1908 оны 9 сарын 14 нд хуучин Цэцэн хан аймгийн буюу одоогийн Дорнод аймгийн Матад сумад төрсөн. Яруу найраг, зохиолч, орчуулагч, рчин үеийн монголын уран зохиолыг үндэслэгчийн нэг. 1933е38 онд Лениградын Үндэсний цөөнхийн дээд сургууль төгссөн. 1950 онд ЗХУ -ын ШУА-ийн дорно дахины судлалын үрээлэнгийн аспирантурыг "Гэсэр хааны туужийн түүхэн үндэс" сэдвээр хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн зэргийг хамгаалсан. 1929 - 1931 онд МХЗЭ - ийн нарийн бичгийн дарга, 1942 - 1946 онд Үнэн сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, эрхлэгчээр, 952 - 1955 онуудад МЗЭ -ийн даргаар ажиллаж байсан. 1986 онд АУЗ,цол олгосон. Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон тус бүр 2 удаа авсан. Ц.Дамдинсүрэн монголын шинэ үсгийн цагаан толгойг зохиогчдын нэг.Тэрээр 1928 оноос эхлэн уран бүтээлээ эхэлсэн. "Гологдсон хүүхэн" "Буурал эжий" "Алтан гадас" Толь Гэндэн" "Зугаацахаар мордсон нь" "Монгол нутаг" "Хоёр цагаан юм" "Хэлдэг гурав хийдэг ганц" "Чөтгөр" "Чемодамтай юм" зэрэг бүтээл бүтээсэн. Зарим хүүхдийн сурах бичигт багтсан. Орос, монгол хэлний хэд хэдэн толь бичиг зохиосон. 1951 онд БНМАУ -ын төрийн дууллын үгээрээ Чойбалсангийн нэрэмжит шагнал авч байсан.
Post a Comment