Утгын чимэг -2012 наадам болж өнгөрлөө

11:01 PM
МЗЭ-ээс уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг-2012” богино өгүүллэгийн наадам 2-р сарын 18-нд Драмын театрт болж өнгөрлөө.
Энэ наадам нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг өвөрмөц хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгох зорилготой юм.
Наадмыг нээж БСШУЯ-ны сайд Отгонбаяр нээж үг хэллээ

Энэ наадамд 100-аад уран бүтээлчдийн бүтээл ирснээс хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцох шилдэг 13 бүтээл өнөөдөр тодорлоо. 







Наадмын салхийг хагалж  зохиолч Т.Баянсангийн  "Буртаг"  өгүүллэгийг УГЖ Чаминчулуун
Зохиолч Батауягийн "Миний хийл" өгүүллэгийг Мөрөөдлийн театрын жүжигчин Алтаншагай


Зохиолч Энхжавхлангийн "Хасаг толгой" өгүүллэгийг Хувьсал продакшны жүжигчин Оюунбаатар
Зохиолч Т.Бум-Эрдэнийн  "Гагнаас"  өгүүллэгийг Монголын радиогийн нэвтрүүлэгч Гантөмөр
Зохиолч Дашмөнхийн  "Эзэн хааны аяга"  өгүүллэгийг жүжигчин Наранбаатар


Зохиолч Амарбаярын "Үйлийн үр" өгүүллэгийг жүжигчин Нурбулаан

 

Зохиолч Ц.Доржготовын "Танил бус буун дуу" өгүүллэгийг жүжигчин Дэмидбаатар


Зохиолч Мягмаржавын "Эжийгээ баярлуулсан минь" өгүүллэгийг СУИС-ын оюутан Цэрэнчимэд


Зохиолч Баярсайхны "Үйлийн үрийн төлөөс" өгүүллэгийг СГЗ, жүжигчин Г.Равдан



Зохиолч М.Эрдэнэбатын "Үүрийн туяа" өгүүллэгийг СУИС-ын оюутан Болор-Эрдэнэ


СГЗ. Зохиолч С.Пүрэвийн "Нохойн зовлон барагдахгүй" өгүүллэгийг жүжигчин Одонтуяа


Зохиолч Цэнджавын "Ерөнхий сайд" өгүүллэгийг жүжигчин Мөнгөнхуяг







Зохиолч Мөнхжаргалын "Тэвчээр" өгүүллэгийг СУИС-ын оюутан Билгүүнсар









нар уншиж олны хүртээл болгосноос СГЗ. Зохиолч С.Пүрэвийн "Нохойн зовлон барагдахгүй" өгүүллэгээр түрүүлж 2 сая төгрөг. Зохиолч Баярсайхны "Үйлийн үрийн төлөөс" өгүүллэг удаалж 1 сая төгрөг, Зохиолч Ц.Доржготовын "Танил бус буун дуу" өгүүллэг 3-р байрт шалгарлаа. 




Утгын чимэг наадамд УГЖ Бүрнээбаяр,


СТА Эрдэнэтунгалаг,


Дуучин Март нар ая дуугаа өргөлөө














Read On 0 comments

"Утгын чимэг" 2012 наадмын 2-р шатны шалгаруулалт

6:34 AM
МЗЭ-ээс уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг-2012” богино өгүүллэгийн наадамд 100-аад уран бүтээлчдийн бүтээл ирснээс хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцох шилдэг 13 бүтээл өнөөдөр тодорлоо. Эцсийн шалгаруулалтад үлдсэн бүтээлүүдийг уран уншлагын мастеруудын уншсаар энэ сарын 18-нд Драмын театрт олны хүртээл болгоно. 

Энэ наадам нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг өвөрмөц хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгох зорилготой юм. 

Ингээд энэ жилийн “Утгын чимэг-2012” наадамд шалгарсан шилдэг 13 өгүүллэгийг танилцуулья. 

1. М.Амарбаяр - "Үйлийн үр"
2. Т.Баянсан - "Буртаг"
3. Б.Баярсайхан - "Үйлийн үрийн төлөөс"
4. П.Батхуяг - "Миний хийл"
5. Т.Бум-Эрдэнэ - "Гагнаас"
6. Д.Дашмөнх - "Эзэн хааны аяга"
7. Я.Мөнхжаргал - "Тэвчээр"
8. А.Мягмаржав - "Ижийгээ баярлуулсан минь"
9. Ц.Доржготов - "Танил биш буун дуу"
10. С.Пүрэв - "Нохойн зовлон барагдахгүй"
11. До.Цэнджав - "Ерөнхий сайд"
12. М.Эрдэнэбат - "Үүрийн туяа"
13. О.Энхжавхлан - "Хасаг толгой"

“Утгын чимэг-2012” наадмыг МЗЭ, МҮОНРТ болон УДБЭТ нар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “Шинэ Ази” групп ажиллаж байна. Тэргүүн байрын эзэн нэг сая төгрөгийн шагнал хүртэх бол удаах байруудад 800, 600 мянган төгрөгийн шагнал өгөх аж. Мөн уран уншигч тус бүр тусгай шагналтай юм байна. Эцсийн шалгаруулалтын билет 10.000 төгрөг бөгөөд өмнөх жилүүдийн шилдэг бүтээлийн СD дагалдах аж.
Read On 1 comments

Ц.ТҮМЭНБАЯР: ТӨРИЙН АЛТАН ХАЙРЦАГНЫ БОДЛОГЫН ҮРИЙГ ХОЙЧ ҮЕДЭЭ ҮЛДЭЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА

6:56 AM
Нацагдоржийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, зохиолч Ц.Түмэнбаяртай ярил цахаар урланд нь очлоо.
Тэрбээр мөнөөх л компьютертэйгээ “нөхөрлөн” зохиол бүтээлээ туур висаар, бага хүү Билигжаргал нь харин төгөлдөр хуур тоглож байв. Энэ хүү төрөөд дөрөв хонож байхдаа “Цагаан сүүний домог” киноны Халхын Хатанбүүвэйбаатарын нялхын дү рийг бүтээсэн азтай нэгэн. Гэхдээ ээжийнх нь зо хиол болохоор “арын хаалгадсан” юм биш л дээ. Тухайн үед Эх нялхаст хүйн халдвар гарсан тул тэндээс хүүхэд авч, кинондоо тоглуулах байсан нь талаар болсон тул түүнийг сонгожээ. Түүнчлэн Хатанбүүвэйбаатарын идэр насны дүрд киноны гол дүрийн жүжигчин Н.Батцэцэгийн хүү, нас бие гүйцэх үеийнхэд найруулагчийнх нь хүүхэд тоглосон нь бүгд тохиолдлынх аж. Зохиолч түүнийгээ “Тухайн уран бүтээл төрөх агшин гэж байдаг. Тэр ёсоор л бүтсэн байх” хэмээн тайлбарлав.
-”Тусгаар тогтнолын төлөө” жүжгээрээ “Алтан өд”-ийн эзэн болсонд баяр хүргэе. Таны хувьд өнгөрч буй онд уран бүтээлийн хөг онгод дүүрэн байсан болов уу?
-2011 он бол монголчуудын хувьд олон түүхт ой давхацсан жил байлаа. Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Орчин үеийн дипломат алба үүссэний 100, Ардын хувьсгалын 90, НҮБ-д элссэний 50 гээд таван том ой тохиолоо. Энэ бүхнийг дагаад түүхт ойд зориулж, олон уран бүтээлч зохиол бичиж, түүхчид эрдэм шинжилгээний ажил хийсэн болов уу. Зөвхөн миний хувьд биш, бүх чиглэлийн уран бүтээлчдэд өгөөжөө өгсөн гэж бодож байна.
-Энэ олон сайхан ойг, уртаас урт цаг хугацааны тэртээд юу болж өнгөрснийг хойч үеийнхэнд сануулж байхын тулд уран бүтээлчдийн үүрэг ч их шүү.
-Миний зохиол бүтээлийн дийлэнх нь түүхийн сэдэв байдаг. Би зөвхөн энэ ойд зориулж учиргүй олон зохиол бичээд байсан юм биш л дээ. Ардчилсан хувьсгал ялж, үзэл суртлын хүлээс тайлагдсанаар бичихсэн гэж хүсэж байсан энэ сэдвээ “барьж авах” боломж нээгдсэн. Хамгийн анхных нь “Удган” өгүүллэг, тэгээд “Би чигт хадны домог”, “Мэргэнд буусан чоно”, “Урд уулын зэрэглээ”, “Нирун гүрний төрийн сайдын тухай”, “Тэнгэрийн зүүд”, “Дөргөнэ хатны алтан зоос”, “Өндгөн чулуу” гэх мэт зохиолоо 1990 оноос хойш бичсэн шүү дээ. Энэ зо хиолуудаас маань сэдэвлэн олон нэвтрүүлэг, зо хиомж түүхт ойн хүрээнд хийлээ. Гэхдээ үүнээс илүү миний хамгийн их баярлаж байгаа зүйл бол Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил болоод бусад түүхт ойд зориулсан тайз дэлгэцийн бүтээлийн нээлтийг “Мэргэнд буусан чоно” гэдэг орчин үеийн үндэсний модерн бүжгэн жүжгээр минь салхи хагалсан явдал юм. 2003 онд анх тайзнаа амилсан Модун Шаньюгийн тухай энэ бүтээл бол бэлэн байсан ганц бүтээл нь байхгүй юу. Би үүнд л их баяртай байгаа. Хүннү гүрний тухай Гүнжийн Сүхбаатар гуайн түүхийн судалгаанууд байдаг. Түүнээс яг уран бүтээл болгосон нь бараг байхгүй гэхэд болно. Дараа нь зургаадугаар сарын 1-нд “Би хурдан том болмоор байна” зохиол маань БСШУЯнаас зарласан хүүхдийн зохиолын шилдэг бүтээлийн тендерт шалгарч, кино болсон. Тэгээд Улсын баяр наадмаар “Тусгаар тогтнолын төлөө” жүжиг маань богино хугацаанд, бага зардлаар бүтсэн. Монгол хүн бүрийн мах, цусанд нь эх орон, тусгаар тогтнолоо гэсэн нэг юм байдаг учраас уран бүтээлчид маань ч их сайхан хамтран ажиллаж чадсан. Мөн өнгөрсөн онд бичсэн “Модун хааны дуут сум” гэдэг жүжгийн зохиолоороо кино хийхээр болоод байгаа. Түүхэн ой гэдэг зөвхөн 2011 оноор хязгаарлагдахгүй учраас энэ талын уран бүтээлээ үргэлжлүүлнэ.
-Олон хүн түүхийн сэдвийг барьж аваад эхэлбэл ямар нэгэн байдлаар мушгин гуйвуулах үзэгдэл гарах вий гэж бодогддог. Та харьцангуй олон жилийн өмнөөс энэ сэдвийг сонирхож эхэлсний хувьд ямар бодолтой байдаг вэ?
-Эцсийн эцэст түүхийн үнэн гэдэг бол архивт хадгалагдаж байгаа тэр зүйлийг л хэлнэ. Сэтгүүлчид сайн мэднэ дээ. Баттай эх сурвалж, албан бус эх сурвалж гэж байдаг шүү дээ. Баттай эх сурвалж нь архивын баримт юм. Жишээ нь, Ханд вангийн тухай бичих гэхэд тухайн үед Богдын гаргасан зарлиг буюу тамга, нөгөө улаан шугамтай цаасан дээрээ бичсэн гарын үсэг нь байвал тэр жинхэнэ үнэн. Ихэнх зохиолоо баттай эх сурвалжаас оруулж бичдэг, тэгээд тэр шугамаасаа гажихгүй байх ёстой. Уран сайхны дүр байлаа ч хэтрүүлж болохгүй. Тухайлбал, миний “Тусгаар тогтнолын төлөө” жүжигт гэрээ хэлэлцээрийн үед Дамдинсүрэн сэлмээ сугалаад, Хятадын генералыг араас нь хөөсөн гэж ярьдаг. Энэ нь бичигдсэн байдаг гэдэг. Энэ бол Дамдинсүрэнг хурц зантай, дайчин баатар байжээ гэдгийг, бас эх орныхоо тусгаар тогтнолын төлөө яахаас ч буцахгүй эр хүн гэдгийг илэрхийлнэ. Энэ хүн Дундад иргэн улсын хар цэргүүдийг Цагаан хэрэм хүртэл хөөгөөд буцсан гэдэг баталгаа архивт бий. Тиймээс “Бидний өвөг дээдсээс айгаад танайхны бос госон Цагаан хэрэм чинь ма най улсын хилийг батална. Тийм учраас манай хил Цагаан хэрмээр л хязгаарлагдах ёстой. Чаддаг юм бол танайх наадахаа газрын хөрснөөс арччих” гэж хэлүүлсэн. Тэр нь Өвөрмонголоо бас аваад үлдчих гэсэн санаа шүү дээ. Эцэстээ Хятадын ге нерал тэсэлгүй уурлаад босож ирэхээр нь Дамдинсүрэн мөрөн дээрээс нь дугтарч байгаагаар би дүрсэлсэн. Үүнийг би түүх гуйвуулсан гэж хэлэхгүй. Түүхэн үнэнийг уран сайхны аргаар бичсэн л гэж хэлнэ. Түүх өөрөө их адармаатай, зөрчилтэй, уншигч, үзэгчдийг татахаар сайхан “юм” байдаг. Түүнийг нь бариад бичихэд л болно.
-Та өөрөө түүхийн архивт ажиллаж байсан учраас энэ баттай эх сурвалжийг олж авахад түвэггүй байсан биз дээ?
-Манжид эзлэгдсэнээс хойших материалуудын ихэнх нь Үндэсний түүхийн төв архивт бий шүү. Түүнээс өмнөх нь Бээжинд байж байгаад одоо Тайванийн архивт хадгалагддаг гэдэг шүү дээ. Тэрийг би өөрөө олж үзэх боломж байхгүй учраас түүхийн судалгааны ном, бүтээлийг их уншиж тэндээс эх сурвалжаа авдаг. Үндэсний түүхийн төв архив дахь 1952 он хүртэлх материалын дийлэнх нь монгол бичгээр байдаг. Тэгэхээр монгол бичгийг зэгсэн сайн сурч байж л архивын эх баримттай танилцана гэсэн үг. “Хөх судар”, “Хөх Монголын хөх судар”, “Зуун билиг”, “Эрт эдүгээгийн гайхамшигт сайхан үзэгдэл оршвой” зэрэг ном надад байдаг, түүнийг уншиж сурахын тулд радио электроникийн мэргэжилтэй хүн чинь Үндэсний түүхийн төв архивт архивч-бичээчээр орсон. Нугалбар уншихаас эхлээд, гар бичмэл, монгол бичгийн машинаар бичсэн олон баримтыг уншиж, түүх судлаачидтай хамт ажилласандаа багагүй зүйл сурсан. Жинхэнэ эх баримт гэж юу байдгийг тэндээс яс махандаа шингэтэл мэдэрсэн. Монгол бичиг, тэр дундаа эрт ний бичиг унших чинь бас хэцүү. Үсгээ таниад байдаг хэрнээ ойлгоход түвэгтэй. Тэгээд Архивынхаа Манж судлалын тасгийн эрхлэгч байсан Дол жинсүрэн гэдэг хөгшнөөр нэлээд юм заалгасан. Хамгийн гол нь надад эртний бичгийг нэгбүрчлэн зааж сургасан хүн бол Богдын тал бичээчээр ажиллаж байсан Цэрэнлхам гэдэг эмэгтэй. Амралтын өдрөөр нөгөө номуудаа аваад, багшийнхаа гэрт нь очиж, гаргагдахгүй орхисон үгээ асуудаг байлаа. Тэгж байж өдий дайны дөртэй болсон. Зүгээр нэг галиг заалгаад, үсэг амилуулаад сурчихаар болчихдог юм биш л дээ. Ингэж явсан маань эх түүхээ хайрлах, түүхийн баримт гэдэг хэзээд үнэн байх ёстойг ухаарсан. Хүн өнөөдрийнхөө хийж байгаа зүйлийг үнэлдэггүй. Баримт байсан ч буруу зөрүү биччихдэг, “Өө яах вэ” гээд хаячихдаг нь буруу. Алгын чинээ цаас ч байсан хожим бүхэл бүтэн улсын тусгаар тогтнолд ямар их ач холбогдолтой баримт болдог юм бэ гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон хүн, би. Ардчилсан хувьсгал ялсны дараахан манайд олон байгууллагын баримт бичиг устаж үгүй болсон нь их харамсалтай.
-Энэ тусгаар тогтнол, эрх чөлөө ямар үнээр олдсоныг мэддэг болоосой гэж та нэгэнтээ халагласан байсан. “Одоогийн энэ төрийн түшээдийн яриад байгаагаас алд дэлэм зөрүүтэй” гэж хэлэх шалтгаан байжээ?
-Түүхийн гашуун сургамжаас үзэхэд, нэг төр нөгөө- гөөрөө солигдож болно. Гэхдээ Хаант төр байж байгаад Бүгд найрамдах улс болж болох жишээтэй. Эцсийн эцэст аль нь ч байлаа гэсэн тухайн үндэстэн, ард түмний эрх ашигт нийцсэн байх ёстой. Үндэсний эрх ашгийг манлай дээрээ байлгах учиртай. Үүнийг хангах гол зүйл нь төрийн алтан хайрцагны бодлого. Манайхан хар хайрцаг ч гэдэг. Тэр бодлого хэзээ ч алдагдах ёс гүй. Гэтэл өнөөдөр манайхан сонгуульд ялахын төлөө юугаа ч худалдаж, илчлэхээс буцахгүй болж. Үндэсний эрх ашигт халтай байсан ч хамаагүй, өөрөө л юм хийсэн болж харагдах гээд хамаг юмаа дэлгээд байх нь дэндүү утгагүй. Уран бүтээлч бидэнд хүртэл зохиогчийн эрх гэж байдаг ч үндэсний эрх ашгийн дэргэд энэ бол юу ч биш. Модун Шаньюгийн үеэс байсаар ирсэн төрийн алтан хайрцагны бодлого 300 жилийн дараа буюу Хүүхэн Шаньюгийн үед алдагдсан юм шүү дээ. Энэ бодлого хэнээр дамжих нь гол бус, гэхдээ заавал хэрэгжих л ёстой. Дайснаараа ч дамжин хэрэгжиж болно. Хятадууд гэхэд л “зэрлэг монголчууд” гэдэг үндэстнээсээ хулгайлсан төрийн бодлогыг өөрийнх болгож өөрчилж чаддаг. Энэ аюул одоо манайд нүүрлээд байна. Социализмын үед манай төрийн алтан хайрцагны бодлого Оросоор дамжиж хэрэгжсэн. Гэхдээ би бүхлээр нь гэж хэлэхгүй. Ядаж тийм дайны авч үлдэхийн тулд ямар их золиос гаргасан билээ.
-Үүнийг та хавханд орсон чоно хөлөө тас хазаад амьд гардагтай зүйрлэсэн байсан.
-Тийм ээ. 1911 онд өнөөгийн энэ тусгаар тогтнолыг олж авахын тулд Буриад, Ту ва, Уйгар, Өвөрмонголоо золиосолсон шүү дээ. Тал “биеэ” хаян байж бидэнд авчирсан тусгаар тогтнол. Гэтэл тухайн үед Монголыг Орос, Хятадад худалдсан гэхчлэн элдэв яриа одоо ч байдаг. Түүхийн эх сурвалжийг аваад үзэхэд, манай улс 1911 онд яалт ч үгүй доройтсон байсан. 500 мянга хүрэхгүй хүн амтай, эрүүл мэнд, соёл, боловсрол, эдийн засгийн хувьд ямар байлаа. Тэгэхэд авто номитын хэмжээнд ч гэсэн тус гаар тогтнолоо энэ дайтай авч үл дэнэ гэдэг үнэхээр амар гүй шүү дээ. Хоёр том гүрэн хоорондоо хэлэлцээд шийд чихэж мэдэхээр асуудалд Мон голыг өөрийг нь субъект болгож оролцуулахгүй бол ав тономит болгож болохгүй тийм нөхц өлд тэднийг оруулсан байгаа юм. Манжийн дарлалд 200 жил байсан хэрнээ тийм байж чадна гэдэг Монголын ноёдын мэргэн ухаан, арга заль, мэдлэгийн хүч. Тэд маань автономит хэрнээ бараг тусгаар тогтносон улсад байдаг нөхцөлүүдийг авч үлдсэн. Хаантай, өөрийн он тоололтой, хил хязгаартай, худалдааны харилцаа чөлөөтэй, дотооддоо өөрсдөө асуудлаа шийдэх боломжтой автономит улс хаана байсан юм бэ. Аль нэг улсын тусгаар тогтнолыг хоёр орон хэлэлцэж байгаа үед өөрийг нь субъект болгож оруулсан энэ үйлдэл дэлхийн дипломат харилцааны түүхэнд шинэ хуудас нээсэн гэж үздэг. Би нэг зүйл яримаар байна, болох уу?
-Болно оо. Юу вэ?
-Ален Даллес гэж АНУын тагнуулын байгууллагыг 30 жил толгойлсон нэртэй тагнуулчийн заасан замаар тус улсын гадаад бодлого тодорхойлогддог. Энэ хүн “Хүмүүнлэгийн үйлсээр буурай орныг өөд нь татна гэдэг үлгэр. Түүний оронд хү мүүнлэгийн үйлс нэрээр ар хидалт, завхайрал, урвалт, авлига, шунал, гаж дон зэргийг алгуурхан бөгөөд шургуу аргаар нэвтрүүлж, өөрийг нь өөрсдөөр нь устгах хэрэгтэй. Дараа нь үлдсэн цөөн хэдэн улсыг бид аргалчихаж дөнг өнө” гэж хэлсэн байдаг. Үүнийгээ Индонезээс эхэлсэн гэж үздэг юм билээ. Гэтэл манайд өдгөө эдгээрийн нэлээд нь байгаа гэж бодохоор хэцүү л санагддаг.
-Гэхдээ та монголчуудын ирээдүйд их итгэлтэй хүн биз дээ?
-Тийм ээ. Дороос төөнөх халуун энерги, дээрээс ирэх од эрхсийн энерги хоёр нийлэхээр монгол хүнийг хүчирхэг, зо ригтой, оюунлаг болгодог гэдэгт би итгэдэг. Монгол хүний дээр тэнгэр л бий. Гэхдээ тэнгэр гэдэг нь одоогийн энэ тоо томшгүй бөөнцөр (бөө нарыг хэлэв) биш шүү. Монголын орчин үеийн уран зохиолын түүхэнд би анх бөөгийн тухай “Удган” өгүүллэгээ бичсэн. Буриад, Өвөрмонголоос эхлээд олон зүйлээс судалгаа хийж байсан. Тэгэхэд одоогийнх шиг архи уудаг бөөгийн тухай би л лав мэдэхгүй.
-Энх цагт хэдий ч тусгаар тогтнолын төлөө эмзэглэл тээж, хэрийн хүний уншиж судлахаас халгадаг түүхийн сэдвийг яагаад та барьж авсан юм бэ?
-Түүхийн зохиол бичнэ гэдэг түвэгтэй нь үнэн. Хүмүүс бэлэн байгаа юмыг бичихэд амархан гэх байх л даа. Маш их судалгаа хийх шаардлагатай байдаг. Жишээ нь, би Модунд буу бариулчихвал тэгээд л өнгөрлөө ш дээ. Эсвэл түүнд скрипт нум бариулчихвал дууслаа ш дээ. Дэлхийд хоёр янзын нум сум л байсан. Модуны барьж байсан нум скрипт юм уу, Хүннү нум сум уу гэдгийг би мэдэж байж бичих учиртай. Өнөөдөр бидний өмсөж байгаа дээлийн зах гэхэд л Манжийн үед гарч ирсэн байдаг юм. Монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн дээл нь лам захтай байсан. Тусгаар тогтносон улсад амьдарч байгаа хэрнээ яагаад “Тусгаар тогтнолын төлөө” гэж би бичсэн гэхээр хэдэн зууны тэртээгээс бидэнтэй явж ирсэн алтан хайрцагны бодлогын үр тархинд минь байгаагийнх. Монголын газар шороо, үндэсний эрх ашиг, соёл бичиг, тусгаар тогтнолын төлөө үндсэрхэг үзлээр бичих гол шалт гаан бол өнөөх л төрийн алтан хайрцагны бодлогын үрийг хойч үеийнхэндээ үлдээх. Өөр хэлээр ярьдаг байна уу, Хятадын харьяат болно уу хамаагүй. Ямар ч гэсэн тархинд нь нэг юм үлдэх ёстой. Өнөөдөр Төвд, Уйгар, Өвөрмонголд бослого гараад байхад яагаад Хятадын урд хилээр тайван байдаг юм бэ. Ажиглаад байхад дандаа бидний үсэрсэн цус, тасарсан махны хэлтэрхий учраас энэ олон жилийн дараа ч гэсэн цаана нь нэг юм үлдсэн болохоор л тэр шүү дээ.
-Таныг цаг ямагт хөдөлм өрлөж байдаг хэтэрхий гэмээр завгүй хүн гэдгийг чинь мэднэ. Гэхдээ гурван хүүхдээ хүний дайтай өсгөх, хүмүүжүүлэх талд бол хамгийн завтай ээж шиг цаг гаргадаг бололтой.
-Цаг гаргахгүй байж болохг үй. Өнөөдөр миний хүүхдээсээ харамласан хэдэн цаг эргээд амьдралынх нь туршид нөхөж боломгүй алдааны эхлэл болох ч тал бий. Үүнийг цөөнгүй хүний амьдралаас харж байна. Хаяж болохгүй нэн тэргүүний зүйл бол үр хүүхэд, залгамж үе. Энэ бол зөвхөн эх хүний юм уу, нэг гэр бүлийн хүрээний асуудал биш. Цаана нь улс орны залгамж гэж нэг юм бий. Бид яах вэ дээ, үүрдэг ачаагаа үүрээд л дуусна.
Read On 5 comments

