэнхэр уул. С.Пүрэв

5:59 AM
Өглөөний сэрүүнд газар хороохоор их говиос үүр цүүрээр хөдөлсөн нүүдэл өдөр дунд уулын хормой түшив. Нүүдлийн түрүүн зам даан цуварсан хэсэг үхэр явдалд залхан эврээ сэжлэн хүзүү шөргөөж, говь гатлан уул давж үзээгүй тугалууд нь эхийн сүүдэрт нойтон хамраа хаа нэг шургуулан шөрөн шөрөн алхална. Түүний араас энэ хоёр айлын хоньд нарийн хүрэн тоос будруулан тааваараа урагшилна. Гэрэлмаа эмээлийн бүүрэгнээс зүүсэн жижигхэн хүлээн авагчийнхаа дууг сонсон олныг бодож явлаа.
Цогтбаяр энэ жил арван найм шүргэж аминдаа эр танаглаж яваа ч Гэрэлмаагаас баахан нүд хальтрамтгай. Залуу нас гэгч түүнд эр бяр амтагдуулан, бардан сайхан хүслэн хайрлавч айж ичих, нууж шаналах юм гэгч бас бий. Цогтбаярын ээж хэмээх бүдүүн ташаатай, харваас тамирлаг байрын зузаан бор авгай урьд эртийн журмаараа нүүдлийн хөтөч болж нүдэнд нь усан хүрээ татсан ахимаг цагаан атныхаа бурантагнаас үе үе чангаан, биед түшигтэй хэмээн өчигдөрхөн сүргээс барьсан номхон хээр мориныхоо эмээл дээр хазгайдуухан суужээ. Цагаан атны нуруунд тэгнэсэн хоёр арагт Цогтбаярын ихэр хоёр дүү нэг нэгээр сууж, өөдөөс сэвэлзэх намираа салхинд нүд нухлан, гар хуруугаараа наадаж алжаалаа мартана. Ачааны хажуугаар хойтонгийн нүүдлийн ач даахгүй шахам болсон ноолгор халтар нохой чулуунд бүдчих авч бус сөөг шиншлэн шогшино. Тэр бас сэрүүн сайхан уулынхаа нэгэн зуныг үзэх гэж амь тэмцэн яваа бүлгээ. Бие биенээс нь чөрхөлсөн тэмээд хүзүү сунгасхийн, хамар сарталзуулж газрын өгсүүр өөд зүтгүүхэн явна. Ачааны дунд хирд Цогтбаяр, Гэрэлмаа хоёрын аав морины хөнгөн явдалд бие бүүвэйлэн хол ойрыг ярилцсаар гарч ирэв. Сүүлчийн тэмээн ачааны араас, идэр залуугийн сайхан нь тэр л чигээрээ үлдсэн духандаа ов тов сэвхтэй, бие нуруу гоолиг тавиун харц, өрөвч сэтгэлтэй Чулуун явна. Тэр хүн энэ ганц охин төрүүлсэн нь Гэрэлмаа билээ. Чулуун, жилийн жилд нүүдлийн араас гэлдрүүлэн аль тэмээний ачаа суларч алиных нь хазайсныг харж засаж явдаг билээ.
Дарвийн нурууны давчуухан хөндийн зам мөшгөх үес цэнгэг усны чийг амьсгал зөөллөн, голын хойт талын дэвсэгт буй хэдэн гэрийн гаднаас хоёр хар нохой ярдаг чанга дуугаараа хад хавцал алгадан нүүдлийн зүг сум шиг орж ирэв. Тэр чимээнээр гэрээс улсууд гарч, эхнэр хүүхдүүд домботой цай, тавагтай идээгээ барьсаар нүүдэл тослоо. Цогтбаярын ээж Ханд морины жолоог татан зогсвоос, бүх хөсөг хөл амраан сая л уул гэгчийг үзэж буйн адил нүдэн дээр тулж ирсэн бараан уулсын орой дээгүүр тэнгэр харан, зарим нь ботигорсон шаргал шээс савируулж тэр нь замаа уруудан яах ийхийн зуургүй жирэлзэн урсах нь энд хур бороотой, газар дэлхий усанд ханасныг бэлхнээ хэлэх ажээ. Гэрэлмаа Цогтбаяр хоёр хол замд ам цанган уруул хатаж явсан болохоор цай уухаар ачаан дээрээ ирлээ. Нүүдлийнхэн чухамдаа насандаа мартамгүй шаргал цайнаас хөлс савируулан ууцгааж эрдэнэ, хаш соруулт урт гаансандаа дүнс нэрэн:
- Танайхыг удахгүй хярд гарна гэж мэдэж байлаа л даа. Өвгөн бүр хүлээж цөхрөөд нүүдэг ч юмуу гээд өглөө ачлагтаа явсан. Одоо энд бүгчимдээд сууж болохоо байлаа хэмээн нэгэн хэмийн үргэлжилсэн намхан дуугаар ярив. Хүү нь эхийнхээ хормойноос зууран хажуу талаар нь хавтгай шар нүүр гялайлган хүн хүнийг гайхсан харцаар нүд цавчилгүй ажина. Хүүгийн ээж Цогтбаярыг гүймэг хараад:
- Энэ ингэтлээ том болох гэж. Хоёр дүү шигээ арганд сууж ачаанд тэгнүүлээд хяр давж байсан нь саяхан даа гэж тэртээ олон жилийн цаадтайхыг гүймэг дурссанаа, Цогтбаярын хоёр дүүгийн зулай дээр үнэрлэв. Алив хүүгээ нээрэн ч том болсон юм уу гэсэн байртай олзуурхан харснаа:
- Овоо л болж байгаа юм. Гэхдээ яаж арван тэмээ ачаалах вэ. цэрэгтээ яваад ирэхээр бяд ухаан хоёр сууна гэсээр тавагтай идээ дээр байсан том өрөмнөөс тасдан аягатай цайндаа хийлээ.
- Манайхыг хүлээгээд л зусландаа гарч чадалгүй суугаад байв уу? хэмээн Гэрэлмаагийн аав нь асуулаа
- Хүлээлгүй яахав энэ чинь. Говь гаталж ирж байгаа улсад аяга цай залгуулаагүй амиа бодоод нүүлээ гэж амьтан ах дүүс муулах байгаа. Чухам нутагт гараагүй юм хийнэ гэсэн үг гэж хэлээд мөнөөх авгай дахин цай аягалав.
- Танайхан хаагуур зусах гэж байна?
- Майхны эхэнд буух байхаа, өвгөн тийм юм хэлж байсан
- Ашгүй дээ! Ганц зун ч бол айл аймаг зусаж шуугиж явъя.
Нүүдэл хөдөллөө. Авир морины олмоо чангалах зуураа:
- Хүүхдүүдээ! Yхрээ тэгээд орхичих, аяндаа цаадуул чинь хойно урдаа орж гэлдэрсээр байгаад даваа давчихна. Харин та хоёр хонио туу! Ямаа цоролзуур мал шүү. Хойт урьд хоёр уулын асганд авирчихвал цаашаа л явна уу гэхээс наашаа толгой эргүүлэхгүй гэлээ.
Гэрэлмаагийн цэнхэр дурдан алчуур, ханцуй нь сэмэрсэн ногоон тэрлэгийн мөр малын хөлийн тоосонд дарагдан бууралтжээ. Халуун цай уусан болохоор хошуу нь тэрүүхэндээ тойрон улайж нөгөө л дунд сургуулийн наймдугаар ангид байсан шигээ даруухан сүлжсэн тийм ч өтгөн бус хоёр салаа гэзэг нь эмээлийн ганзаганы үзүүр шүргэж алдан сугсалзана. Гэзгэндээ зүүдэг тууз нь л алга байлаа. Бусад юм бүгд хэвээрээ, харин бие төрх өсөн харц булаах нь даанч хэцүү. Цогтбаяр тэр хоёр дөрөө харшуулан явсаар хонио гүйцсэн хойноо морины жолоог татан эргэж нэг харлаа. Тэртээ доод руу ХYйсийн говь усан зэрэглээгээрээ наадан цэлэлзэж, газар тэнгэр хоёрыг ялгах нь аргагүй намилзана. Сайн ажвал ногооны униар тэнгэрийн хаяа шүргэж алдан гүн цэнхэртэж, түүнээс дээш сийрүү саруулхан ажээ. Тэнд Гэрэлмаа төржээ.
- Хоёулаа хониныхоо хоёр талаар явах уу? хэмээн Гэрэлмаа асуув. Цогтбаяр эмээлийн бүүрэгнээс базлан дорогш тонгойсоор
- Хамт л явж байя гэж уруул хөдөлгөх төдий дуугарав
- Ичиж байна
- Хэнээс? Би наад радиог чинь сонсож явмаар байна шүү дээ
- Тэгвэл май! гэсээр Гэрэлмаа ширэн хайрцагт жижиг хүлээн авагчаа эмээлийн бүүрэгнээс мултлан дууг нь хангинуулсаар Цогтбаяр руу сарвайхдаа сүрхий шоглосон янзтай инээв. Цогтбаяр энэ хир эр хүн гэсэндээ дотор дүрсхийн:
- Наадахаар чинь яах юм гэв.
- Тэгээд? эгчээрээ оролдох санаа байна уу? Аав ард явааг мартаагүй биз? хэмээн өгүүлээд Гэрэлмаа нүүр буруулаад хоёр мөр нь тэрүүхэндээ хөдөлж байв. Түүнийг доог тохуу хийн инээсэнд нь Цогтбаярын эгдүү хөдөлж:
- Ядахдаа зургаан сарын түрүүн төрсөн бол ийм үг хэлж болно доо гэхдээ энэ үгийг аав ээж сонсох юм шиг хулгасхийн эргэж харахад нүүдэл тэртээ дор бүрэн баран байсанд дотор уужран Гэрэлмаагийн морины жолоог шүүрч
- Хөтлөөд давхичихна шүү гэв
- Буугаад үлдчихнэ гэж сайхан юм бий
- Чиний санаа чинь гүйцэгдэхээ өнгөрчээ
Тэр хоёр гэнэт түсхийн инээд алдаж бүр элгээ доргитол хөхрөлдөн юу ярьж хэлэлцсэнээ мартан байтал Гэрэлмаа урд уул руу гар сунган:
~Тэр харав уу? хэмээв. Чавга гэдэг нэрийг хэдий нь билээ хүртсэн хув улаан ямаа бүх сүргийг удирдан урьд арын асган өөд дүүлж байлаа. Ямаа асга дамжсан цагт хуурай модны ёроолоос гал тавьчихсан лүгээ адил алга болж өгдөг болохоор Цогтбаяр морины жолоог тийш эргүүлж ард нь Гэрэлмаа:
~Хүүе Цогтоо! Энэ хоргодоод байсан хүлээн авагчаа авахгүй юм уу? гэх доогтой дуу хадаан хоцров. За гайгүй ээ, чи тэгж л бай! гэж Цогтбаяр өөртөө шивнэсэн авч өдөржин гэгэлзсэн сэтгэл нь тогтож, арай дэндүүлчээгүй байгаа би хэмээн бодож эмээлийн гөлмөө дарчигнуулан давхисаар шогшуулав. Гэрэлмаа түүний араас харц үл салган сургуульд байхдаа толгойг нь аваад явсан ч хөдлөхөөргүй амьтан байсан, хүн бас ийм юм ярьдаг аа. Хачин хүүхэд шүү хэмээн бодно. Тэр хоёр хар нялхаас нэг голын шороог ухан тоглож, усыг амтлан өссөн боловч дунд сургуульд орсон цагаасаа эхлэн бие биеэс баахан хөндийрч Гэрэлмаа нь Цогтбаярыг, намайг харж хандахгүй байна гэсэн бяцхан гомдлыг сэтгэлийн мухарт өнөө хүртэл хадгалан яваа билээ. Тэглээ гээд хошуу мурийсангүй хоёр гэрийнхээ хонийг ээлжлэн хариулж, инээхдээ инээн, ичихдээ ичсээр Алтайнхаа нар салхинд бие сэтгэл бойжсоор яваа нь энэ. Цогтбаяр урд ар өөд өссөн хонио намд буулгаад Гэрэлмаа дээр ирлээ. Тэд хэсэг зуур жолоо сул тавин гэлдрүүлснээ олон жил айл нутаглаагүйгээс эзгүйрч халгай шарилж сэгсийтэл ургасан бууцын хажуугаар гарахдаа нурж сэтийсэн чулуун хашааг харан Цогтбаяр
- Энд шинэ хашаа барих уу? хэмээн Гэрэлмаагаас асуулаа
- Барь барь!
- Чи зүгээр ярь л даа
- Зүгээр л ярьж байна шүү дээ. Дахиад л цаад улаан ямаа чинь уул өөдөө шоролзлоо.
- За яахав тэгээд жаахан явж байг. Би чамтай ярих юм байна. Чи сонсох уу?
- Би дуу сонсож байнаа. Тэр нь чамд ч дээр биз дээ? гэж Гэрэлмаа эгдүүтэй хэлээд инээмсэглэв. Түүний инээмсэглэл, эртхэн бодол харцанд нь наадсан гал хоёр нүд, огтоос дуу сонсоогүй харин ч сэтгэл нь нууцхан дэвэрснийг бэлхнээ хэлэх ажээ.
- Наадахаа унтраачих, зай нь дуусчихлаа
- Дууссан ч яах вэ. Дуугарч байсан нь дээр юм.
Тэд ийн ярилцсаар хөндий өгсөн, сэрүүн тэнгэрийн хэвлий өөд ойртсоор байлаа. Нүүдлийн түрүүч мөнөөх бууцны хажуугийн замаар гарч ирэх үес Цогтбаярын эцэг эхнэрээ гүйцэн ирж:
- За Ханд минь алжааж явна уу? хэмээн тоомжиргүйхэн лавлав. Тэр хоёрыг хөндлөнгөөс харахад ханилж суусан хориод жилийн амьдралдаа ярих юмаа бүгдийг шавхчихсан гэлтэй гэр орондоо ч хээр гадаа ч үг цөөн солино. Ханд нөхрөө гайхан харснаа:
- Чи чинь өнөөдөр юу болчоо вэ? гэв
- Яачихсан байна? Ингэхэд чи санаж байна уу? Хандаа? Танайх тэр зүүн буурин дээр, манайх баруун буурин дээр нь байлаа шүү дээ. сайхан байжээ бид хоёр.
Ханд бүдүүн ташаагаа хөдөлгөн эмээл дээрээ суудал засаж, нөхрөө бас ч гэж сэтгэл хөдлөн хайрын нүдээр харсан хирнээ:
- Энд чи надаар анх наадсан чинь санагдав уу? гэж егөөдөв. Тэгсэн мөртлөө дотроо, манай Авир залуудаа ч сайхан амьтан байсан юм даа. Яаж ч болохгүй сэтгэл булаасан хүн хэмээн хайрлаж нөгөө өл ялдамхан харцаараа хүрлэгэр царайг нь илэв.
- Наадах ч гэж дээ хө, ертөнцийн жам хойно яахав. Тэглээ гээд бид дордсон юм алга. Гурван сайхан үртэй болж л явна шүү дээ. Юм гэдэг ингээд цагаа дагаад өнгөрөх аж. Энд манайх буулгүй хичнээн ч жил болов. Хашаа маань нурчихаж. Халгай шарилж ургасаар байгаад хот маань гэрийн буурь шиг л умгар хар юм үлдэж дээ.
- Чи ухаантай эр хүн мөнсөн бол намайг сахиж суухаар нутгаа засаж явах учиртай. Манайх буудаггүй юмаа гэхэд өөр нэг нь нутаглана. Муу эр гэр амьтай гэдэг сүрхий үг шүү гэсээр нөхрөө энэ яаж нь вэ? гэсэн байртай харав. Бууцын хөлний халгайн дотроос хэдэн болжмор дэргэн нисч, нурсан хашаан дээр суун өд сөдөө гөвөэ. Ханд, бид хоёр дэндүү сайн байдаг болохоор бие биенээ гомдоно чинээ саналгүй үгээр шөргөөцөлдөх юм даа. Энэ чинь миний хань,гурван сайхан үрийн минь эцэг, нэг биеий минь дөрөв хувааж, дөрвөн халуун амьсгал болгосон эр хүн шүү. Би амаа татаж явахад гэмгүй хэмээн өөрийгөө зэмлэж үзэв.
- Хойтон ирж буунаа. Хөөрхий муу талийгчаас хойш, сэтгэлээ зовоож явалгүй мартахсан гэж санаад буухаа байсан юм. Хүүхдүүд маань ч бид хоёрыг энд хана дугуйлж тооно өргөснийг мэдэж аваг.
Авир ийн өгүүлснээ эхнэрээсээ үг сонсох санаатай хөлс дааварласан нүүрий нь ажив. Ханд түүнийг харсан ч үгүй

