Эрдэмтэд Б.Ринченгийн тухай

Эх орны хэл судлал бие даасан тогтолцоотой шинжлэх ухаан болж хөгжихөд уламжлалт хэл бичгийн ухааны мэдлэг, монгол судлалыг хөгжүүлэхэд гарамгай гавьяа байгуулсан Орос Зөвлөлтийн эрдэмтдийн судалгаа шинжилгээний онол арга барилыг төгөлдөр эзэмшсэн их хүн бол “Номун далай билгүүн номч Еншөөбү Бямбын Ринчен” юм”
Л.Болд /доктор, профессор/

Академич Б.Ринчен монгол утга соёлын дээжийг гадаад хэлээр нийтлүүлсэн болон тухайн үед хөрөнгөтөн гэгдэж байсан оронд номоо хэвлүүлэх байтугай харийн хүнтэй харилцах ч хязгаарлагдмал байсан нөхцөлд өөрийнх нь нэрлэснээр ардын билгэ болон бөө мөргөлийн утга соёлын дээжийг ХБНГУ-д хэвлүүлсэн нь түүнийг үзэл суртлын хашилтад оруулсан ч монгол соёлыг дэлхий дахинаа түгээхийг нөхцөлдүүлсэн гавьяат үйлс байлаа.
Х.Сампилдэндэв/Академич, доктор, профессор/

Академич Б.Ринчен бол эх хэлээ цэвэр ариун байлгах, бичиг үсэг, зөв бичих дүрэм, хэл найруулгаа боловсронгуй болгох талаар цаг ямагт анхааран, лекц яриа бүрдээ энэ талаар онцгойлон дурддаг байснаас гадна олон тооны үгүүлэл бичсэн нь бид бүхэнд үнэтэй сайхан сургамж болдог билээ.
Д.Төмөртогоо/Академич/

Б.Ринчен бол монголын соёл, шинжлэх ухаан, утга зохиол урлагийн салбарт өөрийн гэсэн хэзээ ч үл балрам зам мөрийг өөрийнхөөрөө гаргасан суут хүмүүн буюу нийгэм түүхийн цогц үзэгдэл юм.
С.Байгалсайхан /Доктор/

0 comments:

Хайвал олно