“ЭХ ОРОН-ОЮУН САНАА-ЯРУУ НАЙРАГ” яруу найргийн наадам

5:41 PM
Яруу найрагч Очирбатын Дашбалбарын
тавин таван насны ойд зориулан зохиож буй

“ЭХ ОРОН-ОЮУН САНАА-ЯРУУ НАЙРАГ”
яруу найргийн наадам
2012 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 13 цагаас
Хүүхэлдэйн театрт болно.

Шагнал:
Тэргүүн байр -300 000 төгрөг, Өргөмжлөл, Яруу найрагчийн гар бичмэл
Дэд байр -200 000 төгрөг, Өргөмжлөл, Яруу найрагчийн гар бичмэл
Гутгаар байр -100 000 төгрөг, Өргөмжлөл, Яруу найрагчийн гар бичмэл
Тусгай байр -50 000 төгрөг, Өргөмжлөл

Бүртгэл:
Наадамд оролцох шүлэгчид гурван шилдэг бүтээлээ хэвлэн,
2 дугаар сарын 9-ний өдрийн 17 цаг хүртэл
СУИС-ын Соёл Иргэншлийн Сургуулийн
“Соёл судлалын профессорын баг”-ийн өрөө, багш Д.Индрад бүртгүүлнэ.
Харилцах утас: 96658808, 99792599, 99686073

Шалгаруулалт:
Томилогдсон шүүгчид эхний шатанд ирсэн бүтээлүүдийг шалгаруулж,
шилдэг 30 шүлэгч хоёрдугаар шатанд шүлгээ уншина.
Read On 0 comments

Болор цом - 2011

8:54 PM
Монгол хэл Хянганы ууланд азарган чоно улих нь уртын дууны шуранхай юм Хагацлын гунигийг уртын дуугаар аргадах нь өндөр газрын салхи юм Эртний нутагт өндрийн салхи хүүгэх нь амаржих эхийн дуншил юм Эхээс төрөөд тэнхээ мэдэн чарлах нь миний монгол хэл юм аа Хэрэмний чинадаас адуу нутгаа гүйх нь аадар борооны товшоо юм Хээр талд аадар шаагин орох нь амраг шанзны аялгуу юм Төвөнх аргааж амраг шанз цурхирах нь сэтгэлээ илчилсэн үг юм Түгдрэн байж хайр сэтгэлээ илчлэх нь миний монгол хэл юм аа Эрчис мөрөн бодол болон урсах нь хөөмийн задгай аялгуу юм Элэг тэмтрэх энгэр задгай хөөмий нь өвгөн бүргэдийн дуудлага юм Өд нь бууралтсан бүргэд шувуу бөөрөх нь эцгийн алтан гэрээс юм Өвөг дээдсийн чандлан захисан гэрээс нь миний монгол хэл юм аа Байгаль далай дэлээ хийсгэн давалгаалах нь дун хясааны цуурай юм Баруун чихэнд дун хясаа цуурайлах нь ойн салхины шуугиан юм Түрэмгий салхинд модны орой шуугих нь цэрэг эрсийн уухай юм Түүх шастираас Чингисийн баатрууд уухайлах нь миний монгол хэл юм аа Энэ дөрвөн хязгаарын хил дээсэн дотор Элсний ширхэг бөмбөрөхөөс аянга ниргэх хүртэл Эх байгалийн дуулсан авиа бүхнийг сонордож Элэнцийн элэнцээс туурвисан даанч яруу монгол хэл ээ
Read On 0 comments

Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүд (1960 оноос хойш )

1:18 AM
Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүд
Төрсөн оны дарааллаар оруулав.
(Жич: Энд зөвхөн МЗЭ-д элссэн гишүүдийг хамруулсан болно.)

1961 он

1. АРИУНСАН Бадамжав
2. БАЗАРБАТ Ойдов
3. БАТБАЯР Должид
4. БАТМЭНД Дуламсүрэн
5. БАЯРСАЙХАН Дансран
6. ГАНБОЛД Дандар
7. МАНДАЛ Надмид
8. СҮХБААТАР Ширчин
9. ХАДАА Сэндоо
10. ЭНХ-АМГАЛАН Дамдинхүү

1962 он
1. БАТНАЙРАМДАЛ Пүрэв
2. БАТСАЙХАН Жигмэд
3. БАЯМБАЖАВ Гомбожав
4. ДАРЬСҮХБААТАР Дарьсүрэн
5. ИЧИНХОРЛОО Цэнд-Аюуш
6. НАЙДАВ Лхүндэв
7. НАРАНТУЯА Дашдорж
8. ЦЭДДОО Бямбажав
9. ЭНХТУЯА Бямбажав
10. ЭРДЭНЭБАТ Лувсанчүлтэм

1963 он
1. АЗАТХАН Мухан
2. БӨХБАТ Пүрэв
3. ЖАРГАЛСАЙХАН Петр
4. ЛХАГВА Аюурбунъяа
5. МӨНХТӨР Равжих
6. СҮХБАТ Намжим

1964 он
1. АМАРТАЙВАН Сумъяа
2. БАТЖАРГАЛ Түдэв
3. БҮТЭЭЛЧ Даваахүү
4. ДОРЖ Бархас
5. МӨНХТӨР Дашзэвэг
6. ЭНХБАТ Банзрагч
7. ЭНХБАЯР Дашбаатар
8. ЭНХБАЯР Сорогдог
9. ЭНХТҮВШИН Доёзов
10. ЭРДЭНЭЧИМЭГ Сумъяа