- Yхэхдээ үгээ хэлнэ гэж хадгалж явсаар байгаад үр хүүхэддээ юу ч сургахгүй өнгөрөхөөр, хэлэх юм байвал ухаан саруулдаа хэлж, сургаж байвал дээр дээ. Аав минь надад зөндөө л юм ярьдаг байсан. Чамд өгөхийнхөө урьд өдөр хүртэл цаадах чинь архинд дуртай хүн шүү, сайн хэлж бай! Хүний үрийг болно бүтнэ гэж санаж яваа бол үгээ битгий харамла! гэсэн намайг үг хэлэхэд чи нохой хуцсаны чинээд бодох биш гэсээр том алчуур өврөөсөө гарган магнайнаас эхлэн эрүүгээ шувтарсаар хөлсөө арчив.
- Чи намайг дандаа хэтрүүлж байх юм. Чиний үгэнд зөндөө л орлоо. Одоо ч орж явна гэсээр Авир дөрөөн дээрээ өндийн эхнэрийнхээ бэлхүүсээр тэврэн биедээ ойртуулав. Ханд тийм ч дургүй биш байлаа
- Хар халуунд хүн ноолоод. Уйдахгүй юмуу?
- Сайхан л байна даа. Сайхан гэж Авир хэлэв
- Цаашаа бай! Чулуун, Эрдэнэ хоёр юу гэх юм билээ. морин дээрээ ноцолдоод юу болчив гэвэл... хэмээн Хандыг сануулахад Авир эхнэрийнхээ бэлхүүсээр таалан тэвэрсэн гараа авч
- Yе үе сэтгэл хөдлөх юм даа гэж санаашран дуугарав. Ханд эр нөхрийнхөө үгийг сул гээдэггүй зангаараа:
- Би ч чамд үргэлж сайхан харагдах биш дээ. Гурван хүүхдээ чирээд зайлах газаргүй болохоор голомтны чинь үнсийг зөөж явах юм. Би чамайг өрөвдсөндөө өврөө нээсэн юм. Чи намайг эдлэхээ мэдсэнээс биш эрхлүүлэхээ мэдээгүй. Эмэгтэй хүн нэг ч бол дураараа эрхэлж жаргах юм шиг байдаггүйг чи насаараа мэдэхгүй явсаар одоо боллоо гэхдээ тэгтлээ ч цөхөрсөн янзгүй, харин ч жуумалзан инээмхийлэв.
Нээрэн ч тийм шүү золиг! Энэний үглэдэг ч аргагүй л байхаа даа гэж Авир эхнэрээ өрөвдлөө. Тэд анх л айл гэрийн үүдийг нээж өрх татсан, энэ орчлонд мартаж болохгүй бууцныхаа хажуугийн замаар тэмээн тавхай ярс ярс хийлгэн өнгөрлөө. Тэд ид залуу нас, бие биедээ хуурай тунирхавч сэтгэлдээ жаргалын шүтээн болгон хайрлаж явдаг анхны учралаа нэхэн санаж үг дуугүй гэлдрүүлэв. Авир насны даваанаас залуу цагаа эргэж харсан гундуухан бодлоор зүрхээ булгиулан сайхан ч байж дээ. Ахиад нэг залуу болдогсон бол тэр цагийн алдаа нүгэл бүхнийг гэсгээн ухаантайгаас ухаантай амьдрахсан ч гэж бодно.
- Ханд аа! Дахиад нэг залуурахсан гэж нөхрөө өгүүлбээс Ханд:
- Яах нь вэ! өөр авгай авах нь уу? хэмээн цаашлуулав
- Yгүй дээ, одоогоосоо ухаантай явахгүй юу
- Харуусах хэрэггүй ээ. Чиний залуу нас чинь аль түрүүн хөндийн өгсөөд хэдэн хонио хөөгөөд алга боллоо. Даваан дээр гараад уулзаарай. Түүнийгээ л нэг хүн шиг болгож үз хэмээн эхнэр нь бардам хэлэв.
Нээрэн ч тийм юм даа. Миний хүү эр болж явна шүү. Хүнд түшигтэй л хүн болоосой билээ. Бидний багыг бодоход одоогийн эд сургууль соёлын мөр хөөж үзсэн нь бага байлаа гэхэд дуулсан нь их болжээ. Тэгээд ч манай Цогтбаяр хашир хүүдээ хэмээн хүүгээрээ бардаж нэг бодов. Эхнэр нь, хичнээн ч жил би үүндээ тунирхах вэ. одоо амаа татаж явъя. Энэ байхгүй бол би өдий зэрэгтэй байх уу? Хөөрхий минь хүний урманд намайг мөр улайлгаж, гэдэс өлсгөсөнгүй хэмээн санаж улаан нүүрэн дээр тулж ирсэн хад асгат бараан уулсын оргил өөд ширтлээ. Уулсын харц шовх оройд хөнгөн будан сэмэрч, тув тунгалаг тэнгэр алга дарамхан газар цэнхэртэнэ. Тэр шовх бараан оргилын цаана гарч, тэнгэр цэнхэртсэн зусландаа буухад амьсгал уужрах билээ. Эрдэнэ ачааны түрүүчийг гүйцэн ирж Авиртай зэрэгцэн:
- Хоёр банди унтчихаж хө гэв.
Авирын ихэр хоёр хүүхдэд Чулуун, Эрдэнэ хоёр амь мэт хайртай бөгөөд бид хоёрт хүүгийн заяа дутсан гэж ярих дуртай. Хүүхдүүд тэмээний явдалд бүүвэйлэгдэн нэг нь урагшаагаа нугдайж, нөгөө нь арагны ирмэг халхалсан дээл дээгүүр можигор гар унжуулан унтаж байв. Өгсөх тусам газар огцомхон сэрүү татаж, аги гангын үнэр анхилан, алтан хараацай унасан морины омруун доогуур сүвлэн нисэж эхлэв. Сэрүүн сайхан Алтай гэгч зундаа амьд бүхнээ оргилдоо дууддаг бүлгээ. Шувууд хүртэл цэцэг жимс, нар салхиа дагах юм даа гэж Авир ус нутгаа бахдан энэ азын цэнхэр ууланд амьтан бүхэн бий. Жаргая гэсэн хүн энд төрдөг юм. Миний хүү азтай хүү шүү дээ. Тэрийн болгон хүн ийм сайхан газар, ийм эрээн алаг цэцгэн дээр хөл тавьдаг юм биш. Уул шигээ түшигтэй, тал шигээ сэтгэлтэй хүн яваарай хэмээн захисан эцгийн сургаалийг чимээгүйхэн санаж явлаа.
Зуны эхэн сарын гал шаргал наран Сутай уулын баруун мөрөн дээр алтарч байхад нүүдэл даваан дээр гарч ирлээ. Нүүдлийн түрүүнд даваа давсан хонь үхэр нь бэлчээр дүүрэн налайж, хүү охин хоёр нь оройд ёрдойх хоёр гурван зэвхий модноос уясан элдэв даавууны тасархай зөөлөн салхинд үе үехэн дэрвэнэ. Нүүдлийнхэн овооны дэргэд ачаагаа зогсоон овоонд чулуу нэмэрлээд, Авир түрүүчийн тэмээг сөглөн хэвтүүлж нойрондоо дарагдсан хоёр хүүгээ сэрээн арганаас буулгаж газар гишгүүллээ. Нойрмог хүүхдүүд өтгөн өвсөнд хөл орооцолдуулан хоёр гурав бүдэрснээ тэнцэж газар дэлхийг гайхан байв.
- Айдаа бас сайхан зуншлагатай байна даа гэж Эрдэнэ өврөөсөө дуран гарган хавь ойрыг дурандахдаа хэрэг болгон Гүний овоо хэмээх уулын орой руу харав. Хоёр бараан морь бие биенийхээ сүүдэрт толгой хоргодон сүүлээ шарваж зогсоно. Чингэтэл охин нь морьдын цаад талаас, Цогтбаяр араас нь гарч ирэхийг хараад дурангийн хараагаа бушуухан эргүүлж
- Ай даа бас сайхан зун болж байна даа гэдэг үгээ давтав. Авир түүний нь ажин эхнэр рүүгээ нүд ирмэснээ, манай тэр гайхал ер нь юу л хийгээд яваа хүн бол? гэж санав
Чулуун ногоон дээр жижигхэн ширмэл ширдэг дэвсэж идээ цагаа засан аяга шаазан тавиад:
~ За цай ууцгаа! Гэхдээ ёс төрийг бодож Алтайдаа цайны дээж өргөхдөө аав ээж маань ч сайхан заншилтай улс байж дээ. Нутгаа хайрласнаас л ийм заншил гарсан байхдаа гэж санан түүхий сүүний тос даасан бяслаг, зүсэм өрөм, хэдэн ааруул овоон дээр тавилаа. Yүнийг Алтай зооглохгүй, Алтайн минь нэг амьд амьтан, үнэг туулай ч юмуу, жигүүртэн үгүйдээ чоно ч бол аваад идчихэг гэж бодов. Чингэснээ ачаа даган туйлдаж нүд цийлсэн нохойдоо зэхий хярам долоолгон голыг нь норгов.
- Хүүхдүүд ирж цайгаа уугаасай билээ. Эд ч тэгээд цайсах биш дээ. ус ч бол унд болж явдаг нас гэж Ханд хэлэв.
- Ачаагаа хараад ирцгээх байлгүй гэж Эрдэнэ эхнэрээ нүднийхээ булангаар ажин өгүүлээд гаанс тамхи гаргав. Ханд халуун хүзүүнд нь хадаг уясан ваартай архиа гарган дөрвөнтээ домчлоод сөхөрч суун түшиж аягалав
- Май хө Эрдэнээ? Чулуун алив чи наашаа суу гэсээр хундагатай нэрмэл барив.
- Намайг мартчихаж байгаа юм биш биз дээ? хэмээн Авир хүд хүд хөхрөн завилж тухлав.
- Хаанаас даа. Муу өвгөнөө мартчихвал гомдоно байгаа гэж Ханд хэллээ. Бид дөрөв даанч сайхан үерхсээр, түүнийхээ хүчинд өдий хүрчээ. Ханд Авир хоёр шиг түшигтэй улсыг бидэн хаанаас олдохов гэж Чулуун дотроо бодож суулаа.
Гүүний овоо хэмээх эрт цагийн тахилгат уулын орой дээр хоёр морь сүүл шарван зогссоор л байлаа.
~Ачаа даваан дээр ирчихсэн байна шүү дээ! Хэмээн Гэрэлмаа, Цогтбаярт анхааруулсан хиртээ тэртээ дорогш шовх орой нь түмэн жадны үзүүр шиг шивээлсэн сүр бараат их уулсыг харсаар суулаа. Тэр уулсын тэхийн биенээс арай дээхнүүр торгон будан мушгирч, нарны туяа туссан хад хавцал нь хүрлийн хүрэнтэнэ. Уулсаас цааш үүр шөнөөр ачаалан гарсан Хүйсийн говь үлгэр, зүүд хоёрын алин болох үл мэдэг өнгөөр суунаглан сэтгэлийг нь булаана. Хараад байгууштай байлаа. Газрын оёороос оройд нь гарсан энэ нүүдэл Гэрэлмаагийн амьдралд хэдэнтээ давтагдсан ч өнөөдөр шиг сэтгэл сэнсрүүлсэн нь үгүй. Мөнөөх эмээлийн бүүрэгт өлгөсөн хүлээн авагч нь ая дуу ч үгүй паржигнаж хэрчигнэсэн чимээгээр чих цоргино. Гэрэлмаа өчигдөрхөн хонь хариулж явсан, одоо нүдний үзүүрт униартах их говио ажсаар, аавыг сумын төв орохоор гоё дугуй толь, нүүрний будаг захъя байз гэж бодож суулаа.

