УТГА ЗОХИОЛЫН НЭГ ЗОХИОЛ, НЭГ НОМЫН ШҮҮМЖИЙН УРАЛДААНЫ БОЛЗОЛ

Нэг. Зорилго

Монголын утга зохиол хөгжлийнхээ нэн сонирхолтой үеийг туулж байна. Дэлхийн утга зохиолын бүхий л урсгал чиглэлүүд монголын утга зохиолд нэвчиж өөр өөрийн арга барил, үзэл бодол, чиг хандлагаа хэлбэршүүлэхийн төлөө өрсөлдөж байна. Чухам энэ үйл явц дахь уран бүтээлийн эрүүл өрсөлдөөн монголын утга зохиолын шинэ зууны хөгжлийн чиг хандлагыг тогтоох нь дамжиггүй. Тиймээс утга зохиолын тухайн бүтээлийг задлан шинжлэх, үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор нэг зохиол, нэг номын шүүмжийн тухайлсан уралдааныг дагнан зарлаж байна.

Хоёр. Тавигдах шаардлага

1. Монголын утга зохиолын бүхий л урсгал чиглэлийг хөгжих, төлөвших боломжийг бүрдүүлэхийн тулд утга зохиолын хөгжилд нөлөө үзүүлсэн зохиолын уран чадварыг задлан шинжлэх, уран бүтээлийн шинэ соргог ололтыг нээн тодруулах, зохиол ба зохиол бус зүйлсийг ялган дүгнэлт өгөх замаар уран сайхны соёлын үнэлэмжийг нэмэгдүүлэх, их утга зохиолын эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн байвал зохино.

2. Монголын зохиолчдын нэг бүтээл буюу шүлэг, өгүүллэг, тууж, роман, жүжиг зэрэг тодорхой нэг уран бүтээлийн тухайлсан шүүмж байна. Нэг бүтээлийн шүүмж нькомьпютерийн 11 шрифтээр бичигдсэн А4- ийн 6 хуудаснаас хэтрэхгүй хэмжээтэй байна.

3. Монголын зохиолчдын бие даан хэвлүүлсэн номд тухайлан бичсэн уран сайхны шүүмж байна. Нэг номын шүүмж нь комьпютерийн 11 шрифтээр бичигдсэн А4- ийн 6 хуудаснаас хэтрэхгүй хэмжээтэй байна.

4. Тухайн шүүмж нь “Цог” сэтгүүл, “Утга зохиол, урлаг” сонин болон төв, орон нутгийн сонин, сэтгүүлд хэвлэгдсэн байна. Хэвлэлд нийтлэгдсэн шүүмжийг МЗЭ-ийн Шүүмж судлалын Үндэсний төвд ирүүлж, бүртгүүлнэ.

Гурав. Уралдааныг шалгаруулах журам

Уралдааныг 2011 оны эхнээс 12-р сарын 15-ны өдөр хүртэл зарлаж байна. МЗЭ-ээс томилсон шүүгчдийг бүрэлдэхүүн бүтээлийг шалгаруулж дүнгээ гаргана. Уралдаанд ирсэн шүүмжийг нэгтгэн бие даасан ном болгон хэвлүүлнэ.

Дөрөв. Шалгарсан бүтээлийг дараах байдлаар шагнан урамшуулна

а / Нэг зохиолын шүүмж

Нэгдүгээр байр Өргөмжлөл 300.000

Хоёрдугаар байр Өргөмжлөл 200.000

Гуравдугаар байр Өргөмжлөл 100.000

б/ Нэг номын шүүмж

Нэгдүгээр байр Өргөмжлөл 300.000

Хоёрдугаар байр Өргөмжлөл 200.000

Гуравдугаар байр Өргөмжлөл 100.000

МЗЭ-ИЙН ШҮҮМЖ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

“ЦОГ” СЭТГҮҮЛ

“УТГА ЗОХИОЛ, УРЛАГ” СОНИН
1 comments:

унтарсан галд уриа нэм...


Хайвал олно