Ц.ТҮМЭНБАЯР: ТӨРИЙН АЛТАН ХАЙРЦАГНЫ БОДЛОГЫН ҮРИЙГ ХОЙЧ ҮЕДЭЭ ҮЛДЭЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА

Нацагдоржийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, зохиолч Ц.Түмэнбаяртай ярил цахаар урланд нь очлоо.
Тэрбээр мөнөөх л компьютертэйгээ “нөхөрлөн” зохиол бүтээлээ туур висаар, бага хүү Билигжаргал нь харин төгөлдөр хуур тоглож байв. Энэ хүү төрөөд дөрөв хонож байхдаа “Цагаан сүүний домог” киноны Халхын Хатанбүүвэйбаатарын нялхын дү рийг бүтээсэн азтай нэгэн. Гэхдээ ээжийнх нь зо хиол болохоор “арын хаалгадсан” юм биш л дээ. Тухайн үед Эх нялхаст хүйн халдвар гарсан тул тэндээс хүүхэд авч, кинондоо тоглуулах байсан нь талаар болсон тул түүнийг сонгожээ. Түүнчлэн Хатанбүүвэйбаатарын идэр насны дүрд киноны гол дүрийн жүжигчин Н.Батцэцэгийн хүү, нас бие гүйцэх үеийнхэд найруулагчийнх нь хүүхэд тоглосон нь бүгд тохиолдлынх аж. Зохиолч түүнийгээ “Тухайн уран бүтээл төрөх агшин гэж байдаг. Тэр ёсоор л бүтсэн байх” хэмээн тайлбарлав.
-”Тусгаар тогтнолын төлөө” жүжгээрээ “Алтан өд”-ийн эзэн болсонд баяр хүргэе. Таны хувьд өнгөрч буй онд уран бүтээлийн хөг онгод дүүрэн байсан болов уу?
-2011 он бол монголчуудын хувьд олон түүхт ой давхацсан жил байлаа. Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Орчин үеийн дипломат алба үүссэний 100, Ардын хувьсгалын 90, НҮБ-д элссэний 50 гээд таван том ой тохиолоо. Энэ бүхнийг дагаад түүхт ойд зориулж, олон уран бүтээлч зохиол бичиж, түүхчид эрдэм шинжилгээний ажил хийсэн болов уу. Зөвхөн миний хувьд биш, бүх чиглэлийн уран бүтээлчдэд өгөөжөө өгсөн гэж бодож байна.
-Энэ олон сайхан ойг, уртаас урт цаг хугацааны тэртээд юу болж өнгөрснийг хойч үеийнхэнд сануулж байхын тулд уран бүтээлчдийн үүрэг ч их шүү.
-Миний зохиол бүтээлийн дийлэнх нь түүхийн сэдэв байдаг. Би зөвхөн энэ ойд зориулж учиргүй олон зохиол бичээд байсан юм биш л дээ. Ардчилсан хувьсгал ялж, үзэл суртлын хүлээс тайлагдсанаар бичихсэн гэж хүсэж байсан энэ сэдвээ “барьж авах” боломж нээгдсэн. Хамгийн анхных нь “Удган” өгүүллэг, тэгээд “Би чигт хадны домог”, “Мэргэнд буусан чоно”, “Урд уулын зэрэглээ”, “Нирун гүрний төрийн сайдын тухай”, “Тэнгэрийн зүүд”, “Дөргөнэ хатны алтан зоос”, “Өндгөн чулуу” гэх мэт зохиолоо 1990 оноос хойш бичсэн шүү дээ. Энэ зо хиолуудаас маань сэдэвлэн олон нэвтрүүлэг, зо хиомж түүхт ойн хүрээнд хийлээ. Гэхдээ үүнээс илүү миний хамгийн их баярлаж байгаа зүйл бол Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил болоод бусад түүхт ойд зориулсан тайз дэлгэцийн бүтээлийн нээлтийг “Мэргэнд буусан чоно” гэдэг орчин үеийн үндэсний модерн бүжгэн жүжгээр минь салхи хагалсан явдал юм. 2003 онд анх тайзнаа амилсан Модун Шаньюгийн тухай энэ бүтээл бол бэлэн байсан ганц бүтээл нь байхгүй юу. Би үүнд л их баяртай байгаа. Хүннү гүрний тухай Гүнжийн Сүхбаатар гуайн түүхийн судалгаанууд байдаг. Түүнээс яг уран бүтээл болгосон нь бараг байхгүй гэхэд болно. Дараа нь зургаадугаар сарын 1-нд “Би хурдан том болмоор