Цогтбаяр мөн л Дарвийн нурууны ар болох цийлэн цэнхэр говьдоо харц бэлчээн Гэрэлмаагаа өнөөдөр би дэмий л зовоож дээ. Тэгээд л энэ маань ингэтлээ бодол уйтгар болсон байх хэмээн өөрийгөө зэмлэнэ. Тэртээ дор шовх оргил дээгүүр түрүүнээс хойш эргэлдсэн хоёр тураг шувуу, баасанд цайрсан ханан хадан дээр зэрэгцэн сууж элгэн биеэ наранд ээнэ.
- Явах уу? Хэмээн Цогтбаярыг асуухад Гэрэлмаа:
- Явъя л даа гэж зүрхэнд ойрхон хэлээд Цогтбаярт гараа өглөө. Гэрэлмаа хормойн цагаан өвсийг гөвсөөр морь руугаа очлоо. Цогтбаяр түүнийг ажин магнайгаа гунигтайгаар үрчийлгэн хөмхий хазална. Газрын намд буусан хойноо Гэрэлмаа айж цочирсон дуугаар
- Аав юу гэх бол? хэмээн гэнэт асуув
- Бид юу ч хийгээгүй шүү дээ
- Тэгсэн ч гэсэн дээ
Тэр хоёр давааны ард налайх хонь руугаа явлаа. Тэднийг харсан Эрдэнэ хоолой засан, өмнөх хундагатайгаа балгаад
- Хүүхдүүд ирж амныхаа цангаа гаргахгүй юм болов уу? гэж Авираас асуух янзтай дуугарав
- Аяганы амсар зуулгалгүй яахав. Мал дагасан муусайн хүүхдүүд буяны нь үзнээ гэсээр Авир суудлаасаа босч хөлс шороонд пад хар болсон хуучин бүрх малгайгаараа даллав. Гэрэлмаа
- Очоод яах юм бэ гэж Цогтбаярыг хориглоно
- Очьё доо, өөр хаашаа явах вэ
Гэрэлмаа Цогтбаярыг даган гэлдэрлээ. Одоо түүнд энэ хүн шиг нөмөр нөөлөг байхгүй санагдана. Эр хүн гэсэндээ зүрхтэй байх нь гэж бас ч сэтгэлдээ урамшив. Тэр хоёрыг ирэхэд эцэг эх нь санасныг бодоход юу ч хэлсэнгүй, харин ч холын зочид шиг хүндлэн
~Миний хүүхдүүд цай уу. хөөрхийс дөө, мал дагасаар байгаад явдалд харшчихаж. Тэгж явсаар байгаад нэг юм болноо. Энэ азын цэнхэр ууланд чинь ажилтай, ухаантай, ах дүүдээ элэгтэй хүн амьдардаг юм хэмээн аавын сургаалыг хүүдээ хэлээд Авир, Цогтбаярыг эр болж дээ гэсэн харцаар ажив. Эрдэнэ:
Алив хө Авираа, чи Цогоод шимийн юмнаасаа хийгээч гэж хэлэхэд нь Цогтбаяр эцгээсээ эмээн царай улайлгав. Аав нь архи хундагалан хүүдээ ёс төртэй барилаа. Цогтбаяр, үгүй мөн хачин юмаа. Аав надад архи өгч байдаг. Уучихвал яадаг бол? Хэмээн гайхсаар Гэрэлмааг сэм харвал түрүүхэн зүрх нь хагарчих гээд байсан хүн харин өрөөсөн нүдээ ирмэн дооглох аястай суув.
Даваан дээр гарсан эр хүн байна даа, балгачих гэж Эрдэнийг өгүүлбээс Цогтбаяр нүдээ аниж байгаад хүртэж орхилоо. Хамар амаар сэнгэнэн, нулимс цийлэлзэж өр гол зураад явчив. Арайхийн амьсгаа аваад эцэг эх хоёроо харваас бүрд гайхаж хоцорсон улсууд амаа ангайх нь холгүй сууна.
- Одоо болноо гэж Цогтбаяр хахаж цацан хэлэв
- За хөдөлцгөөе. Бид хоёр түрүүлж очоод гэрийн буурь харж байя. Ханд та хоёр зүтгүүлээд хүрч үз хэмээн Эрдэнэ эхнэртээ хэлэв.
- Миний хүүхдүүд хониндоо яв гэж Авир хүүхдүүддээ хэлээд өвсөн дээр дээш харуулан хаясан хуучин бүрхээ өмслөө. Хүүхдүүд малдаа явж, туулайн зоо шиг уран дэнж дээгүүр Авир, Эрдэнэ хоёр шогшуулан давав. Ханд, Чулуун хоёр голын үгээ ярьж явлаа.
- Хөөрхийдээ би муу Авирыгаа оролдсоор байгаад ууры нь барчихсан юм. Эр хүн үерхэнэ гэдэг хараад атаархмаар юм даа. Манай нуруунд энэ хоёр шиг салж хагацахаа байсан нь ховор шүү. Мал хүртэл ижилддэг хойно хүн ч аргагүй юм байхаа даа.
- Ёстой хар нялхаасаа үерхсэн хоёр доо. Чи бид хоёр ч азтай шүү хө. Энэ нутагт ховорхон л эрчүүдийн гал түлж явна. Yүнээс илүү яахав хэмээн ярьж явлаа.
Майхны гол ус булаг нь харгилан, цэцэг нь алаглаж байлаа. Түрүүлж буусан айлуудын мал хунх хотоос болгоны нь эзлэн налайж, хүн мал шуугилдана. Гэрэлмаа, Цогтбаяр хоёр гэрээ барьж байхад ирлээ. Ачлагаас суларсан тэмээд гол уруудан ааг зоог алхална. Цогтбаяр жолоо татан морины алхаа сааруулж:
- Гэрэлмаа, дахиад уулзах уу? гэж аргадангуй дуугаар асуув
- Уулзъя аа. Зургаан мөнгөн мичид дээр уулзъя. Би тэнд таныг хүлээж байна гэсээр Гэрэлмаа хормойгоороо өвдгөө ороон эмээл дээрээ цэмцийв
- Yнэнээ хэл л дээ Гэрэлмаа
- Yнэнээ хэллээ. Тэнд надтай уулзаарай
Тэр орой нүүдэлд ядарснаас ч тэр үү уртаас урт бүргэр үдэш болов. Гэрийн дотор эд хогшил, авдар саваа нааш цааш нь зөөж байрлуулан сүү сааль гэсээр од түгсэн хойно унтацгаалаа. Гэрэлмаа ор дэвсгэрээ тэврэн гадаа унтана гэсээр гарав. Цогтбаяр мөн л хөнжлийн цагаан даавуугаа хөглөрүүлсээр гарч алга боллоо.
Их уулын шөнө сэрүү татан, хар шүүдэр бууж чийг даана. Хаа нэгтээ монголын бух сүр бадруулан урамдаж, голын ус шоржигнон урсах нь хүртэл ойрхон сонсогдоно. Шөнийн зөөлөн салхи чихнээ нэгийг шивнэх ажээ. Гэрэлмаа бараг нүүрэн дээр унасан зургаан мөнгөн мичдийг ширтэж, Дарвийн нуруу гэдэг даанч өндөр юм даа. Одод дунд хонь нь хотлохоор газар. Ингээд зусландаа ирдэг байжээ хэмээн бодож нойр хулжаан байлаа. Цогтбаяр элгэн дээрээ гараа зөрүүлэн гүн харанхуй тэнгэр өөд ширтэж, мөнөөх зургаан мичдийг нүдээр тоолон яах ч аргүй зургаан л од юм даа. Сайхан ч од юм. Гэрэлмаа хачин хүүхэд шүү гэж санаснаа гэнэт сэхээ авч лав гадаа унтсан байх. Тэгээд л хэмээн босч нойтон өвсөнд оймсоо норгосоор мярайж очив. Гэрэлмаагийн толгой тус газар чимээгүйхэн сууж амгалангаас амгалан царайг нь хэсэг ажлаа. Гэрэлмаа зөөлхөн амьсгалж бөх гэгчийн нойрсон байв.
- Гэрэлмаа би байна. Гэрэлмаа!
Гэрэлмаа нүдээ аньсан хэвээр:
- Би болзоондоо оччихоод ирсэн шүү дээ
- Чи унтаагүй байсан юмуу?
- Яаж унтах юм? Юм бодож байна
- Юу бодож байна?
- Аав толь авчирч өгөхөөр нүүрээ харж гоёод тэгээд болзоонд дахин очихгүй юү!
Цогтбаяр түүнийг хайрлан харсаар байлаа. Гэрэлмаа тэрүүхэндээ инээмсэглэснээ, гэнэт гүн бодол нүүрэндээ тодруулан сүүрс алдав. Ингээд л явж байя даа. Энэ хүн өөрөө мэднэ биз. Цаг нь болохоор энэ айлын ачааг би хөтөлж, цаст цагаан уулынхаа даваа бүхнийг давах ч юм билүү хэмээн боджээ. Гэрэлмаа Цогтбаярын гарыг халуун алгаараа атган:
Явж унт даа, маргааш чиний хонины ээлж, явж унт гэв.
Yүр хаяаран уулсын дээгүүр шаргал туяа хярхаглана. Цэв цэлмэг нэгэн сайхан өдрийн зураг шиг ганц шунхан улаан үүл Гүний овооны хад чулуунаас хагацаж ядан зууралдах ажээ.