1965 он

1. АМАРХҮҮ Мягмар
2. БИЛИГСАЙХАН Мөнхөө
3. БАЙЫТ Хаваан
4. ДАВААЖАВ Жадамба
5. ДАМДИНДОРЖ Сольтогтох
6. ЛХАГВАСҮРЭН Пүрэв
7. ТУХАТ Тухбет
8. ЦОГТЖАРГАЛ Цэрэндорж
9. ЦЭВЭЭНГЭРЭЛ Дүгэржав
10. ЦЭНД Цэвээн

1966 он
1. АЛТАНХУЯГ Чогдон
2. БАТБИЛИГ Цогдоггарав
3. БАТЖАРГАЛ Намсрайжав
4. БАТЖАРГАЛ Дүгиймаа
5. БАТЦЭЦЭГ Жадамбаа
6. БАЯРЖАРГАЛ Жамсран
7. БОЛОР-ЭРДЭНЭ Жамъян
8. ГАЛААРИД Бадам-Очир
9. ГАНЧИМЭГ Данзан
10. ЗАЯАБААТАР Жалчин
11. ЗОЛБАЯР Гангаа
12. МӨНХБААТАР Ланзад
13. ТҮМЭНГЭРЭЛ Цэндсүрэн
14. УУГАНБАЯР Чойжилсүрэн
15. УЯНГА Шагдар
16. ХАДБААТАР Баадай
17. ХҮЧИТХАРХУРЦБААТАР Хөгөлбөө
18. ЭРДЭНЭБАЯР Лодой

1967 он
1. БАДАМСАМБУУ Гэндэн
2. БАТЖАРГАЛ Чанарав
3. БАТСАЙХАН Чойнсон
4. БАТ-ОРШИХ Базаррагчаа
5. БИЛГҮҮН Нямбуу
6. БУМ-ЭРДЭНЭ Түмэнбаяр
7. БЯМБА Гомбосүрэн
8. ГАНСҮРЭН Дугаржав
9. ДАРАМЗАГД Найдан
10. ИДЭРБАЯР Базаррагчаа
11. ОДГЭРЭЛ Батжаргал
12. УЯНСҮХ Мулцан
13. ЦОЛМОН Тавхай
14. ЧИЛААЖАВ Хайдав

1968 он
1. БАТХҮҮ Болд
2. БАЙГАЛЬМАА Ананд
3. ЖАРГАЛСАЙХАН Дагва
4. МӨНХБАЯР Чулуундорж
5. МЯГМАРЖАВ Баттөр
6. НАРАНЦЭЦЭГ Чойбалсан
7. ШИГҮҮРГЭ Урайдай

1969 он
1. АЛТАНТҮЛХҮҮР Чулуунбат
2. БАВУУДОРЖ Цогдорж
3. БАДАМСҮРЭН Ядамдорж
4. БАЯНСАН Төр
5. БАЯРАА Баасанхүү
6. БИЛИГСАЙХАН Шагдарсүрэн
7. ОДГЭРЭЛ Дамба
8. ОЮУНДЭЛГЭР Цэвэгмид
9. СУУМЭРГЭН Шагдар
10. ХИШИГ-УНДРАЛ Бадарч
11. ХУЛАН Цоодол
12. ЭЛБЭГЗАЯА Цэрэндорж

1970 он
1. АЮУРЗАНА Гун-Аажав
2. БАЯРСАЙХАН Сүрэнжав
3. БОЛОРМАА Галсан
4. ПҮРЭВ Намбар
5. ТӨРМӨНХ Гонгоржав
6. ЭНХТӨР Насанжаргал
7. ЭНХ-АМГАЛАН Лувсанцэрэн
8. ЭРДЭНЭБААТАР Хөөдөө

1971 он
1. БАТБААТАР Цэвэгжав
2. БАТТУЛГА Базарсад
3. ЧИНБАЯР Онон
4. ТЭРГЭЛ Хулганай
5. ЭРДЭНЭБААТАР Чулуунбаатар

1972 on
1. БААСАНДОРЖ Аюушжав
2. БАТРЭГЗЭДМАА Баяртогтох
3. БАТЧУЛУУН Түмэндэмбэрэл
4. БАЯРСАЙХАН Бидэр
5. БОРГИЛ Сэрдамба
6. БУЯНЗАЯА Цэнд-Аюуш
7. ГАЛСАНСҮХ Баатар
8. ОДОНТӨР Шараа
9. ӨЛЗИЙТӨГС Лувсандорж
10. САРУУЛДАЛАЙ Мавган-Эрдэнэ
11. ХУЛГАНАЖАВ Дэлэг-Очир
12. ЭРДЭНЭБАТ Магван
13. ЭРДЭНЭ-ОЧИР Арлаан

1973 он
1. ГАНТУЯА Лхагва
2. ДАВААСҮРЭН Дашням
3. ИЧИНХОРЛОО Баярхүү
4. МӨНХЦЭЦЭГ Гомпилдоо
5. САРАНТУЯА Бямба
6. ЭНХТУЯА Рэнцэндорж
7. ЮНДЭН Цэдэндамба

1974 он
1. ААРЖАРГАЛ Нэргүй
2. БАТЦЭНГЭЛ Лхагвасүрэн
3. ЦЭНДСҮРЭН Баясгалан
4. ЭНХБАЯР Шатар
5. ЭНХБОЛДБААТАР Даваадорж
6. ЭНХЖАВХЛАН Очирсүрэн
7. ЭРДЭВ Хаянхярваа

1975 он
1. БАДАМЖАВ Нацагдорж
2. БАТХУЯГ Пүрэвхүү
3. БОЛОР-ЭРДЭНЭ Халтар
4. ДААРИЙМАА Баттөр
5. ДОВДОН Алтангэрэл
6. УРАНГОО Батсүрэн
7. УУГАНБАЯР Санзайгалсан
8. ХЭРЛЭНТУЯА Пүрэв
9. ЭРДЭНЭСОЛОНГО Батчулуун

1976 он
1. АМАРБАЯР Мөнхөө
2. ГАН-ОЧИР Даваасүрэн
3. ЛХАМНОРЖМАА Шагдар
4. ЛХАМРАГЧАА Ринченсамбуу
5. МАЙНБАЯР Пүрэвжав
6. МӨНХНАРАН Нанзад
7. НАНДИНЦЭЦЭГ Отгон

1977 он
1.НЭРГҮЙ Гомбо-Очир

1978он
1. БАЯРЦЭНГЭЛ Жамсран
2. НАРМАНДАХ Дашдондов
3. СОНИНБАЯР Ганбат
4. СҮХЗОРИГ Гончиг
5. ТӨГСЖАРГАЛ Батсүх
6. ОТГОНБАЯР Мөнгөнхүү
7. ӨРНӨХДЭЛГЭР Дашзэвэг
8. ХАСАР Лхагвасүрэн
9. ЗОЛБАЯР Бааст

1979 он
ГАНЗУЛ Лхамсүрэнжав
ДАГМИДМАА Чермон
МӨНХБАТ Жамъян

1980 он
БАТНАСАН Луваанжалба
БОЛОРЦЭРЭН Батмөнх
ЭРДЭНЭБААТАР Цэвэг-Очир

1981 он
МОЛОМЖАМЦ Лхагвасүрэн
ЧУЛУУНЦЭЦЭГ Батмөнх

1983 он
ЗӨНБИЛИГ Төрбат
ГАНТУЛГА Норов

1985он
ӨСӨХ-ЭРДЭНЭ Дамба

1987он
БАЯРСАЙХАН Ундраа

1988 он
ГАНХҮРЭЛ Бямбацогт

Read On 3 comments

Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүд (1940 - 1960)

6:05 AM
Төрсөн оны дарааллаар оруулав.
(Жич: Энд зөвхөн МЗЭ-д элссэн гишүүдийг хамруулсан болно )

1. АМГАЛАН Мөнх
2. БААТАРХУЯГ Найдан
3. БАТЖАРГАЛ Долгор
4. БАТМӨНХ Сүхбаатар
5. БАТ-ОРШИХ Нямцэрэн
6. БАТСУУРЬ Мөндгөн
7. БАТСҮХ Дэмбэрэл
8. БОЛДСАЙХАН Лхагвадорж
9. ДАВААСҮРЭН Гэндэн
10. ДАМДИНБАЗАР Авирмэд
11. ДОРЖГОТОВ Долгорсүрэн
12. СУНДУЙ Оюунбадам
13. ХҮРЭЛБААТАР Намжим
14. ХҮРЭЛТОГОО Банзай
15. ЦОГЗАЯАБААТАР Банзраагч
16. ЦЭДЭНДАВАА Дамдиндорж
Read On 1 comments

Өөртөө унших дадал хэвшүүлэхийг хүсвэл...

11:52 PM
Эх сурвалж: http://ganzo-n.blogspot.com/

Дуртай блогоороо дамжиж яваад Унших дадал суулгах 14 арга нэртэй нэг зөвлөгөө олж ихэд таашаав. Тэгээд (ганц нэг давхацсан аргыг нь орхиод) ихэнхийг нь орчуулаад доор тавьчихлаа.


Хэрвээ та өөртөө унших дадал хэвшүүлэхийг хүсвэл үүнд туслах олон арга бий.

Юуны түрүүнд, сайн номтой бол унших нь маш сайхан ажил гэдгийг сана. Харин маш муу юмуу туйлын хэцүү ном унших бол та өөрийгөө хүчлэх шаардлагатай болж, яг л хүнд хүчир ажил хийх мэт санагдана. Ийм байдал хэдэн өдөр дарааллан үргэлжилбэл та уг номоо орхиж, тааламжтайгаар уншиж болох ямар нэгэн ном олж авахыг хичээгээрэй. Үүнээс гадна, унших дадлыг хэвшүүлэхийн тулд дараахь зөвлөгөөнүүдийг туршаад үз:

•Цаг тогтоо: Та өдөрт дор хаяж 5-10 минут ном унших хэд хэдэн цагтай болох хэрэгтэй. Тухайн өдөр юу ч тохиолдлоо гэсэн эдгээр цагуудад номоо унш. Жишээлбэл, өглөөний цай болон өдрийн хоолны үеэр (ганцаараа хооллодог бол оройн хоолны цагаараа ч тэр) уншлага хийгээд дадчих. Тэгээд жорлонд суухдаа, мөн орондоо орсон хойноо тус бүр 10 мин ном уншдаг болъё гэвэл өдөрт нийт 40 мин ном уншдаг болох юм. Энэ маягаар эхэлбэл та удахгүй маш зөв унших дадалтай болно.