байна” зохиол маань БСШУЯнаас зарласан хүүхдийн зохиолын шилдэг бүтээлийн тендерт шалгарч, кино болсон. Тэгээд Улсын баяр наадмаар “Тусгаар тогтнолын төлөө” жүжиг маань богино хугацаанд, бага зардлаар бүтсэн. Монгол хүн бүрийн мах, цусанд нь эх орон, тусгаар тогтнолоо гэсэн нэг юм байдаг учраас уран бүтээлчид маань ч их сайхан хамтран ажиллаж чадсан. Мөн өнгөрсөн онд бичсэн “Модун хааны дуут сум” гэдэг жүжгийн зохиолоороо кино хийхээр болоод байгаа. Түүхэн ой гэдэг зөвхөн 2011 оноор хязгаарлагдахгүй учраас энэ талын уран бүтээлээ үргэлжлүүлнэ.
-Олон хүн түүхийн сэдвийг барьж аваад эхэлбэл ямар нэгэн байдлаар мушгин гуйвуулах үзэгдэл гарах вий гэж бодогддог. Та харьцангуй олон жилийн өмнөөс энэ сэдвийг сонирхож эхэлсний хувьд ямар бодолтой байдаг вэ?
-Эцсийн эцэст түүхийн үнэн гэдэг бол архивт хадгалагдаж байгаа тэр зүйлийг л хэлнэ. Сэтгүүлчид сайн мэднэ дээ. Баттай эх сурвалж, албан бус эх сурвалж гэж байдаг шүү дээ. Баттай эх сурвалж нь архивын баримт юм. Жишээ нь, Ханд вангийн тухай бичих гэхэд тухайн үед Богдын гаргасан зарлиг буюу тамга, нөгөө улаан шугамтай цаасан дээрээ бичсэн гарын үсэг нь байвал тэр жинхэнэ үнэн. Ихэнх зохиолоо баттай эх сурвалжаас оруулж бичдэг, тэгээд тэр шугамаасаа гажихгүй байх ёстой. Уран сайхны дүр байлаа ч хэтрүүлж болохгүй. Тухайлбал, миний “Тусгаар тогтнолын төлөө” жүжигт гэрээ хэлэлцээрийн үед Дамдинсүрэн сэлмээ сугалаад, Хятадын генералыг араас нь хөөсөн гэж ярьдаг. Энэ нь бичигдсэн байдаг гэдэг. Энэ бол Дамдинсүрэнг хурц зантай, дайчин баатар байжээ гэдгийг, бас эх орныхоо тусгаар тогтнолын төлөө яахаас ч буцахгүй эр хүн гэдгийг илэрхийлнэ. Энэ хүн Дундад иргэн улсын хар цэргүүдийг Цагаан хэрэм хүртэл хөөгөөд буцсан гэдэг баталгаа архивт бий. Тиймээс “Бидний өвөг дээдсээс айгаад танайхны бос госон Цагаан хэрэм чинь ма най улсын хилийг батална. Тийм учраас манай хил Цагаан хэрмээр л хязгаарлагдах ёстой. Чаддаг юм бол танайх наадахаа газрын хөрснөөс арччих” гэж хэлүүлсэн. Тэр нь Өвөрмонголоо бас аваад үлдчих гэсэн санаа шүү дээ. Эцэстээ Хятадын ге нерал тэсэлгүй уурлаад босож ирэхээр нь Дамдинсүрэн мөрөн дээрээс нь дугтарч байгаагаар би дүрсэлсэн. Үүнийг би түүх гуйвуулсан гэж хэлэхгүй. Түүхэн үнэнийг уран сайхны аргаар бичсэн л гэж хэлнэ. Түүх өөрөө их адармаатай, зөрчилтэй, уншигч, үзэгчдийг татахаар сайхан “юм” байдаг. Түүнийг нь бариад бичихэд л болно.
-Та өөрөө түүхийн архивт ажиллаж байсан учраас энэ баттай эх сурвалжийг олж авахад түвэггүй байсан биз дээ?
-Манжид эзлэгдсэнээс хойших материалуудын ихэнх нь Үндэсний түүхийн төв архивт бий шүү. Түүнээс өмнөх нь Бээжинд байж байгаад одоо Тайванийн архивт хадгалагддаг гэдэг шүү дээ. Тэрийг би өөрөө олж үзэх боломж байхгүй учраас түүхийн судалгааны ном, бүтээлийг их уншиж тэндээс эх сурвалжаа авдаг. Үндэсний түүхийн төв архив дахь 1952 он хүртэлх материалын дийлэнх нь монгол бичгээр байдаг. Тэгэхээр монгол бичгийг зэгсэн сайн сурч байж л архивын эх баримттай танилцана гэсэн үг. “Хөх