Read On 2 comments

С.Пүрэв ном

5:58 AM
“Уулын цуурай” 1971
“Эх газрын чулуу” роман 1973
“Оноо илүүдэхгүй” 1974
“Уулын намар” 1977
“Эх газрын чулуу” роман 1979
“Сэтгэлин илч” 1979
“Гурван говийн зэрэглээ” 1982
“Азын цэнхэр уул” 1983
“Зүрхний өчил” 1986
“Цаг цагийн урсгал” 1986
“Усаа дагаж жаргана” 1987
“Шинэ өдөр” 1988
“Эргүүлэг” 1989
“Сүнс сүүдэр” 1990
“Усны гудамж” роман 1990
“Чулуун хаалга” роман 1990
“Буурал бүрий” 1992
“Их усны хаялага” 1996
“Алаг заяа” роман 1996
“Элсний нүүдэл” 1997
“Гурван говийн зэрэглээ” 2001
“Уул усны дуудлага” 2001
“Азын цэнхэр уул” 2003
“Амгалан талын аяс” 2005
“Гэгээн өргөл” дурдатгал 2006


Read On 2 comments

С.Пүрэв товч намтар

5:57 AM
1941.12.16нд Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн. 1960 онд Худалдааны техниккум, 1980 онд Москвад М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгссөн. 1963 оноос зохиол бүтээлээ эхэлсэн. 1980 онд “Их усны хаялага” “Дэлхий нараа дагана” туужаараа МЗЭ-ийн шагнал, 1996 онд “Азын цэнхэр уул” “Их усны хаялага” номоороо Нацагдоржийн нэрэмжит шагнал, 2002 онд СГЗ цол авсан.