•Үргэлж ном авч яв. Хаа ч явлаа гэсэн номоо бүү орхи. Би гэрээсээ гарахдаа үргэлж жолооныхоо үнэмлэх, түлхүүр, ном зэргээ хамгийн түрүүнд шалгадаг. Би номоо ажилдаа болон янз бүрийн уулзалт, болзоонд явахдаа, ер нь хаа ч явсан авч явдаг. Уншихгүй дээ гэж бодсон газар луу (жишээ нь кинотеатр) явахдаа хүртэл шүү. Хэрвээ та хэн нэгийг хаа нэгтээ хүлээх хэрэг гарвал номоо унш. Цагийг үр ашигтай өнгөрүүлэх гайхалтай арга шүү.

•Жагсаалт гарга. Уншихыг хүссэн номнуудынхаа жагсаалтыг гарга. Үүнийгээ та тэмдэглэлийн дэвтэртээ юмуу хөүмпэйжэн дээрээ, эсвэл хувийнхаа викид, ер хаана ч хадгалж болно. Ямар нэг гоё, сайхан номын тухай интернэтээс юмуу хэн нэгнээс дуулмагцаа жагсаалтандаа нэмэхээ, хэдийнэ уншчихсан номоо жагсаалтаасаа хасахаа мартуузай.

•Чимээгүй орчныг сонго. Гэртээ тайван намуухан орчин олоод, сандал дээрээ тухлан номоо тасалдалгүй унш. Сандлын чинь ойр зурагт, компьютерээс авахуулаад чанга хөгжим, гэр бүлийн гишүүд, өрөөний найзууд гэх мэт анхаарал сарниулагчид бүү байг.

•Зурагт, интернетийн хэрэглээгээ багасга. Хэрвээ та үнэхээр л илүү их уншихыг хүсч буй бол ингэхээс өөр аргагүй. Магадгүй олон хүмүүст хэцүү байх л даа. Гэхдээ зурагт, интернетээс холдон байж олж авсан минут бүрээ уншлагандаа зориулж болно гэдгээ санаарай. Энэ дадал танд хэдэн минутаар биш хэдэн цагаар унших боломжийг олгоно.

•Хүүхэддээ ном уншиж өг. Хэрвээ та хүүхэдтэй бол тэдэндээ ном уншиж өгөөрэй. Ингэх нь тэднийг ном уншдаг хүн болгох хамгийн сайн арга юм. Энэ дадал тэдэнд амьдралдаа амжилт олоход нь туслах нь гарцаагүй. Хүүхдийн хамгийн сайн номуудыг олж аваад уншиж өгөх хэрэгтэй шүү. Ингэснээр та давхар өөртөө унших дадал хэвшүүлж буй, ерөөс хүүхэдтэйгээ цагийг үр дүнтэй өнгөрүүлж хэрэг юм.

•Хуучин номын дэлгүүрт зочил. Миний очих хамгийн дуртай газар бол хуучин номын дэлгүүр. Тэнд би өөрийн хуучин номнуудаа өгч, авах номнуудаа ихээхэн хямдруулдаг юм. Хэдхэн төгрөг зараад л хүссэн номнуудаа авчихна даа.

•Номын санд очдог өдөртэй бол. Хуучин номын дэлгүүр явахаас зардал багатайгаар ном унших арга бол мэдээж номын санд суух. Долоо хоногийн масшрутандаа номын санг багтаагаарай.

•Хөгжилтэй, хөнгөн ном унш. Таныг үнэнхүү автуулж чадах, уншуулаад л байж чадах тийм номнуудыг олж аваарай. Агуу бүтээлүүд биш байг, хамаагүй, таныг унших хүсэлтэй л болгож байвал болох нь тэр. Унших дадлыг хэвшүүлшнийхээ дараа та илүү хэцүү номыг бол уншиж чадна, харин одоохондоо хөгжилтэй, хөнгөн ном бариад ав.

•Хамгийн таатай ажлаа болго. Уншлагын цагаа өдрийн хамгийн таатай цагаа болгоорой. Унших зуураа сайхан цай юмуу кофе ууж, өөрийгөө дайл. Тохилог гэгчийн сандал дээр зөөлөн хөнжилтэй тухал. Нар мандахад, нар жаргахад, бас далайн эрэг дээр номоо уншаарай.

•Блогтоо бич. Ном унших дадлыг хэвшүүлэх хамгийн сайн аргуудын нэг нь юу уншсанаа блогоо хөтлөх явдал юм. Та блоггүй бол болох хэрэгтэй. Үнэгүй шүү дээ. Гэр бүлийнхэн, найзуудаа блогтоо урьж өөртөө ямар ном унших талаар санал, зөвлөгөө өгүүл, уншиж байгаа номон дээрээ тэдний сэтгэгдлийг сонс. Энэ арга танд зорилгоо байнга ухамсарлаж байхад тань тусална.

•Зорилго тавь. Өөртөө би энэ жил 50 ном уншмаар байна (хэд ч байж болно) гэж хэл. Тэгээд гүйцэлдүүлэхийг зорь. Гэхдээ хамгийн гол нь ном уншиж байгаадаа сэтгэл хангалуун байгаа эсэхээ мэдрэх юм шүү. Тооны хойноос хөөцөлдөж болохгүй.
Read On 0 comments

Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүд (1940 он хүртэл)

1:17 AM
Төрсөн оны дарааллаар оруулав.
(Жич: Энд зөвхөн МЗЭ-д элссэн гишүүдийг хамруулсан болно )


1896 он
1. ЖИГМЭД Чимэд
2. АХТААН Баб

1899 он
1. ДАМДИН Жүгдэр
2. ТЭРБИШ Наран

1901 он
1. ЧОЙЖИЛСҮРЭН Дагва

1902 он
1. БУЯННЭМЭХ Сономбалжир

1903 он
1. АЮУШ Ширнэн

1904 он
1. ЯДАМСҮРЭН Мөрдэндэв

1905 он
1. РЕНЧИН Бямба
2. ЧОЙДОН Буджав

1906 он
1. НАЦАГДОРЖ Дашдорж

1907 он
1. БИЗЪЯА Mөнгөн

1908 он
1. ДАМДИНСҮРЭН Цэнд
2. СОДНОМ Балдан

1909 он
1. ДАНЗАН Жамба
2. НАВААН-ЮНДЭН Насан-очир

1910 он
1. НАМДАГ Донров
2. НАЦАГДОРЖ Төмөр

1911 он
1. ПЭРЭНЛЭЙ Дамдин
2. УЛАНБАЯР Сүрэнжав

1912 он
1. ДАШДЭНДЭВ Санжмятав
2. ДЭНЧИНГУНГАА Тангад
3. ШИРЭНДЭВ Базар
4. ДАМДИНСҮРЭН Цэнд (Өвгөөдэй)

1914 он
1. ДАШГОМБО Содном
2. ЛУВСАНЖАМЦ Гомбо
3. ХОРЛОО Базар
4. ЦЭДЭНЖАВ Цэрэндорж

1915 он
1. ЦЭВЭГМИД Дондог
2. ЦЭНД-ОЧИР Лувсандэндэв

1916 он
1. ЛОДОЙДАМБА Чадраабал
2. СЭНГЭЭ Дашзэвэг

1917 он
1. ДАРЖАА Дорж
2. ЛХАМСҮРЭН Чойжилжав
3. ОЙДОВ Чойжамц
4. СЭР-ОД Гомбо

1918 он
1. СҮРЬЕЭ Дэгээхүү
2. ДАШЖАМЦ Дагва
3. ЛОДОЙ Жамсран
4. НАЦАГДОРЖ Шагдаржав
5. ОЮУН Эрдэнэбат

1919 он
1. БАДАРЧ Лувсандаш
2. БАЗАРРАГЧАА Ойдов
3. БАТТУЛГА Зо Пай Жин
4. ЗАНДРАА Цэвээн

1920 он
1. ВАНГАН Ламжав
2. ЖАМСРАНЖАВ Гомбо
3. ЖАМБАЛСҮРЭН Намхай
4. ЖООЖ Жаргал
5. ИШТАВХАЙ Наран
6. НАЦАГ Буньяа

1921 он
1. БААСТ Бөх
2. БААСАЙ Б
3. ГОМБОДОО Нацаг
4. ДАМБИЙЖАНЦАН Дугар
5. ДАНИЯЛ Дикейн
6. ДАШДОРЖ Жамба
7. ДАШЦЭРЭН Базар
8. ДОРЖПАЛАМ Сүх
9. ДЭМЧИГЖАВ Магванжав
10. МАГАУИЯ Султаны
11. САМБАЛХҮНДЭВ Амгаа
12. УДВАЛ Соном

1922 он
1. ЛУВСАН Пунцаг
2. НАВААНСҮРЭН Дашдорж
3. СОДОВ Даваасамбуу

1923 он
1. АГВААНЖАМБАЛ Лувсан
2. БАДРАА Самбуу
4, ДАШДОНДОГ Самдан
5. ЖАМБАЛЖАМЦ Омбоо
6, НАМСРАЙ Жигжид
7. РЭНЦЭН Төрдаш

1924 он
1. АЛХБААТАР Дүгэр
2. БААСАНЖАВ Өвгөн
3. ГААДАМБА Санжмятав
4. ЛАВААЦЭРЭН Галдан
5. МАХФУЗ Хулыбек
6. ХУРМАНХАН Мухамад
7. ШАГДАР Цэрэндагва

1925 он
1. БАЛЧИНДОРЖ Өлзий
2. БАНЗРАГЧ Намсрай
3. ДАВААДОРЖ Сосорбурам
4 ЛХАМЖАВ Сүрэн
5. МИЛХААБААТАР Баяр
6. НАДМИД Нанзад
7. ОЙДОВ Мядагмаа
8 ХАЯНХЯРВАА Балжид

1926 он
1. БАДРАА Жамц
2, ГАРАМЖАВ Дэмчиг
3. НЯМ-ОСОР Цэмбэл
4. СЕЙТХАН Абилхасим
5, ЦЭЦЭГ-ӨЛЗИЙ Жүгдэр
6, ЧОЙЖИЛ Доржпалам

1927 он
1. АГВААНДАШ Ичинхорол
2. ДАНЗАН Цэвэлмаа
3. ДҮГЭРЖАВ Жамц
4. ЖАМЪЯН Данзан
5. САНДАГАА Загар
6. ЦОГТ-ОЧИР Дамба
7. ЦЭВЭЭН Хайдавданзан
8. ЧИМИД Чойжил
9. ЧОЙЖАМЦ Дүлзэн