судар”, “Хөх Монголын хөх судар”, “Зуун билиг”, “Эрт эдүгээгийн гайхамшигт сайхан үзэгдэл оршвой” зэрэг ном надад байдаг, түүнийг уншиж сурахын тулд радио электроникийн мэргэжилтэй хүн чинь Үндэсний түүхийн төв архивт архивч-бичээчээр орсон. Нугалбар уншихаас эхлээд, гар бичмэл, монгол бичгийн машинаар бичсэн олон баримтыг уншиж, түүх судлаачидтай хамт ажилласандаа багагүй зүйл сурсан. Жинхэнэ эх баримт гэж юу байдгийг тэндээс яс махандаа шингэтэл мэдэрсэн. Монгол бичиг, тэр дундаа эрт ний бичиг унших чинь бас хэцүү. Үсгээ таниад байдаг хэрнээ ойлгоход түвэгтэй. Тэгээд Архивынхаа Манж судлалын тасгийн эрхлэгч байсан Дол жинсүрэн гэдэг хөгшнөөр нэлээд юм заалгасан. Хамгийн гол нь надад эртний бичгийг нэгбүрчлэн зааж сургасан хүн бол Богдын тал бичээчээр ажиллаж байсан Цэрэнлхам гэдэг эмэгтэй. Амралтын өдрөөр нөгөө номуудаа аваад, багшийнхаа гэрт нь очиж, гаргагдахгүй орхисон үгээ асуудаг байлаа. Тэгж байж өдий дайны дөртэй болсон. Зүгээр нэг галиг заалгаад, үсэг амилуулаад сурчихаар болчихдог юм биш л дээ. Ингэж явсан маань эх түүхээ хайрлах, түүхийн баримт гэдэг хэзээд үнэн байх ёстойг ухаарсан. Хүн өнөөдрийнхөө хийж байгаа зүйлийг үнэлдэггүй. Баримт байсан ч буруу зөрүү биччихдэг, “Өө яах вэ” гээд хаячихдаг нь буруу. Алгын чинээ цаас ч байсан хожим бүхэл бүтэн улсын тусгаар тогтнолд ямар их ач холбогдолтой баримт болдог юм бэ гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон хүн, би. Ардчилсан хувьсгал ялсны дараахан манайд олон байгууллагын баримт бичиг устаж үгүй болсон нь их харамсалтай.
-Энэ тусгаар тогтнол, эрх чөлөө ямар үнээр олдсоныг мэддэг болоосой гэж та нэгэнтээ халагласан байсан. “Одоогийн энэ төрийн түшээдийн яриад байгаагаас алд дэлэм зөрүүтэй” гэж хэлэх шалтгаан байжээ?
-Түүхийн гашуун сургамжаас үзэхэд, нэг төр нөгөө- гөөрөө солигдож болно. Гэхдээ Хаант төр байж байгаад Бүгд найрамдах улс болж болох жишээтэй. Эцсийн эцэст аль нь ч байлаа гэсэн тухайн үндэстэн, ард түмний эрх ашигт нийцсэн байх ёстой. Үндэсний эрх ашгийг манлай дээрээ байлгах учиртай. Үүнийг хангах гол зүйл нь төрийн алтан хайрцагны бодлого. Манайхан хар хайрцаг ч гэдэг. Тэр бодлого хэзээ ч алдагдах ёс гүй. Гэтэл өнөөдөр манайхан сонгуульд ялахын төлөө юугаа ч худалдаж, илчлэхээс буцахгүй болж. Үндэсний эрх ашигт халтай байсан ч хамаагүй, өөрөө л юм хийсэн болж харагдах гээд хамаг юмаа дэлгээд байх нь дэндүү утгагүй. Уран бүтээлч бидэнд хүртэл зохиогчийн эрх гэж байдаг ч үндэсний эрх ашгийн дэргэд энэ бол юу ч биш. Модун Шаньюгийн үеэс байсаар ирсэн төрийн алтан хайрцагны бодлого 300 жилийн дараа буюу Хүүхэн Шаньюгийн үед алдагдсан юм шүү дээ. Энэ бодлого хэнээр дамжих нь гол бус, гэхдээ заавал хэрэгжих л ёстой. Дайснаараа ч дамжин хэрэгжиж болно. Хятадууд гэхэд л “зэрлэг монголчууд” гэдэг үндэстнээсээ хулгайлсан төрийн бодлогыг өөрийнх болгож өөрчилж чаддаг. Энэ аюул одоо манайд нүүрлээд байна. Социализмын үед манай төрийн алтан хайрцагны бодлого Оросоор дамжиж хэрэгжсэн. Гэхдээ би бүхлээр нь гэж хэлэхгүй. Ядаж тийм дайны авч үлдэхийн тулд ямар их золиос гаргасан билээ.