Read On 0 comments

Б.Бааст номнууд

2:39 AM
“Толбо нуур” 1947он
“Хань нөхөд” 1947
“”Цогт тайж” 1952
“Гурван ишиг” 1957
“Халзан бухандай” 1957
“Бороо” 1958
“Утаа” 1958
“Чоно” 1958
“Алтан жимээр” 1959
“Хөөрхөн Байдий” 1959
“Хүрлээ” 1960
“Гэнэн хонгор цаг” 1961
“Хяруу унасан цагаар” 1962
“Алтайн цэцэг” 1965
“Бушуу туулай” 1967
“Хүний сайхан сэтгэл” 1967
“Одтой тэнгэрийн доор” 1968
“Алтайн хоёр өнгө” 1970
“Алтан хурга” 1970
“Хунгийн дууль” 1970
“Алтайн хөх дөнөн” 1972
“Ганган улаан тэмээ минь” 1975
“Намрын уянга” 1975
“Хөвчийн бор” 1977
“Хаврын салхи” 1978
“Хоёр тууж” 1981
“Буу дуу хёр” 1981
“Галуу шувууны дэгдээхэй” 1981
“Яруу найргийн жигүүр” (казах) 1982
“Шарга даага” 1983
“Дөрвөн туужийн бор” 1986
“Чонын буян” 1987
“Хоёр дусал нулимс” 1987
“Цагаан тугийн намаг” 1990
“Миний эх орны өглөө” 1990
“Цаассан шувуу” 1999
“Тахир махир хоёр” 1999
“Цогт сүмбэрийн хүү” 2000
“Уйтай сэрүүн намар” 2001
“Ийм нэгэн охин байжээ” 2001
“Сагсалдай” 2001
“Удвал Оюун хоёр минь” 2004
“Алаахай саарал” 2004
“Дөрвөн туужийн бор” 2005
“Хадхүүгийн өдрийн тэмдэглэл” 2005
“Хөвхөрийн хөх хүрэн уулс” 2007
“Шадавлин зуслангийн өгүүллэг” 2007
“Алтан дэлтэй цэцэг” 2007
“Бага насны гэгээн мөрнүүд” 2007
“Гэрийн хээрийн хоёр амт” 2007


Read On 0 comments

Б.Бааст товч намтар

2:37 AM
1921.9.10 нд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн. 1964 онд Москвад М.Горкийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дэргэдэх дээд курс төгссөн. 1936 оноос уран зохиол бичиж эхэлсэн. 1966 онд “Намрын уянга” “Дарьсүрэн” туужаараа МЗЭ-ийн шагнал, 1969 онд “Хангайн бор” “Намрын уянга” номоороо Нацагдоржийн нэрэмжит шагнал, 1999 онд СГЗ цол авсан.

Read On 0 comments
Read On 0 comments

Л.Өлзийтөгс ном

2:28 AM
"Тэргүүн бүлэг" шүлгүүд 1995
"Тэнгэрт ургадаг модод" 2000
"Эрх чөлөөтэй байхын урлаг буюу шинэ ном" 2002
"Нүдний шилэнд зүүсэн зургууд" 2004
"Ганцаардлын дасгал" шүлгүүд 2004

Read On 0 comments

Л.Өлзийтөгс намтар

2:25 AM
1972 онд Дархан хотод төрсөн. 1996 онд Монгол мэдлэгйн их сургуулийг судлаач мэргэжилээр төгссөн. 2002 онд "Эрх чөлөөтэй байхын урлаг буюу шинэ ном" номоороо Алтан өд шагнал, 2004 онд мөн энэ номоороо МЗЭ -ийн шагнал авчээ.

Read On 0 comments
Read On 0 comments

Р.Эмүжин. ном

2:19 AM
"Эмүжин - 1" шүлгүүд 1998
"Эмүжин - 2" шүлгүүд 2001

Read On 0 comments

Р.Эмүжин. намтар

2:13 AM
1973,8,18 нд Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн 1996 онд Дорно дахины утга зохиолын дээд сургууль, 1998 онд Японд сэтгүүлчийн дээд курс төгссөн. 2005 онд "Эмүжин" шүлгийн номоороо МЗЭ шагнал авсан.

Read On 0 comments
Read On 0 comments

Д.Энхболдбаатар тайз дэлгэцийн бүтээлүүд

2:08 AM
"Наран тойргийн тасархай" жүжиг 1996
"Галт тэрэг ирээсэй"
"Өшөө хорсол, өршөөл уучлал" кино зохиол

Read On 0 comments

Д.Энхболдбаатар ном

2:07 AM
"Өнгөрсөн цаг" шүлгүүд 1996
"Аугаа их сүр хүчний дууль" роман 2006

Read On 0 comments

Д.Энхболдбаатар намтар

2:04 AM
1974 онд Архангай аймгийн Батцэнгэл сумандд төрсөн.1996 онд МУИС төгссөн. 2006 онд "Аугаа их сүр хүчний дууль номоороо МЗЭ-ийн шагнал хүртсэн.

Read On 0 comments

Д.Энхболдбаатар ярилцлага

2:03 AM
Д.Энхболдбаатар: Хэлмэгдvvлэлт гэдэг нэр томъёо нэг л таагvй санагдаад байдаг юм

Огноо: 2007-02-22 10:47:22

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Д.Энхболдбаатартай уран бvтээлийнх нь талаар ярилцлаа.

-Єнгєрсєн нохой жилийн хувьд уран бvтээлийн олз омог ихтэй байв уу?
-Юуны ємнє уншигч олон тvмнийхээ амар амгаланг эрж,гахай жилдээ эрvvл энх байж, хvсэл бvхэн нь биелэхийн ерєєлийг дэвшvvлье. Уран бvтээлийн хувьд арвин олзтой байлаа. “Агуу их сvр хvчний тухай дууль” нэртэй Галдан бошигт хааны vеийн Ойрадын ард тvмний амьдрал тэмцлийг харуулсан тvvхэн роман хэвлvvлсэн. Бас 1930-1940 оны хэлмэгдvvлэлтийн гэж нэрлээд байгаа нэгэн vеийн хvмvvсийн амьдралыг арай єєр єнцгєєс харсан нэг жvжиг бичлээ. Хvмvvс болохоор хэлмэгдvvлэлтийн тухай гэж хэлээд байгаа юм. Миний хувьд энэ нэр томъёо баахан таагvй санагдаад байна л даа. Хэлмэгдvvлэлт гэсэн энэ нэршил 1990-ээд оноос л гарч ирсэн байх. Тухайн vед хэн нь хэлмэгдээд, хэн нь хэлмэгдvvлээд єнгєрсєн юм бэ гэдэг нь сонин. Ерєнхийдєє амьдралын тєлєє, амьд vлдэхийн тєлєє хийсэн хурц ширvvн тэмцлийн жилvvд байсан юм болов уу гэж ойлгож энэ жvжгийг бичсэн.
Тэр vеийнхний даван туулсан, гаталж мєхсєн цаг vеийг єнєєгийн хvмvvст ойлгуулахад энэ зохиолын утга агуулга чиглэгдсэн гэж товчхоноор хэлж болох байх. Энэ цаг vеийг бvр хэлмэгдvvлэлтийн гээд тvvхэн vечлэл бий болгочихсон, єнєєгийн бидний олонхи нь тэгж ойлгоод байна. Тийм ойлголттой хvмvvст тэр цаг vеийг цагаатгаж харуулахыг л хичээсэн гэх vv дээ.

-Бид ч тухайн vед амьдарч байсан бол амьд явахын тєлєє тэр хэлмэгдvvлэлт гэгч юманд оролцож, орооцолдох л байсан болов уу гэсэн vндсэн санаа байх шиг санагдлаа, зохиолыг уншиж байхад?
-Тэгэлгvй яахав. Эх орон гэдэг агуу юм. Тvvний дотор монголчууд бид тєр засгаа дээдэлж, тєрийн сvлдэндээ залбирч биширч ирсэн хvмvvс. Тийм ч учраас тєр нь vнэ цэнийн туйл байж, тvvний тєлєє зvтгэж, тєр нь ард тvмэндээ ийм бай, тийм зvйлийг хий гэж зааж зурж байсан. Гэтэл энэ нь бодит амьдралд олон талаар зєрчилдєж байжээ.

-Нийгмийн амьдралын энэ зєрчлийг гол дvр Дарамбалсангаар дамжуулж харуулсан юм аа даа?
-Тийм. Ерєнхийдєє хvмvvс хоорондын тэмцэл, хувь хvний єєрийн vзэл бодол, дотоод ертєнцтэйгєє хийж байгаа анги давхаргын дундахь тэмцэл зєрчилдєєнийг л харуулах юм. Тухайн vед хvмvvсийг эд хєрєнгє, vзэл санаа, сvсэг бишрэл, амьдрал ертєнцийг vзэх vзэл бодлоор нь анги давхарга болгон хувааж байсан нь энэ хэлмэгдvvлэлт гээч юмыг бий болгох vндэс суурь болсон юм гэдгийг єгvvлж байгаа юм. Зохиолын эхэнд Дотоодыг хамгаалах албаны шилдэг чекист байсан хvн зохиолын тєгсгєлд шал єєр хувь заяатай тэс ондоо хvн болж, єєрєє єєрийгєє яллаж гэсгээх хэмжээнд хvрсэн байдаг. Хvмvvс ирж vзээд нэгийг бодож, хоёрыг ухаарах байх аа гэж бодож байна.

-Жvжиг удахгvй тайзнаа тавигдах гэж байгаа юм байна. Ямар хvмvvс ажиллаж байна вэ?
-Жvжгийн зохиол маань “Амьдралын тєлєє” гэсэн нэртэй. Улсын драмын эрдмийн театрын vндсэн бvтээгдэхvvн болж тавигдана. Найруулагч нарын дунд тендер зарлаж, тус театрын найруулагч Ч.Тvвшин шалгарч багаа бvрдvvлсэн. Гол дvрд жvжигчин Баттємєр, МУГЖ Мягмарнаран залуу жvжигчин Мєнхцолмон нар тоглох юм. Тvvнээс гадна тус театрын vндсэн бvрэлдэхvvн бvгдээрээ оролцож тоглох масс ихтэй, нvсэр жvжиг тавигдаж байна. Бас тухайн цаг vеийг харуулах хувцас хэрэглэл, эдлэл зэргийг олноор хийж, vйлдвэрлэлийн ажилд нэлээд хvч хєрєнгє зарсан байна лээ.

-Жvжгийн нээлт хэдийд болох вэ?
-Ирэх сарын 2-нд гэж товлочихоод байгаа.

-Энэ жил уран бvтээлийн ямар тєлєвлєгєєтэй байна вэ?
-Гахай жилд их олз омогтой байх болов уу гэж бодож байгаа. Богино єгvvллэгийн тvvврээ хэвлvvлэх санаатай эмхэтгэж байна. Энэ оны дундуур бараг л гарчих байх.

