Г.Мөнхцэцэг. Амьд явах гэсэн юм

Ядуухан найрагч өөрийг чинь хайрлаж
Яруухан гуйлагчин өөрийгөө хэмлэж сууна
Яахав дээ үйлийн үр минь гайхаад яахав
Яназага цахилах талын дунд чамаар л дутаж явна шүү дээ
Ижийнхээ энгэрт цадахыг үзэж
Илүүгээр ангахыг үнэгчлэхдээ би зүүдэлсэнгүй
Чамаар дутахыг тэгэхэд би мэдсэнсэн бол
Чарлан ирж орчлонг цочоохгүй байсан
Эцгийнхээ дээлэнд багадахыг ажиж
Эр хүний нөмрийг даарахдаа анзаарсангүй
Нударган дотор гар дулаацдагыг тэгэхэд мэдсэнсэн бол
Ухаан дутах юм даа гэж, чамайг харуулсан орчлонд
Усандаа чулуу зөөлөрдөггүй ч үхэж болохгүй нь дээ
Уруул нүд хоёр ямар бие биенээ харах биш
Улирч одсон гэгээн бүхнээр чамайгаа би хуурахгүй
Яахав даа үйлийн үр минь гайхаад яахав
Ядуухан яруухан найрагч л амьд явах гэсэн юм
0 comments:

Хайвал олно


Архив