Э.Оюун намтар

Label:

Оюун гуай багадаа эцгээсээ хагацсан. Тэрээр <Эцэг минь амьд сэрүүн байх шиг байна. Хаа байгаа нь бүүр түүр мэдэгдээд байна. Нэг тийм шар охинтой байсан юмсан. Тэр минь овоо хүн болсон шиг байна. Тэгэх л ёстой охин байсан даа. Түүнийхээ барааг харах учир байна уу, үгүй юу. Үгүй тэгээд түүнтэйгээ уулзвал одоо намайг таних болов уу, үгүй болов уу гэж ярьж байна гэнэ. Энэ дээгүүрх хүмүүст аавын минь тухай юм уу,нэг бичиг ирсэн мэдээ байна> гэжээ. Оюуны эх Цэцгээ гэж сайхан буурал байжээ.

1918 оны 12 сарын 17 Нийслэл хүрээнд эцгийн 30 насанд төрсөн.
1928-1932 (10-14) Улаанбаатарт бага сургуульд 4 жил сурчээ.
1932-1934 (14-16) Орос дунд сургуульд 3 жил сурчээ.
1934 онд (16 нас) Улаан Үүд дахи Ажилчний сургуульд (Рабфак) 4 жилийн хугацаатай явжээ. 4 жилийн хичээлийг 1 жилд багтаан сурчээ.
1935 онд (17 нас) Орост сургууль төгсөөд ирэв. Ардыг Гэгээруулэх яманд орчуулагч болов. 17 насандаа Театрт жүжигчнээр оров.
1936 онд (18 нас) Уяхан зүрх уруу татав анхны өгүүллэгээ Үнэн сонинд хэвлүүлэв.
1936-1952 (18-34 нас) Улсын академик театрт найруулагч, удирдагч
1937 онд (19 нас) Эцэг Эрдэнэбатхаан хилс хэргээр шоронд орсон.
1946 онд (28 нас) Ах дүү нар гэдэг жүжиг бүтээсний тул Э.Оюунд БНМАУ-н төрийн шагнал хүртээсэн.
1948 онд (30 нас) Эцэг Эрдэнэбатхаан Оросын шоронд нас барсан мэдээтэй.
1952-1957 (34-39 нас) МУИС хэл уран зохиолын анги төгссөн.
1960-1962 (42-44 нас) Кино үйлдвэрт
1962-1963 (44-45) МАХН-н Төв Хорооны Соёл урлагын газрын дарга
1963-1975 (45-57 нас)) Улсын академик театрт найруулагч, удирдагч
1966-1976 (48-58 нас) МАХН-н Төв Хорооны гишүүн
1968-1969 (50-51 нас) Дуурь бүжгийн театрт
1975-1987 (57-69 нас) Урлагын ажилтаны холбооны дарга
2001 оны (83 нас) 6 сарын 21-нд насан өөд болсон

Эрдэнэбатын Оюун нь шинэ монголын анхны орчуулагч эмэгтэй. Эцэг Эрдэнэбат нь урлаг утга зохиолын их боловсрол мэдлэгтэй хүн байсан төдийгүй, утга зохиолыг өвлөн цуглуулах, судлан шинжлэхэд дурлаж, тэр үед байсан нэртэй хуурч, үлгэрч, дуучдыг гэртээ урин ирүүлж, үлгэр дууг нь сонсон, судалж байсан нь Оюуны оргилсон зүрх сэтгэлийг нэгэн адил хөгжөөж байжээ.
Дэлхийн залуучууд Оюутны анхдугаар их наадмын Лев Ошанины дууг анх орчуулжээ.

Дээрхи материалыг www.mongolinternet.com/.../ErdenebatHaanOyun.htm нэ сайтаас авлаа

1946 онд "Ах дүү нар" жүжгээрэ Чойбалсангийн нэрэмжит шагнал, 1978 онд "Учрал" номоороо МЗЭ ийн шагнал,
Төрийн шагналт, 1942 онд Ардын жүжигчин цол, Сүхбаатарын одонгуудаас гадна Дэлхийн энх тайвны зөвлөлийн медалиар шагнагдсан.


0 comments:

Хайвал олно