-Сvvлийн vед яруу найргаас жаахан дєлєєд байна уу. Єгvvллэгийн тvvвэр гэхээр тэгж бодогдоод явчихлаа. Тэгээд ч уралдаан тэмцээнд оролцохоо больчихоо юу даа?
-Яруу найраг бол бичигч хvнийг цаанаас нь албадаж байдаг, ор тас хаячихаж болдоггvй ид шидтэй зvйл юм. Уралдаан тэмцээний хувьд яахав, уран бvтээлч хvнийг хєшvvрэгдэж хєдєлгєдєг хvчин зvйл байж болох юм, нэг талаар. Нєгєє талаар зvгээр л хvмvvст уран бvтээл, шvлэг найргаа хvргэх уншлага байвал яасан юм бэ гэж боддог. Тухайлбал, “Болор цом”-ыг. Энэ жил Монголын чєлєєт зохиолчдын холбооныхон “Мєнгєн цом”-оо их сайхан хийлээ. Ямар ч шvvгч, vзэгчдийн цензургvйгээр яруу найрагчид шvлгээ уншихад найрагч, vзэгч сонсогчдын хооронд маш гоё уур амьсгалтай жинхэнэ сэтгэлийн сайхан баяр шиг харагдсан. Ер нь тийм байвал дээр юм уу гэж би анзаарсан.

-Єнгєрсєн жилийн уран бvтээлээс тань харахад тvvхэн сэдвийг сонирхоод байгаа бололтой. Хэдийнээс сонирхох болов?
-Би багаасаа тvvх сонирхож уншдаг байсан. Хийсэн бvтээл, бичсэн шvлгээ эргээд харж байхад романтизм ч юмуу хайр дурлалын сэдвээр хийсэн юм байдаггvй. 1996 онд миний “Наран тойргийн тасархай” гэж жvжгийг мєн Драмын театрынхан тавьж байсан. Бас л тvvхэн сэдэвтэй Хvннv гvрэн, тvvний ємнєх vед монголчуудын бєє мєргєл, шарын шашны хоорондын харьцааны элемент орсон жvжиг байлаа.

-Тvvхэн сэдэвт зохиол бичихийн ач холбогдлыг юу гэж ойлгож цэгнэж явдаг вэ?
-Ач холбогдлыг нь харж уран бvтээл хийнэ гэж байдаггvй байх. Байсан ч зєв зvйтэй зvйл гэж би хувьдаа vздэггvй. Миний бичсэн шvлэг, єгvvллэг магадгvй ямар ч ач холбогдолгvй байхыг vгvйсгэхгvй. Гагцхvv тvvнийг уншиж байгаа хvнд жижиг боловч сэрэл сэтгэхvй тєрvvлж нэгэнтээ сэрхийлгээд авбал бvтээл болсны шинж гэж боддог. Тэр агшны тєлєє л бид шvлэг найраг бичиж, уран бvтээлээ туурвидаг юм даа. Яахав, урлаг, уран сайхны нийгэмд гvйцэтгэх vvрэг гэж бий л дээ. Yvний зэрэгцээ яруу найрагчид энэ vvргийг гvйцэтгэж 60-70 жил явлаа шvv дээ. Одоо бол ингэх хэрэггvй санагдаад байна.
Зууны мэдээ сонин

Read On 0 comments
Read On 0 comments

Л.Хасар тайз дэлгэцийн бүтээлүүд

1:54 AM
"Тэнгэрийн дүлий" хүүхэлдэйн жүжиг 1999
"Алтан алим" хүүхэлдэйн жүжиг 2000
"Хөхөө Намжил" хүүхэлдэйн жүжиг 2000
"Манжин" хүүхэлдэйн жүжиг 2000
"Хар хул хаан" хүүхэлдэйн жүжиг 2002

Read On 0 comments

Л.Хасар ном

1:53 AM
"Зүг чиггүй гурвалжин" шүлгүүд 2004
Read On 0 comments

Л.Хасар намтар

1:50 AM
1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 1993 онд дунд сургууль төгссөн. 2004 онд "Зүг чиггүй гурвалжин" номоороо Сэр-Одын нэрэмжит шагнал авсан.
Read On 0 comments
Read On 0 comments

Г.Мөнхцэцэг номнууд

1:43 AM
"Сэтгэлийн анир" шүлгүүд 2000
"Чамдаа" шүлгүүд 2001

Read On 0 comments

Г.Мөнхцэцэг намтар

1:40 AM
1973 онд Дорноговь аймгийн Сайншанд хотод төрсөн. 1995 онд УБДС утга зохиолын мэргэжилээр төгссөн. 2000 онд "Сэтгэлийн анир" номоороо МЗЭ шагнал хүртсэн. Мөн ондоо Болор цом хүртжээ.

Read On 0 comments
Read On 0 comments

Б.Ичинхорлоо номнууд

5:12 AM
"Гэгээн зүг" шүлгүүд 1999
"Оршихуйн чанад" 2001

Read On 0 comments

Б.Ичинхорлоо намтар

5:10 AM
1973 онд Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн. 1995 онд УБДС төгссөн. 1999 онд "Гэгээн зүг" номоороо МЗЭ -ийн шагнал, 1990,1991 онд Болор цом авсан

Read On 0 comments

Б.Галсансүх тайз дэлгэцийн бүтээлүүд

4:45 AM
"Нохойн орон" баримтат кино

Read On 0 comments

Б.Галсансүх номнууд

4:42 AM
"Хүн судлал" шүлгүүд 1996
"Яруу найргийн төлөөх зуун жилийн дайн" 2003
"Постмодер дөрвөн улирал" шүлгүүд 2005
"Сэтгэл гэдэг эрхтэн" шүлгүүд 2005

Read On 0 comments

Б.Галсансүх товч намтар

4:31 AM
1972 онд Хэнтий аймагт төрсөн. ОХУ -ын Горькийн нэрэмжитутга зохиолын дээд сургууль төгссөн.2003 онд "Хүн судлал" номоороо МЗЭ -ийн шагнал, мөн ондоо "Яруу найргийн төлөөх зуун жилийн дайн" номоороо мөн 2005 онд "Сэтгэл гэдэг эрхтэн" номоороо Алтан өд шмагнал авч байсан. Түүний "Хүн судлал" номыг утга зохиолд шинэчлэл хийсэн гэж судлаачид үздэг.

Read On 0 comments

Д.Энхболд номнууд

4:26 AM
"Битүү морь" шүлгүүд 1975
"Буйльс дахин цэцэглэнэ" өгүүллэг 1989
"Паанан" тууж 1997
"Казиног номхотгосон түүх" 2006

Read On 0 comments

Д.Энхболд товч намтар

4:23 AM
1959 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985 онд Политехникийн дээд сургууль төгссөн. 1992 онд Сэр-Одын нэрэмжит шагнал, 1997 онд "Паанан" "Соёо" туужаараа МЗЭ -ийн шагнал, 2007 онд "Казиног номхотгосон түүх" романаар Алтан өд шагнал авсан.

Read On 0 comments

Ц.Хулан номнууд

4:20 AM
"Гүнж аялгуу" шүлгүүд 1997
"Гуниг тайтгарал" шүлгүүд 1999
"Торгоны маань хээ" шүлгүүд 2001
"Зүгээр л нэг амьдрахсан" 2006

Read On 0 comments

Ц.Хулан товч намтар

4:17 AM
1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 1994 онд УБИС төгссөн. 1994 онд Сэр-Одын шагнал, 1999 онд "Гүнж аялгуу" номоороо МЗЭ -ийн шагнал, 2002 онд "Торгоны маань хээ" номоор Нацагдоржийн нэрэмжит шагнал, 1994 оны Болор цомын эзэн.

Read On 3 comments

З.Түмэнжаргал номнууд

4:10 AM
"Бид" шүлгүүд 1977
"Шинэ танил" шүлгүүд 1979
"Үүрийн тэнгэр" шүлгүүд 1980
"Арван найман нас минь" шүлгүүд 1982
"Голын жараахай" шүлгүүд 1984
"Нарны хүүхдүүд" шүлгүүд 1985
"Нисдэг алим" 1991
"Уяхан цэнхэр хавар" 1994
"Сонирхолтой математик" 1998
"Ус мөрөн олончиг" 1998
"Нэгдүгээр ангийн унших бичиг" 2000
"Цэцэрлэгийн сурах бичиг" 2000
"Цагаан толгой" 2001
"Монглын тл нутаг" дууны цомог 2001
"Зүүдний байшин" 2001
Ижийгээ баярлуулж яваарай" Дууны цомог 2003
"Аниргүй хөгжим" шүлгүүд 2007

Read On 0 comments

З.Түмэнжаргал намтар

4:06 AM
1953 онд Төв аймгийн Угтаал цайдам суманд төрсөн. 1971 онд УБДС, МУИС утга зохиолын анги төгссөн. 1970 оноос уран бүтээлээ эхэлсэн. 1992 онд МЗЭ -ийн шагнал, 2001 онд Алтан өд шагнал, 2004 онд Нацагдоржийн нэрэмжит шагнал, 2007 онд СГЗ цол авчээ.

Read On 0 comments

Г.Мэнд-Ооёо тайз дэлгэцийн бүтээлүүд

3:58 AM
"Яаралтай цахилгаан" жүжиг 1988
"Гэрэл сүүдэр" дуурь 1989

Read On 0 comments

Г.Мэнд-Ооёо ном

3:54 AM
"Бодлын бор шувуу" 1980
"Өлзий утас" 1984
"Уулнаас өндөр тэмээ" 1984
"Хуурын магнай" 1989
"Яруу найргийн түүвэр" 2 дэвтэр 2000
"Морин хуурын зохионгуй" 2000
"Морин хуурын судар" 2002
"Долгорын Цэнджав" 2004

Read On 0 comments

Г.Мэнд-Ооёо товч намтар

3:50 AM
1952 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн. 1978 онд УБДС төгссөн. 1996 онд СГЗ цол ,1998 онд "Алтан овоо" "Утгын болор сүм" номоороо МЗЭ-ийн шагнал2001 онд олон улсын яруу найргийн ПЕН клубын шагнал, 2002 онп оны шилдэг зохиолч шагнал авсан.