-Үүнийг та хавханд орсон чоно хөлөө тас хазаад амьд гардагтай зүйрлэсэн байсан.
-Тийм ээ. 1911 онд өнөөгийн энэ тусгаар тогтнолыг олж авахын тулд Буриад, Ту ва, Уйгар, Өвөрмонголоо золиосолсон шүү дээ. Тал “биеэ” хаян байж бидэнд авчирсан тусгаар тогтнол. Гэтэл тухайн үед Монголыг Орос, Хятадад худалдсан гэхчлэн элдэв яриа одоо ч байдаг. Түүхийн эх сурвалжийг аваад үзэхэд, манай улс 1911 онд яалт ч үгүй доройтсон байсан. 500 мянга хүрэхгүй хүн амтай, эрүүл мэнд, соёл, боловсрол, эдийн засгийн хувьд ямар байлаа. Тэгэхэд авто номитын хэмжээнд ч гэсэн тус гаар тогтнолоо энэ дайтай авч үл дэнэ гэдэг үнэхээр амар гүй шүү дээ. Хоёр том гүрэн хоорондоо хэлэлцээд шийд чихэж мэдэхээр асуудалд Мон голыг өөрийг нь субъект болгож оролцуулахгүй бол ав тономит болгож болохгүй тийм нөхц өлд тэднийг оруулсан байгаа юм. Манжийн дарлалд 200 жил байсан хэрнээ тийм байж чадна гэдэг Монголын ноёдын мэргэн ухаан, арга заль, мэдлэгийн хүч. Тэд маань автономит хэрнээ бараг тусгаар тогтносон улсад байдаг нөхцөлүүдийг авч үлдсэн. Хаантай, өөрийн он тоололтой, хил хязгаартай, худалдааны харилцаа чөлөөтэй, дотооддоо өөрсдөө асуудлаа шийдэх боломжтой автономит улс хаана байсан юм бэ. Аль нэг улсын тусгаар тогтнолыг хоёр орон хэлэлцэж байгаа үед өөрийг нь субъект болгож оруулсан энэ үйлдэл дэлхийн дипломат харилцааны түүхэнд шинэ хуудас нээсэн гэж үздэг. Би нэг зүйл яримаар байна, болох уу?
-Болно оо. Юу вэ?
-Ален Даллес гэж АНУын тагнуулын байгууллагыг 30 жил толгойлсон нэртэй тагнуулчийн заасан замаар тус улсын гадаад бодлого тодорхойлогддог. Энэ хүн “Хүмүүнлэгийн үйлсээр буурай орныг өөд нь татна гэдэг үлгэр. Түүний оронд хү мүүнлэгийн үйлс нэрээр ар хидалт, завхайрал, урвалт, авлига, шунал, гаж дон зэргийг алгуурхан бөгөөд шургуу аргаар нэвтрүүлж, өөрийг нь өөрсдөөр нь устгах хэрэгтэй. Дараа нь үлдсэн цөөн хэдэн улсыг бид аргалчихаж дөнг өнө” гэж хэлсэн байдаг. Үүнийгээ Индонезээс эхэлсэн гэж үздэг юм билээ. Гэтэл манайд өдгөө эдгээрийн нэлээд нь байгаа гэж бодохоор хэцүү л санагддаг.
-Гэхдээ та монголчуудын ирээдүйд их итгэлтэй хүн биз дээ?
-Тийм ээ. Дороос төөнөх халуун энерги, дээрээс ирэх од эрхсийн энерги хоёр нийлэхээр монгол хүнийг хүчирхэг, зо ригтой, оюунлаг болгодог гэдэгт би итгэдэг. Монгол хүний дээр тэнгэр л бий. Гэхдээ тэнгэр гэдэг нь одоогийн энэ тоо томшгүй бөөнцөр (бөө нарыг хэлэв) биш шүү. Монголын орчин үеийн уран зохиолын түүхэнд би анх бөөгийн тухай “Удган” өгүүллэгээ бичсэн. Буриад, Өвөрмонголоос эхлээд олон зүйлээс судалгаа хийж байсан. Тэгэхэд одоогийнх шиг архи уудаг бөөгийн тухай би л лав мэдэхгүй.
-Энх цагт хэдий ч тусгаар тогтнолын төлөө эмзэглэл тээж, хэрийн хүний уншиж судлахаас халгадаг түүхийн сэдвийг яагаад та барьж авсан юм бэ?