1928 он
1. АВИРМЭД Пэрэнлэй
2. БАЯНЗУЛ Магсар
3. ДАНДИЙ-ЯДАМ Аюурзана
4. ДАМДИНДОРЖ Жингэлэй
5. ЖҮГДЭРХҮҮ Дэлэг
6. ЛУВСАНДОРЖ Бүтэд
7. НЯМАА Бат
8. ПАШКА Долгор
9. РЕНЧИНСАМБУУ Галсан
10. СОДНОМДОРЖ Дамдинцоо
11. СОРОНЗОНБОЛД Лувсанцэрэн
12. ТАРВА Далантай

1929 он
1. АЛГАА Чулуун
2. АРГАНБАЙ Жумажаан
3. БУЛЖАВ Чоён
4. БЭГЗСҮРЭН Балдандорж
5. ГАЙТАВ Цэвэгмэд
6. ГОМБОЖАВ Сангидорж
7. ГЭНДЭНДАРАМ Жамран
8. ДАШДОРЖ Даваасамбуу
9. ӨЛЗИЙСҮРЭН Буяндэлгэр
10. РЕНЧИН Пунцаг
11. СОДОВ Лувсандаш
12. СОДНОМДАРЖАА Түдэв
13. ХАУИЯ Арысбай
14. ЦЭНД Ойдов
15. ЭРДЭНЭ Сэнгэ
16. ЯВУУХУЛАН Бэгз

1930 он
1. ДАВААХҮҮ Аюуш
2. ЖАМЪЯН Дагва
3. ЛУВСАНДЭНДЭВ Чойлон
4. НАМЖИЛМАА Буяндай
5. САНЖААГОНЧИГ Юндэн
6. ХАСБААТАР Цэвэгжав
7. ЦЭДЭВ Сугар
8. ЦЭНД Дамдинсүрэн
9. ЦЭРМАА Дэмбэрэл
10. ЧИМИДДОРЖ Дэжид
11. ЧУЛУУНХҮҮ Тэгш
12. ШАГДАР ЖАМЦ

1931 он
1. АРГАНБАЙ Жумжаан
2. ДОЖ Дугар
3. ЛУВСАНВАНДАН Соном
4. ЛУВСАНЦЭРЭН Гомбосүрэн
5. НАРАН Сүхбаатар
6. ПҮРЭВДОРЖ Балдангомбо
7. СОНГИНО Чойжилжав
8. ЦЭЕН-ОЙДОВ Ширнэн
9. ЧЕРИЕДАН Нигаш

1932 он
1. ВАНЧААРАЙ Шагж
2. ТАНГАД Галсан
3. ГОМБОЖАВ Дорж
4. ДАНДАР Цэенпил
5. ДАНСРАНЖАВ Жалбуу
6. РАВДАН Дэлгэр
7. СҮРЭН Батмөнх
8. СЭРЭЭНЭН Оном
9. ЦЭДЭНДАМБА Базар
10. ЦЭДЭНДОРЖ Мишиг
11. ЧОЙЖИЛСҮРЭН Лхамсүрэн
12. ШАРАВНЯМБУУ Буянбадрах
13. ШҮГЭР Цэрэндулам

1933 он
1. АЛАГСАЙ Чимид
2. АМАР Гүрбазар
3. БАДАМ Бат
4. ДОРЖГОТОВ Шушмаа
5. ЁНХОР Шадав
6. ЖАМЪЯНСҮРЭН Түвдэнсүрэн
7. ЖҮГДЭР Санжмятав
8. ЛУВСАНЖАВ Чойжав
9. ЛУВСАНЦЭРЭН Пэрэнлэй
10. МЯГМАР Дэмбээ
11. ПҮРЭВДОРЖ Дэндэв
12. СОСОРБАРАМ Балх
13. ШИРЧИНСҮРЭН Мишиг
14. ЭНЭБИШ Батмөнх


1934 он
1. БӨХЧУЛУУН Дагвадорж
2. ГОМБО Чимид
3. ГҮРСЭД Минжаахай
4. ДАЛХЖАВ Авирмэд
5. ДОЛД Самдан
6. ДУЛМАА Шагдар
7. ЗАНДРААБААДИЙ Хорол
8. ЛХАМ Дамба
9. НАДМИД Самбуу
10. НАЦАГДОРЖ Чимиддорж
11. НЯМДОРЖ Нямбуу
12. САНЖЖАВ Даваа
13. СҮРЭНЖАВ Далантай
14. ЦЭВЭЭН Самбуу
15. ЯДМАА Раднаа
16. ЯДАМСҮРЭН Гочоо
1935 он
1. БАТАА Цогт
2. БАЛБАР Бат-Очир
3. БЯМБАЖАМЦ Баянхүү
4. ДАШДООРОВ Сормуунирш
5. ДУГАРСҮРЭН Намдаг
6. ЖАМСРАН Лувсан-Иш
7. МААМ Дүгэржав
8. МАНДАХСАН Дамдинсүрэн
9. МӨНХ Цэрэндорж
10. НАЙМАНЖИН Далай
11. ПҮРЭВСҮРЭН Жамъян
12. СЭСМАА Гэндэн
13. ТҮДЭВ Лодон
14. ЦЭРЭНБАЛТАВ Сүхбаатар
15. ШАГДАР Жанчив
16. ШАРТОЛГОЙ Шавид

1936 он
1. БЯМБАА Дамин
2. БАЯСГАЛАН Содов
3. ВААНЧИГ Бэгзсүрэн
4. ДАВГАДОРЖ Лувсан
5. ДАВГАДОРЖ Намдав
6. ДАРЬСҮРЭН Лхамжав
7. ДОРЖСҮРЭН Навааншарав
8. ЕЛЕУСИЗ Мухамад
9. ЁНДОНСАМБУУ Жамц
10. ЖАМЪЯН Галсан
11. ЛУВСАНДЭЛЭГ Дэжид
12. НАЦАГДОРЖ Дарьсүрэн
13. ЦЭРЭНДОРЖ Ханд
14. ЧОЙНОМ Ренчин

1937 он
1. БАДАМРЭГЗЭД Дашпэлжээ
2. БЯМБАЖАВ Чойжилжав
3. ГАЛ Жамъян
4. ГАРМАА Дорж
5. ГҮРРЕНЧИН Ичинхорол
6. ДАМБА Гаажид
7. ЛОВОР Галсанбалдан
8. ӨЛЗИЙНЯМ Дорж
9. ОНГООДОЙ Чойндон
10. ПҮРЭВДОРЖ Лувсан
11. СОЁН Хажубай
12. ТУЯА Бат-Очир
13. ЦЭДЭНДОРЖ Цэвэгмэд
14. ЮМСҮРЭН Түндэв
15. ЯКИЙ Ильяс

1938 он
1. БАВУУДОРЖ Гэмбэл
2. БАДАРЧ Дэмчиг
3. БАТДАГВА Дулам
4. БЕРИМБАЙ Лохог
5. ГОМБОСҮРЭН Дагва
6. ДОЛГОРЛХАМ Шаравжамц
7. ДОРЖСҮРЭН Дашзэвэг
8. ЖАВГАН Мишиг
9. ЖАЛБУУ Батхүү
10. ЖАНЧИВДОРЖ Чимид-Очир
11. ЖИГЖИДСҮРЭН Дашзэвэг
12. ИМАШХАН Байбаатар
13. КАБЫДАШ Калиаскар
14. МОНГОЛХҮҮ Бехтэй
15. НАСАНЖАРГАЛ Ядам
16. ОЧИРЖАВ Самбуу
17. ПҮРЭВСҮРЭН Пүрэвжав
18. ПҮРЭВСҮРЭН Нансал
19. САндуйжав Пүрэвдорж
20. ЦЭНДСҮРЭН Осор
21. ЦЭРЭНДОРЖ Гомбо
22. ЦЭРЭНДОРЖ Самбуу
23. ШАВДАРБАЙ Хатшан

1939 он
1. БАЗАРБАТ Ойдов
2. БАДАМЖУНАЙ Цэрэнцол
3. БАДАРЧ Пунцаг
4. БУЯНДАЛАЙ Жунбай
5. ДЭНСАМБУУ Давгасамбуу
6. ЖАМЦ Банзрагч
7. ЖАМЛИЙХАА Шал
8. ЗУНДУЙ-ЁНДОН Лувсан
9. ЛОЧИН Соном
10. ЯДМАА Намсрай
11. НОРОВ Билиг
12. НЯМАА Долгор
13. СОНОМ Ядам
14. ОЙДОВ Данаа
15. ЦОГТ Шагдарсүрэн
16. ЦЭДЭВ Дожоо
17. ШАГДАРСҮРЭН Данзанням
18. ШАЖИНБАТ Шоовой
Read On 0 comments

УТГА ЗОХИОЛЫН НЭГ ЗОХИОЛ, НЭГ НОМЫН ШҮҮМЖИЙН УРАЛДААНЫ БОЛЗОЛ

6:37 PM
Нэг. Зорилго

Монголын утга зохиол хөгжлийнхээ нэн сонирхолтой үеийг туулж байна. Дэлхийн утга зохиолын бүхий л урсгал чиглэлүүд монголын утга зохиолд нэвчиж өөр өөрийн арга барил, үзэл бодол, чиг хандлагаа хэлбэршүүлэхийн төлөө өрсөлдөж байна. Чухам энэ үйл явц дахь уран бүтээлийн эрүүл өрсөлдөөн монголын утга зохиолын шинэ зууны хөгжлийн чиг хандлагыг тогтоох нь дамжиггүй. Тиймээс утга зохиолын тухайн бүтээлийг задлан шинжлэх, үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор нэг зохиол, нэг номын шүүмжийн тухайлсан уралдааныг дагнан зарлаж байна.

Хоёр. Тавигдах шаардлага

1. Монголын утга зохиолын бүхий л урсгал чиглэлийг хөгжих, төлөвших боломжийг бүрдүүлэхийн тулд утга зохиолын хөгжилд нөлөө үзүүлсэн зохиолын уран чадварыг задлан шинжлэх, уран бүтээлийн шинэ соргог ололтыг нээн тодруулах, зохиол ба зохиол бус зүйлсийг ялган дүгнэлт өгөх замаар уран сайхны соёлын үнэлэмжийг нэмэгдүүлэх, их утга зохиолын эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн байвал зохино.

2. Монголын зохиолчдын нэг бүтээл буюу шүлэг, өгүүллэг, тууж, роман, жүжиг зэрэг тодорхой нэг уран бүтээлийн тухайлсан шүүмж байна. Нэг бүтээлийн шүүмж нькомьпютерийн 11 шрифтээр бичигдсэн А4- ийн 6 хуудаснаас хэтрэхгүй хэмжээтэй байна.