Read On 0 comments

С.Жаргалсайхан тайз дэлгэцийн бүтээл

3:43 AM
"Сүүдэр" кино 1986
"Илүү сартай зун" кино 1987
"Буцах хаяг" жүжиг 1987
"Халуун газар" жүжиг 1988
"Там" жүжиг 1992
"Хаан түүх 1" жүжиг 1995
"Хаан түүх 2" жүжиг 1996
"Хаан түүх 3" жүжиг 2001
"Би эрчүүдийг хүснэ" жүжиг 2001
"Дурлал үлгэр шиг бас үхэл шиг" жүжиг 2003

Read On 0 comments

С.Жаргалсайхан ном

3:41 AM
"Айлын том хүү" тууж 1985
"Арван наймтай байхад" тууж 1987
"Чингис хааны нууц түүх" 2004

Read On 0 comments

С.Жаргалсайхан товч намтар

3:35 AM
1957 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. 1983 онд Политехникийн дээд сургуулийг эдийн засагч мэрэгжилээр төгссөн. 1980 - аад оноос уран бүтээлээ эхэлсэн. 1999 онд "Хаан түүх" жүжгээрээ МЗЭ -ийн шагнал2001 онд "Эрчүүдийг хүснэ" жүжгээрээ Алтан өд, 2004онд "Дурлал үлгэр шиг бас үхэл шиг" жүжгээрээ Нацагдоржийн нэрэмжит шагнал авсан.

Read On 0 comments

О.Дашбалбар товч намтар

3:17 AM
1957 оны 2-р сарын 10-нд Сүхбаатар аймгийн Наран сумын Дарьганга нутагт мэндэлсэн. Монгол Улсын Төрийн шагналт, нэрт яруу найрагч юм. 1984 онд М.Горькийн нэрэмжит Москвагийн утга зохиолын дээд сургуулийг төгссөн. 1996 онд Монголын Уламжлалын Нэгдсэн Намаас УИХ-ын гишүүн болж эх орон, газар шорооныхоо төлөө цогтой тэмцэж байв. 1999 оны 10-р сарын 16-нд нас баржээ.

Read On 0 comments

Ж.Болд-Эрдэнэ ном

7:25 PM
"Гоо марал" 1997 он

Read On 0 comments

Ж.Болд-Эрдэнэ товч намтар

7:22 PM
1966 онд Төв аймгийн Мөнгөн морьт суманд төрсөн. Яруу найрагч, уран зураач. 1990е ээд оноос яруу найраг бичиж анхны номоо хэвлүүлсэн. Мөн тэр онднн Данзанравжаагийн нэрэмжит шагнал авсан

Read On 0 comments

Ц.Бавуудорж ном

1:41 AM
1991 онд "Бүгээн анир",
1993 онд "Гүмүда",
1999 онд "Салхин зүгээс цэцгийн цагаан цоморлиг дэлгэрэнэ",
2000 онд "Тарнийн цагаан цэцэгт буюу Отгонтэнгэр",
2001 онд "Дорно аялгуу",
2002 онд "Амар амгалангийн яруу найраг",
2006 онд "Сарны шүлгүүд" зэрэг яруу найргийн номуудаа хэвлүүлжээ.

Read On 0 comments

Ц.Бавуудорж товч намтар

1:38 AM
1962 онд Улаанбаатар хотод төрсөн. 1995 онд Бэрс дээд сургууль төгссөн. Сэтгүүлч. 1990 оноос хойш уран бүтээлийн гараагаа эхэлсэн. 1996 онд "Бүгээн анир" номоороо Гомбын Сэр-Одын нэрэмжит "Од" шагнал, 1999 онд "Салхин зүгээс цэцгийн цагаан цоморлиг дэлгэрнэ" номоороо Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 2001 онд "Хүрэл чоно" шүлгээр яруу найргийн "Болор цом" наадмын тэргүүн байрын шагналыг тус тус хүртсэн юм.

Read On 0 comments

Г.Аюурзана номнууд

1:21 AM
"Балчир шүлгүүд” (1995),
"Ганцаар цайвар навч" (1995),
"Цаг хугацаа амсхийх зуур" (1998),
"Эр сэтгэл" (2001) ,
"Философийн шүлгүүд" (2001) номууд,
"Цасны роман" тууж, "Хэвтрийн хүн" (2002),
"Илбэ зэрэглээ" (2003)
"Арван зүүдний өр" романууд 2005
2*2= буюу Суут жаран сэтгэгч 2000,2002,2004
"Цэцэн мэргэний толь 2000,2005
"Элэгдсэн байшин буюу дэлхийн шилдэг хүүрнэл зохиолын чуулган 2000
"Орчин цагийн сэтгэгчид" 2000
"Дэлхийн утга зохиолын 85 сод туурвил" 2005
"Зэн буддизм амьдралаас ангижрахуй" 2003
"Дао- Амьдралыг танихуй" 2002
Мишель дэ Млнтень "Сонгомол эсээнүүд" 2004
"Утга зохиолын тухай яриа" 2004
"Монголын сонгомол яруу найраг" 2005
"Монголын сонгомол өгүүллэг" 2006
Read On 0 comments

Г.Аюурзана товч намтар

1:19 AM
Гүн овогт Г.Аюурзана нь 1970 онд Баянхонгор хотод төрсөн. 1998 – 1994 онд ОХУ-ын Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж дүүргэсэн. МЗЭ-ийн шагналт. 2002 оны шилдэг зохиолын "Алтан өд" цомын эзэн

Read On 0 comments

Б.Явуухулан номнууд

1:07 AM
"Биднийхүсэл" 1954
"Цэнхэр мандалын тэнгэр дор" 1954
"Мөнгөн хазаарын чимээ" 1961
"Хар Ус нуурын шагшуурга" 1965
"Хээр хоносон сар" 1966
"Тэхийн зогсоол" 1970
"Намрын мөнгөн өглөө" 1977
"Ээлтэй сэлэм" 1978
"Дэлхий" 1979
"Бүсгүй хүнийг хайрлах сэтгэл" 1980
"Дорнын эгшиглэн" 1991
"Зохиолын түүвэр" 1-р боть 1986, 2-р боть 1990, 3-р боть 1996


Read On 0 comments

Б.Явуухулан товч намтар

1:06 AM
Их яруу найрагч Завхан аймгийн Алдархаан суманд 1929 онд тєрсєн. 1949 онд санхvvгийн техникум, 1959 онд Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль тєгсчээ. «Би хаана тєрєє вэ», «Мєнгєн хазаарын чимээ», «Тэхийн зогсоол», «Хар-Yс нуурын шагшуурга», «Хээр хоносон сар» зэрэг бvтээл туурвижээ. 1964 онд Монгол Улсын тєрийн шагнал, 1979 онд соёлын гавъяат зvтгэлтэн цол хvртжээ.

Read On 0 comments

Р.Чойном номнууд

12:57 AM
"Залуу нас" 1961
"Алтай" 1964
"Хүн" роман 1964
"Сүмтэй будрын чулуу" 1990
"Уяхан замбуу тивийн наран" 1990
"Хаана байна тэр диваажин" 1991
"Би эхнэр авахгүй" 1991
"Хоноцын хүүхэд" 1991
"Гал морин цаг" 1991
"Монгол хүүхэн" 1991
"Улаан дэвтэр" 1993
"Дорнын далай сувд" 1994
"Буриад" 1995
"Хорвоод үлдээх дуун" 1996


Read On 1 comments

Р.Чойном намтар

12:54 AM
1936 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Дархан сумын Бор ухаа гэдэг газар төржээ. Энэ үед эцэг Ренчин 31 настай, эх Рэгзэн 26 настай байжээ.
Эцэг нь 1943 онд Чойномыг 7-н настай байхад сүрьеэ өвчнөөр нас барсан гэдэг. Зарим материалаар бол хилс хэргээр хэлмэгдсэн гэдэг ч мэдээ бий..
Чойном Хэнтий аймгийн Ерөнхий Боловсролын дунд Сургуулийн 6 дугаар ангид суралцаж байхдаа өөрөө ч сүрьеэ өвчинтэй байсан учир сургуулиас чөлөөлөгджээ. Үүнээс хойш дахиад сургуулийн мөрийг хөөж үзээгүй өнгөрчээ. 1953 онд Хэнтий аймгийн МАХН-ын хороо, “Ардын Депутат”-уудын хурлын гүйцэтгэх хорооны “Урагшаа” сонины газарт машины бичээчээр орж хөдөлмөрийн мөр хөөж эхэлжээ.
3-н жилийн дараа буюу 1956 онд нийслэл Улаанбаатар хотноо нүүж ирээд “Монголын урчуудын эвлэлийн хороо”, Улсын төв музей, “Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүлийн хэвлэх газар зэрэг байгууллагуудад сийлбэрч, барималч, зураачийн ажлыг хийж байжээ. Энэ хооронд 1961 онд “Залуу нас” гэдэг найраглал, 1964 онд “Хүн” шүлэглэсэн роман бичээд тусгай ном болгон хэвлүүлж байжээ. Энэ хоёр зохиол Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгээс 1968 онд хэвлүүлсэн “Монголын орчин үеийн уран зохиолын товч түүх”-т өндөр үнэлэгдэж байв. “Хүн” гэдэг шүлэглэсэн роман 1990 оны 6 дугаар сард дахин хэвлэгдэж Өвөрмонголд “Өнөр цэцэг” сэтгүүлийн 1991 оны 1 дүгээр сарын дугаараас эхэлж нийтлэгдэж байсан юм.
Р.Чойном 1967 онд сүрьеэ нь дахин муудаж өвчний группт орсноос хойш албан ёсоор улсын байгууллагад ажиллаагүй байжээ.
Р. ЧОЙНОМЫГ БАРИВЧИЛСАН НЬ..