-Түүхийн зохиол бичнэ гэдэг түвэгтэй нь үнэн. Хүмүүс бэлэн байгаа юмыг бичихэд амархан гэх байх л даа. Маш их судалгаа хийх шаардлагатай байдаг. Жишээ нь, би Модунд буу бариулчихвал тэгээд л өнгөрлөө ш дээ. Эсвэл түүнд скрипт нум бариулчихвал дууслаа ш дээ. Дэлхийд хоёр янзын нум сум л байсан. Модуны барьж байсан нум скрипт юм уу, Хүннү нум сум уу гэдгийг би мэдэж байж бичих учиртай. Өнөөдөр бидний өмсөж байгаа дээлийн зах гэхэд л Манжийн үед гарч ирсэн байдаг юм. Монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн дээл нь лам захтай байсан. Тусгаар тогтносон улсад амьдарч байгаа хэрнээ яагаад “Тусгаар тогтнолын төлөө” гэж би бичсэн гэхээр хэдэн зууны тэртээгээс бидэнтэй явж ирсэн алтан хайрцагны бодлогын үр тархинд минь байгаагийнх. Монголын газар шороо, үндэсний эрх ашиг, соёл бичиг, тусгаар тогтнолын төлөө үндсэрхэг үзлээр бичих гол шалт гаан бол өнөөх л төрийн алтан хайрцагны бодлогын үрийг хойч үеийнхэндээ үлдээх. Өөр хэлээр ярьдаг байна уу, Хятадын харьяат болно уу хамаагүй. Ямар ч гэсэн тархинд нь нэг юм үлдэх ёстой. Өнөөдөр Төвд, Уйгар, Өвөрмонголд бослого гараад байхад яагаад Хятадын урд хилээр тайван байдаг юм бэ. Ажиглаад байхад дандаа бидний үсэрсэн цус, тасарсан махны хэлтэрхий учраас энэ олон жилийн дараа ч гэсэн цаана нь нэг юм үлдсэн болохоор л тэр шүү дээ.
-Таныг цаг ямагт хөдөлм өрлөж байдаг хэтэрхий гэмээр завгүй хүн гэдгийг чинь мэднэ. Гэхдээ гурван хүүхдээ хүний дайтай өсгөх, хүмүүжүүлэх талд бол хамгийн завтай ээж шиг цаг гаргадаг бололтой.
-Цаг гаргахгүй байж болохг үй. Өнөөдөр миний хүүхдээсээ харамласан хэдэн цаг эргээд амьдралынх нь туршид нөхөж боломгүй алдааны эхлэл болох ч тал бий. Үүнийг цөөнгүй хүний амьдралаас харж байна. Хаяж болохгүй нэн тэргүүний зүйл бол үр хүүхэд, залгамж үе. Энэ бол зөвхөн эх хүний юм уу, нэг гэр бүлийн хүрээний асуудал биш. Цаана нь улс орны залгамж гэж нэг юм бий. Бид яах вэ дээ, үүрдэг ачаагаа үүрээд л дуусна.
5 comments:

My pals аnd I luv theѕе electronic cigarettes

Fееl free tο visit my wеb site :: green smoke coupon code


Definіtely bеliеvе that whіch you stated.
Your fаvoritе reason seemed tо be on the web
the eaѕіeѕt thing to be aware of.
I ѕay to yοu, I definіtely get irkeԁ while
people thinκ about woгrіes
that they plainly don't know about. You managed to hit the nail upon the top and also defined out the whole thing without having side-effects , people could take a signal. Will likely be back to get more. Thanks

my web site - http://thefeedtrust.org/index.php/member/60423/


It's actually very complicated in this busy life to listen news on Television, thus I only use world wide web for that purpose, and get the most up-to-date information.

my web-site ... www.Sfgate.Com


This is my fiгst time go to see at here and i am genuinely impressed
tо гead everthing at ѕingle placе.



my homepаge; V2 Cigs Review


Very nіce write-up. I dеfinitely love this ωebsite.
Тhanks!

Heгe is my web page ... http://www.sfgate.com/business/Prweb/article/V2-Cigs-Review-Authentic-Smoking-Experience-or-4075176.php


Хайвал олно