3. Монголын зохиолчдын бие даан хэвлүүлсэн номд тухайлан бичсэн уран сайхны шүүмж байна. Нэг номын шүүмж нь комьпютерийн 11 шрифтээр бичигдсэн А4- ийн 6 хуудаснаас хэтрэхгүй хэмжээтэй байна.

4. Тухайн шүүмж нь “Цог” сэтгүүл, “Утга зохиол, урлаг” сонин болон төв, орон нутгийн сонин, сэтгүүлд хэвлэгдсэн байна. Хэвлэлд нийтлэгдсэн шүүмжийг МЗЭ-ийн Шүүмж судлалын Үндэсний төвд ирүүлж, бүртгүүлнэ.

Гурав. Уралдааныг шалгаруулах журам

Уралдааныг 2011 оны эхнээс 12-р сарын 15-ны өдөр хүртэл зарлаж байна. МЗЭ-ээс томилсон шүүгчдийг бүрэлдэхүүн бүтээлийг шалгаруулж дүнгээ гаргана. Уралдаанд ирсэн шүүмжийг нэгтгэн бие даасан ном болгон хэвлүүлнэ.

Дөрөв. Шалгарсан бүтээлийг дараах байдлаар шагнан урамшуулна

а / Нэг зохиолын шүүмж

Нэгдүгээр байр Өргөмжлөл 300.000

Хоёрдугаар байр Өргөмжлөл 200.000

Гуравдугаар байр Өргөмжлөл 100.000

б/ Нэг номын шүүмж

Нэгдүгээр байр Өргөмжлөл 300.000

Хоёрдугаар байр Өргөмжлөл 200.000

Гуравдугаар байр Өргөмжлөл 100.000

МЗЭ-ИЙН ШҮҮМЖ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

“ЦОГ” СЭТГҮҮЛ

“УТГА ЗОХИОЛ, УРЛАГ” СОНИН
Read On 1 comments

П.Батхуяг. Борооны охин (өгүүллэг)

5:27 AM
Тэр бороо арван нэгэн сарын эхээр гэнэт оров. Гайхалтай нь өвөл бороо ороход хэн ч хачирхсангүй. Ихэнх хүн удахгүй яргуй нүдлэж, ногоо цухуйна хэмээн бодсон биз. Харамсалтай нь даанч тэгсэнгүй. Бороо орсоны маргаашнаас ертөнцийн бүх юм хайлж эхэллээ. Он удсан байшин барилгын чулуун хананууд шоколадтай мөхөөлдөс шиг зунгааралдан нялцайж, замын өнгөлсөн хавтангууд ялбайж, уул толгод, өвс ургамал галд хуйхлагдсан мэт үгүй болж, чулуу, модод хэлбэрээ алдаад нүд халтрим дүрстэй овгор хар зүйл болон хувирч байлаа. Мэдээж хүмүүс орох байх газраа олж ядан хий дэмий л ийш тийш гүйлдэж, хоргодох байрнаас алт эрдэнэс мөнгө төгрөг, юугаа өгөхөөс буцахгүй байдалд хүржээ. Тэр өдрийн бороонд норсон хүмүүс эхнээсээ хайлж, мэлтэгнэсэн шингэн бие нь нүдэн дээр агаарт ууршиж байв. Энэ гарцаагүй мөхөл гэдэгтэй бүгд эвлэрээд хэн ч аврагдах арга зам хайхаа больж, хайлан уурших өдрөө хүлээн мөргөл залбирал хийсээр суух болов. Харин бид хоёр хэд хоногийн өмнө болсон хуримнаас буцаж явлаа. Хурим хачин сайхан болсонсон. Хөөрхөн залуухан бэрийнхээ дуулж бүжиглэхийг харсан хөгшин залуу бүгд л уяран баясаж, хэд ч дахин дуулуулсан юм, бүү мэд, бараг л тоогоо алдсан байлаа. Цээл сайхан хоолой, уян налирхай бие, усгал зөөлөн харц гээд хамаг сайхан нь төгс бүрдсэн нэгэн байлаа

-Түүний хоолой цаанаа л нэг нууцлаг даа? Сонсоод л суумаар сэтгэлд нэг л дотно, тийм , ээ гэж тэр надаас гэнэт асуув. Зам хайлмагтаад хот хоорондын автобус мөлхөх төдий л урагшилж байсанд уур хүрснээ мартаад:

-Ёстой сайхан дуулдаг бүсгүй байналээ дээ? хэмээн түүний хэлснийг бүрэн дэмжиж байгаагаа батлах гэсэн мэт толгойгоо дохилоо. Эргэн тойрон уулс сүглийж байдаг газар, одоо гүйлгэнэсэн хэдэн хар дов болж хувирчээ. Тэр бүгдийг харахаар сэтгэл улам түгшүүртэй болох тул нүдээ аниад сандалдаа улам шигдэн суулаа.

-Ямар сайхан бүжиглэдэг гэж санана. Тийм, ээ гэхэд нь зөвхөн толгой дохисонд тэр харсангүй. Тэгэхээр нь автобусанд суугаа бүх хүн сонсохоор чангаар,

-Би энэ насандаа тийм уян зөөлөн биетэй бүсгүй хүнийг хараагүй гэлээ. Гэтэл тэр нүдээ эргэлдүүлэн өндийж ирснээ, сандлынхаа түшлэгийг базлан байж,
-Зөөлөн гэнэ, ээ. Чи биенд хүрч үзээ юу? Зөөлөн гэдгийг нь чи яаж мэдсэн юм бэ? Үнэхээр ер бусын зөөлөн байна уу? гэж ар араас нь угсруулан асууж гарлаа. Гэнэт буруу үг санамсаргүй алдсанаа мэдсэн ч түүнд худал ч болтугай гайхуулмаар санагдаад:

-Олны нүд хариулж байгаад түүнийг би тэвэрч үнссэн юм. Бүр уруул дээр нь гээд нүдээ аньлаа. Дотроо түүний царай яаж зэвхийрэхийг төсөөлж бодонгуут инээд цээжнээс булталзаад хариугүй гадагш нь алдчихсангүй. Биеэ хүчлэн барьж инээдээ дарлаа. Үнэхээр тэр хуриманд уригдсан бүх хүн түүнийг тэвэрч аваад уруул дээр нь шуналтайгаар үнсэхийг дотроо хүсэмжилж байсан гэдэгт мөрий тавьсан ч бэлэн байна. Хөгшин залуу, эр эм ялгаагүй гэвэл арай дэгсдүүлсэн болохгүй билээ. Нүдийг нь үүрийн цолмонтой зүйрлээд хэрэггүй. Учир нь тэр одноос ч тунгалаг, тэр одноос ч гэрэлтэй, тэр одноос илүү цацарч байсан юм. Далайн ероолын сувдаар чимэглэж сүлжсэн хар гэзгийг ёстой л гүн шөнийн тэнгэр хийгээд тэнгэрт чимсэн ододтой зүйрлэвэл дөхөхөөр байлаа.
-Чи сүйт залууг нь олж харсан уу? Тийм охиныг гэргийгээ болгодог ховорхон азтай эр бий дээ? гэсэнд тэр хүзүүгээ гүрдийлгэн онигор нүдээ байдгаар нь бүлтийлгээд:

- Чи бас олж хараагүй юм уу? Би хуриман дээр цугласан бараг бүх хүнээс асуусанш дээ? Хэн ч олж хараагүй байналээ. Ингэхэд чамайг ер нь хэн урьсан юм. Чи хэнийх нь ах дүү болж байна гээд бүх насаараа цагдаагийн мөрдөгч хийсэн хүний нүд гаргаж, лавлан асуув.

-Би урилгатай, гэхдээ хэн ч надад өгөөгүй. Хуримын өмнөх өдрийн өглөө л тэнд заавал очих ёстойгоо мэдсэн юм.

-Яаж гэдгийг чинь мэдэж болох уу?
-Зүүдэндээ л...Тэр сандлаасаа огло үсрэн босоод, гар тээшний хайрцаг мөргөлөн байж, автобусны цонхоор ийш тийшээ гайхшран харснаа,

-Энэ гадаа чинь юу болоод байгаа юм бэ? Хайлаад байгаа юм уу даа? гэснээ, сүлбээр зүүгээр тогтоосон цамцныхаа энгэрийг ярж, туранхай цээжээ ил гаргаад:
-Би бас асуусан тэр хуриманд нэг ч хүн урилгаар ирээгүй, бүгд л зүүдлэсэн байгаа юм. Харин түүнийг тэвэрч үнссэн гэдэг чинь уур хүргээд байна. Чи яасан гэж, ямар алдар гавьяатай гэж түүнийг үнсэж таалдаг билээ. Энэ үед бороонд орсон автобусны дээвэр хайлж гадаа дотор хоёр зааггүй болоход хүмүүс сандралдан бужигнаж гарав. Би түүний нүдийг сэмхэн буландан харвал, уур хилэнтэйгээр гялалзах агаад юу юугүй цохиод авахад бэлэн гараа тас зангидаж, туранхай цээж нь сүртэй нь аргагүй оволзож байлаа. Автобус хэдийнээ зогсоод жолооч залуу хажуугаар том том харайн гүйх зуураа:

-Та хоёр чинь энд үлдэж хайлах гээ юу? Бушуухан наанаасаа гараач хэмээн хашгирсаар өнгөрөв. Гэвч бид хоёрын хэн нь ч хөдөлсөнгүй. Түүний нүд улам хурцаар гялалзан, хоёр гараараа намайг заамдан аваад, хэсэг сэгчсэнээ:

-Чам шиг муу эр түүнийг илж таалсан байх учиргүй. Тэр тэр, тэр бол, тэр бол тэнгэрийн гүнж мэдэв үү? Өтөл муу газрын биднийх биш, чи бид хоёр шиг өт хорхой биш, гээд хайлж дуусаж буй автобуснаас үсрэн бууж өтгөн лав үсчүүлсээр гүйж одов. Түүний араас хэсэг харж зогсоод би хоргодох газар хайхаар хандсан зүг рүүгээ гүйлээ. Эцэстээ хөл хүндрээд урагш ахих аргагүй болов. Тэгээд бодож эхэллээ.