Чойном 1969 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засаг төрийг бусниулан доройтуулах буюу сулруулах зорилгоор төрийн эсрэг чиглэсэн шүлгүүдийг зориуд бичиж харалсан гэдэг нэрийдлээр баривчлагдан шийтгэгдэж, Дорноговь аймгийн Хажуу-Улаан дахь засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид 4-н жил хорих ял эдэлжээ.
Р. Чойномыг баривчлах болсон шууд шалтгаан бол түүний найз агсан Бямбын Очирхуяг гэгчийн өөрийнхөө дэвтэрт хуулж авсан улс төрийн эсрэг шүлгүүд юм. 1990 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Утга зохиол урлаг” сонинд нийтлэгдсэн сэтгүүлч Г. Жамъянгийн Б. Очирхуягтай хийсэн хийсэн ярилцлагад Б. Очирхуяг ярихдаа “1967 онд миний нөхөр /Р.Чойном/ Хэнтийд яваад овоо бүтээлтэй хүрч ирсэн. Хөх дэвтэр дүүрэн шүлэг нь манайд л хэвтэнэ. Би шүлгүүдийг нь уншсаар байгаад цээжилчихсэн. Хаана итгэсэн хүндээ, халамцуухан бол хэнд ч хамаагүй, өөрийнхөө муусайн шүлгийг, Чойномынхоо шүлэгнээс ч уншаад өгчихдөг байж билээ.. Чойномынхоо шүлгийг хэд хэдэн хүнд уншсан юм. Зарим нь сэмхэн дуу хураагуурт бичиж байсан. Ингээд биднийг далдуур хянаад л байж. Тэгсэн чинь нэг мэдэхнээ Баянхонгор аймгийн аюулаас хамгаалах хэлтэст хүрчихсэн байсэн” гэжээ.
Ингээд 1969 оны өвөл “Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам”-ны Баянхонгор аймаг дахь хэлтэст баригдсэн Б. Очирхуяг Улаанбаатар хот дахь НАХЯ-ны төвд шилжиж мөрдөнд хэдэн сарын турш хоригджээ. Дэвтэрт нь хуулж авсан шүлгүүдийн тухай түүнээс асуухад “Өөрөө бичсэн”, “гудамжнаас олсон” гэж зүтгээд байсан гэнэ.
Эцэст нь мөрдөн байцаагчийн ширүүн байцаалтанд шүлгийн эзэн нь Чойном мөн болохыг яахын аргагүй хүлээн мэдүүлжээ. Ингээд л 1969 оны зун Чойном өөрөө баривчлагджээ. 1969 онд баривчлагдаж 1973 онд суллагдаад, 1979 оны 4 дүгээр сарын 24-нд 43 настай байхдаа сүрьеэ өвчнөөр зуурдаар нас баржээ.
Өөрийн хүндэлж, биширч явдаг Р. Чойномын намтарыг та бүхнийг ч бас мэдээсэй гэж орууллаа. Хайлтын системүүдээс түүний намтарыг хайсан ч олдохгүй байна лээ. Дээрээс л энэ талаар оруулъя гэж бодсоор явсан.. Нэг юм Ренчиний Чойном гэгч эрхэм хүний намтарыг олсон даруйдаа та бүхэндээ блогоороо дамжуулан нийтлэн хүргэж байгаадаа баяртай байна.


Read On 3 comments

Ш.Цэнд-Аюуш номнууд

6:02 AM
"Хуримын дараах өглөө" 1980
"Сайн нэртэй жаал" 1980
"Аавын нэр"
"Тэнгэрийн хр хүү"
"Танихгүй жаал"
"Модерн шүлгийн хоржигнуур" роман 2006

Read On 0 comments

Ш.Цэнд - Аюуш товч намтар

5:53 AM
1949 онд Завхан аймгийн улиастай хотод төрсөн. 1974 онд УБДС, 1989 онд утга зохиоын дээд сургуулийн дээд курс төгссөн. 1970 - аад оноос шог зохиол бичиж, тууж өгүүллэгийн ном хэвлүүлсэн. 1982 онд "Танихгүй жаал" "Хуримын дараах өглөө" номоороо МЗЭ шагнал авсан.

Read On 0 comments

М.Цэдэндорж номнууд

5:42 AM
"Сувд эрдэнийн хэлхээ" 1959
"Алаг тууж" хүүхдийн үлгэр 1959
"Есөн хүсэл" 1965
"Бурхадын хөндийнд бурхад нь ирэв" 1960
"Хамгийн ядуу.Хамгийн баян" 1965
"Галн амьсгал" 1970
"Бурхан буудайн хөх салхи"
1989
"Хүний хөрөг, байгалийн зураг" 1981
"Жаран сая долларын алт эрдэнэс" 1981
"Сувд эрдэнийн хэлхээ" 1980
"Дөрвөн туурайн дотог" 1980
Мөн
"Гадаадынхан монголын тухай" хоёр дэвтэр
"Зөвлөлтийн шилдэг яруу найраг" хоёр дэвтэр
Э.Хэмэнгуйн "Зэр зэвсэг минь баяртай" роман,
Р.Гамзатовын "Миний Дагестан"
М.Горькийн өгүүллэгүүд
Э.Межалайтисын "Хүн" зэрэг романыг орчуулжээ


Read On 1 comments

Д.Цоодол номнууд

11:15 PM
"Нутгийн зургаан өнг" 1970
"Саруул талын ногоо" 1975
"Алаглан харагдах уулс" 1980
"Тогоруун цуваа" 1980
"Алганы хээ" 1986
"Миний өв хөрөнгө" 1988
"Бодох цаг" 1990
"Хэнэггүй эрийн дууль" 1996
"Миний муусайн найз нар" 1999
"Сөгдөж айлтгая" 2001
"Зуун уулын цэцэг" 2004
"Шар тэмээний нутаг" 2005
А.П.Чеховын "Хэтэвч"
Акутугавогийн "Хайраас бусад нь юу ч биш"
Ги Де Мопассоны "Сувд эрдэнийн хатагтай"
ОМАР Хаямын найргуудыг орчуулжээ.



Read On 0 comments

Д.Цоодол товч намтар

11:08 PM
1944.2.7 нд Төв аймгийн Бүрэн суманд төрсөн. 1976 онд намын дээд сургууль төгссөн. 1970 оноос уран бүтээлээ эхэлсэн. 1982 онд "Тогоруун цуваа" номоороо МЗЭ-н шагнал авсан. 1996 онд "Нутгийн зургаан өнг" "Он жил" ном, "Тэнэг" "Харамчийнхан" дуулиараа төрийн шагнал 2005 онд СГЗ авсан.

Read On 0 comments

С.Удвал номнууд

11:00 PM
"Одгэрэл" 1957 он
"Та бид уулзана" 1965
"Анхны арван гурав" 1967
"Тууж, өгүүллэгүүд" 1974
"Ханийн үг"
"Их хувь заяа" 1988
"Бурханаа тонилгосон нь" 1991
"Эрдэнэ мину зэ"1991
"Их хувь заяа" 1999

Read On 0 comments

С.Удвал намтар

10:53 PM
1921.2.21 нд Булган аймгийн Дашинчилэг суманд төрсөн.Үргэлжилсэн үгийн зохиолч, яруу найрагч, жүжгийн зохиолч. 1943 онд Москва хотод Дорно дахины судлалын дээд сургууль, 1960 онд ЗХУКН дээд сургууль төгссөн. 1961- 1974 онд МЗЭеийн хороон даргаар ажиллаж байсан. 1937 оноос уран бүтээлээ эхэлж роман, тууж жүжиг яруу найраг олныг бичсэн. Түүний "Одгэрэл" тууж нь ихэд алдаршсан. 1976 онд "Чангас зогсоо хоёр" "Булган хангайн эрдэнэ" зохиолоороо МЗЭ шагнал, 1978 онд "Их хувь заяа"романаараа төрийн шагнал авчээ.

Read On 0 comments

Ш.Сүрэнжав ном

7:44 AM
"Шөнө ургасан цэцэг" 1963
"Цэргүүд дуулж байна" 1966
"Миний дуулах ертөнц" 1967
"Уулын салхи" 1968
"Ялалт" 1969
"Нутгийн цэнхэр уулс" 1971
"Арав дахь хавар" 1972
"Шүүгээн доторх хот" 1975
"Түүхийн жуулчин" 1976
"Дуулганд ургасан цэцэг" 1979
"Дээрээ нартай дэлхий" 1984
"Бадарчин байхгүй болсон үлгэр" 1985
"Сарны доорх хорвоо" 1987
"Ерөн баатарын дууль" 1989
"хэрлэнгийн барьяа" роман 1991
"Амьд явбал нэгийг үзнэ" 1991
"Би тэнгэрийн харъяат" 1998
"Шөнө болдоггүй намар" 1999
"Мартаж болошгүй он жилүүд" 2000
"Долгионт жилүүдийн туужис" 2001
"Богдын даншигийн босоо аврага" 2002
"Дорнын шөнийн нууц буюу хатдын увьдас" 2002
"Хөшөө ярих цагаар" 2003
"Хүний явдал, орчлонгийн дэнс" 2005
"Сэтгэлийн увьдас" 2005


Read On 0 comments

Ш.Сүрэнжав тайз дэлгэцийн бүтээл

7:42 AM
"Гарьд магнай" кино 1983 он
"Тод магнай" кино 1990 он
"Цэц магнай" кино 1995 он

Read On 0 comments

Ш.Сүрэнжав товч намтар

7:26 AM
1938.3.15 нд Төв аймгийн Авдарбаян суманд төрсөн. 1963онд МУИС, 1981 онд Москва хотноо Горькийн нэрэмжит дээд сургуулийн дэргэдэх Утга зохиолын дээд курсийгтөгссөн. 1960 оноос эхлэн уран зохиол бичих болсон. 1972 онд "Нутгийн цэнхэр уулс" номоороо МЗЭ ийн шагнал, 1988 онд "Ерөн баатрын дууль" "Багш" найраглалаараа төрийн шагнал, 1999 онд АУЗ цол, 2001 онд Намдагийн нэрэмжит шагнал авсан.

Read On 0 comments

П.Пүрэвсүрэн номнууд

7:10 AM
"Хүний тухай дууль" 1963 он
"Монгол монголфе" 1968 он
"Бүргэдийн дууль" найраглал 1969 он
"Гал" шүлгүүд 1969 он
"Хүслийн зарлиг" 1973 он
"Халуун зам" 1976 он
"Үдийн нар өндөр" холбоо тууж 1977 он
"Цэцгийн хувь" 1978 он
"Их тээлийн даваа" 1980 он
"Уран захидлын хариу" 1983 он
"Есөн зуун хоног" 1984 он
"Танил хорвоо" 1985 он
"Хайрын дотог 1987 он
"Бид хэдийн явдал" 1991 он
"Үдийн нар өндөр" 1994он
"Тавилан" 1996 он
"Хүслийн зарлиг" 1999 он
"Шөнийн дүрэм" 2000
"Бид хэдийн явдал" 2004
"Лимбийн эгшиг" 2004
"Миний бурхад" 2004 он


Read On 0 comments

Хайвал олно


Архив