* * *

Тамхиныхаа үнсийг тэр сурмаг гэгч нь унагаагаад, утааг нь хоосон агаарт угалзаруулан үлээж, торгон оймсныхоо хээг удаан гөлөрснөө:

- Миний хурим маргааш болно. Чи ирэх юм байгаа биз дээ? Чамайг ирэхгүй бол энэ насаараа гомдох байх шүү? Магадгүй ирэх төрөлдөө ч гомдож мэдэх юм гэснээ хачин чангаар инээв.
Өмнө нь ийм наалинхай байсныг санах гэж оролдоод бүтсэнгүй. Дэмий л толгойгоо өвтгөснөөс хэтэрсэнгүй. Нэг орой өөрөө л хаалга тогшоод, өөрөө л хувцсаа тайлаад, өөрөө өвөрт ороод ирсэн түүнтэй хэзээ яаж танилцсанаа ч санадаггүй юм. Зарим өглөө яваад л өгсөн байдаг, зарим өглөө унтаад л хоцордог түүнээс нэрийг нь бараг асуугаагүй байж мэднэ. Учир нь санах гээд чадаагүй юм.
- Хэнтэй хуримлах гэж байгаа юм. Би таних залуу юу?

- Тэр нууц, аа. Ямар ч байсан чи ирээрэй. Надад харин ямар ч бэлэг хэрэггүй шүү? Зүгээр л чи энэ биеэрээ морилон ирэхэд л хангалттай. За маргааш миний хуриман дээр уулзая гэээд хаалга зөөлхөн хаагаад гарч одов.
Араас нь ямар нэгэн зүйл дагаад гарах шиг санагдав. Тэгээд зүүднээсээ сэрлээ. Миний урилга ердөө зүүд. Өөр юу ч биш. Харин хуриман дээр бүгд л сэрүүн байсан даа? хэмээн бодож зогстол тэр миний хажууд зэрэгцэн ирээд:

-Тэр чам дээр хэд дэх өдөр ирдэг байсан юм. Юу, чам дээр биш, чиний зүүдэнд
-Өдөр бүхэн...
-Худлаа, мэдэв үү? Чи намайг түүнд хайртайг мэдээд санаа сэтгэлээр минь хорлох гэж байна. Тийм байх учиргүй. Би л зөвхөн түүнийг чин үнэнээр хайрлаж чадна. Тэр Борооны эзний охин. Үүнийг ганцхан би мэднэ. Учир нь би Салхины хүү гэсээр хайлж дуусаад нэгэн овгор хар зүйл болсон автобус руу үсрэн оров. Санамсаргүй ийм хачин хүнтэй зам таарч явсандаа бие нэг л тавгүй болж, хайлмагтаад шалчигнаж буй хар замаар цааш арай ядан гэлдэрлээ.

Гадаа нэгэнт харуй бүрий болж одод тэнгэрт өчүүхэн гэрлээрээ сүүмэлзэн байхад гэнэт хамаг юм хайлж урсахаа болив. Хараахан хайлж ууршаагүй хүмүүс баярлалдан дуу алдах энд тэндгүй сонстоно. Удалгүй тас харанхуй орчныг нөмрөөд зүг чигээ нэгэнт алдсан тул хэдэн овгор харын дунд суугаад зүүрмэглэжээ.

-Би явахаас даа? Аав уурлаад, миний аав Бороо ш дээ? Харин би чиний эхнэр болсон шүү? Тэр өдөр миний хуриманд ирсэн бүхэнтэй би суусанш дээ? гээд саатай алчуураа зориуд мөрнөөсөө унагаад явж одов. Тэнгэрт нэг үл мэдэх гялтагнасан зүйл үзэгдээд гэрэл нь арай сарниж амжаагүй байхад сэрлээ. Дэргэд унасан саатай алчуур харанхуйд алмазны үйрмэг мэт харагдана. Түүнийг авч үнэрлэвээс борооны чийглэг үнэр хамар цоргив.

Өглөө эрт автобуснаас үлдсэн овгор харыг очиж үзэв. Түүнийг эндээс оглоо үсрэн гарч ирээд “Би түүнд хайртай, чи муу, чам шиг газрын амьтан... Би Салхины хүү ” гээд хашгирах юм санагдаад удаан суулаа. Эцэст нь босоод овгор харыг онгичиж гарав. Тэгээд голоос нь түүний зүрхийг олж авав. Гарт хүчтэй лугших Салхины хүүгийн зүрх тэр нэгэн өдөр ээрэм тал дундуур морьтой давхисан мэдрэмжийг минь эргэн сануулав. Эрх дураараа, салхи шиг чөлөөтэй байхын ад хүслэн намайг эзэмдэж, юунд ч хоригдож цагдахгүй байхаас сайхан зүйл амьдралд байхгүй мэт санагдаж байж билээ. Одоо бодоход тэр өдрийн орой Борооны охинтой анх зүүдэндээ амрагласан ажээ. Энхрийлэн таалах дур хүслийг минь салхи надад авчирсан санагдав. Салхи, салхи өмнө нь яагаад мэдсэнгүй вэ?
Хөндий хоосон цээжиндээ булгилан цохилох зүрхийг суулгав. Хэзээ зүрхгүй болсноо ч санах юм алга. Ингэхэд тэр гэдэг чинь би өөрөө би гэдэг чинь Салхины хүү... Харин Борооны охин. Санах юм даанч алга.

2010 он
Пүрэвхүүгийн БАТХУЯГ
Read On 1 comments

П.Батхуяг номнууд

5:20 AM
"Замд гарцгаая хүрээ хөвгүүдээ" шүлгүүд 1997
"Буух зурвас" 1998
"Өнгөт ертөнц" шүлгүүд 2004
"Бурхангүй газар" өгүүллэгүүд 2004
"Сүхбаатарын Батмөнх" 2005
"Яруу найргаар ярилцахуй" 2006
"Шинэ үнэр хийгээд би" 2006
"Хүрэл зүрх" 2006
"Яруу найраг миний цонх" 2007
"Үнэд орох цаг" 2007
Read On 0 comments

П.Батхуяг товч намтар

5:15 AM
Улаанбаатар хотод 1975 онд төрсөн. 1997 онд Дорно дахины утга зохиолын дээд сургууль, 2001 онд МУИС-ийн магистратур, 2004 онд МУБИС-ийн аспирантур төгссөн. 2004 онд "Алтан өд" 2007 онд МЗЭ-ийн шагнал хүртсэн.
Read On 0 comments
Read On 0 comments

2010 Ц.Хулан : Би -Цагаан Дарь Эх

3:26 AM
"Болор цом 28" наадмын ТЭРГҮҮН байрт шалгарсан шүлэг

Нямсүрэн Цагаан Шүхэрт болсон
Наранцацралт Сандуйн жүд болсон
Намуухнаар хожмоо би
Цагаан Дарь Эх болноо!
Шүүдрээр нэрсийм шиг тунгалагхан гэж хорвоог би санасийм
Шүлгээр бус өөрөөр ярьдагтай нь хэл амаа олсонгүй
Бүгдийн түрүүнд ээж минь л өрөвдөж сэм уйлаад болохгүй нь
Бүсгүй амьтныг ачилдаг
Цагаан Дарь Эх болноо
Хоосрошгүй танан бумбанаасаа цутгаж
Хонгор ижий үрс үрсээ цэцэг шиг ургуулдаг байтал
Хонгор ижийн тэнцүүхэн ургуулсан тэр цэцгүүд
Хотлоороо яагаад нэгэн зүгт найгадаггүй юм гэж гайхахдаа би
Цагаан Дарь Эх болноо
Арван наймтын идэр цогцоо жийнсрэгийн элс шиг нурааж
Алс ойртоо одох харгуй, чулуу бүхэн дээр цацаж зулсныг,
Алмай үр биднийхээ эндүүрэл эндүүрлийн шанд
Алдаршингуй хар гэзгээ мөнгөөр цувиж бурханд өр төлснийг
Анзаарсандаа би
Цагаан Дарь Эх болноо
Шагжтивийн хамаг амьтан эхдээ мөргөнө гэж би горьдсийм
Шандуурлын далайд живсэн хүмүүс ижийтэй манатай явдгийм байна
Шалдрайхан дусал би ч тэдэн дунд хөвж л яваа
Шаралхсандаа би
Цагаан Дарь Эх болноо…
Дунд нь бороо шиг орж холилдсон
Дунгуй орчлонд хүнийхээ төрлөөс
Дуртайдаа би салаагүй юм шүү
Дэлэнгүй ч үрээ тэжээх шувуунаас
Уучлал гуйгаад би эргэж ирнэ
Дэгдэх хөлгүй ч үрдээ яарах могойноос
Адис аваад би эргэж ирнэ!
Үйзэн цэнхэр уулнаас туурь үлдэж
Үйтэн хуар талаас буурь хоцорч
Дэлхий нурахаас өмнө би олон олон ирнэ!
Тэмтэрч үзээгүй лусын бараа,
Тэнгэрт үзэгдээгүй луун дунаас ч цочоохгүй гэхдээ
Тэврээсээ үрээ салгах дургүй
Ялгуун ялгуун тэрбум байтугай
Ядаж ганцхан өөрийн ээжийн ачийг хариулсан
Энэ л цагт би эргэж ирнэ
Энэнээс наана, түүнээс цаана
Би цагаан Дарь Эх байнаа!
Read On 1 comments

М.Уянсүх : Ирж буцахын зааг дээр бичсэн тонгорог ирт шүлэг

3:25 AM
"Болор цом 28" наадмын ДЭД байрт шалгарсан шүлэг

Тэнгэртэй төрсөн нь тэнгэр болдоггүй
Тэнгэрийн хуулийг тэнэгүүд сөрдөггүй
Ухаантай төрсөн нь ухаанаа гээдэггүй
Ухаантны зовлон тэнэгт байдаггүй

Инээд шиг эмгэнэл инээдэнд ханадаггүй
Нулимс шиг хагацал нулимсанд цаддаггүй
Хэдийдсэн хорвоо хэнээс ч айдаггүй
Хатуудсан тавилан хаадыг ч тойрдоггүй

Мэдрэлийн эмчийн надад зөвлөсөн
Мэдээжийн жорыг би уухгүй
Хор өгсөн ч асууж лавлахгүй
Хожмын үнэнийг бусдаас нуухгүй

Түймэр шиг шатсан нуринги орчлонг
Түйвээх самууныг би өдөөсөн
Өдөөсөн тэр л түймрийн галд
Өөрөө шатах хөгжүүн тавилантай

Үлэмжийн гунигт энэ л зовлонг
Үхлээр сольж…би хэнэггүй инээнэ
Үзэсгэлэнт охид нь эмгэд болоход
Үснийх нь ширхэгээр шүлэг бичнэ
Read On 0 comments

Хайвал олно